“Hummer Club”-ийн хүчирхэг залуусын ээлжит нэгэн сонирхолтой аялал амжиллтай болж өндөрлөлөө

Mongolian Hummer club- ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг авто машин сонирхогч  залуусыг нэг дор цуглуулж чаддаг ээлжит аялал маань өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Hummer машины хүч чадлыг сорьж, бартаат замд болон байгальд хэрхэн хор нөлөөгүйгээр аялж болох, эх орон байгалиа таниулан сурталчилж, хайрлан хамгаалахад уриалах, дотоодын авто аялал хөгжүүлэх зорилгоор энэхүү аялалыг зохион байгуулсан юм. Аялал нийт 5 машин, 20 хүний бүрэлдэхүүнтэй УБ тэрэлжээс Хаг туулын бэлчир хүртэл богино “Бартаат” замыг сонгон аялсан.

Энэ удаагийн аялалын онцлог нь  бартаа ихтэй, жолоодлогын ур чадвар шаардсан замд аялах, хээрийн замд учрах техникийн болоод ямарваа саадыг шуурхай арилгах, байгальд ээлтэй ”ул мөргүй аялах” хашир аялагч болоход уг аялалын онцлог оршсон юм. Мөн хийн буудлагын тэмцээн зохиосноороо урьд урьд жилүүдийнхээс шинэлэг боллоо.

               

Тэмцээнийг нийт гурван төрлөөр зохиож тус бүр байр эзлүүлсэн бөгөөд амжилттай оролцсон тамирчидад “Ospring Mongolia” компаний гарын бэлгээр урамшуулсан юм. Мөн Хөжгмийн зохиолч продюссер М. Болд /Томоо/ өөрийн ертөнц цомгийг гардууллаа.

Аялалын үеэр Hummer клубын гишүүн Баатар “Чин чандмань” амралтандаа угтан авч үдийн хоолоор дайлан, “Чин чандмань” амралтанд орших байгалийн сайхан газруудыг танилцуулан үдэн гаргаж өглөө.Сэтгэл зүрхээрээ нэгдсэн залуус цаашдаа хүрээгээ тэлж машиныхаа хүч чадлыг сорьсон аюултай хэмээгээд экстримм аялалыг хийхээ ч төлөвлөөд амжсан юм. Манай аялалыг дэмжин ажиллаж сэтгэл зүрхээрээ нэгдсэн залуус мөн Hummer club-ийн гишүүн Баатар захиралтай “Чин чандмань” амралтын газрын хамт олон, “Ospring Mongolia” компаны хамт олон, Хөгжмийн зохиолч продюссер Томоодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Share