“Хос жаргал” уралдааны эзэд тодорлоо

“Хос жаргал” уралдааны эзэд тодорлоо. “Эх үрс”-ийн элч дуучин гэдгээрээ бидний дунд хэдийнээ танил болсон НОЁН БОНДГОР буюу Ц.Амарбаяр, түүний гэргий Б.Золзаяагийн хамтаар бүх хосууддаа зориулан “Хос жаргал” хэмээх уран бүтээлийг олны хүртээл болгоод байгаа билээ.

Хос дуучид маань дээрх дуундаа зориулан монголын мянга мянган аз жаргалтай хосуудын гэрэл зургийг уянгат дуундаа эвлүүлэн мартагдахааргүй дурсамжийг хамтдаа бүтээлцэх зорилгоор “Хос жаргал” хэмээх тэмцээнийг зохион байгуулсан. Уг тэмцээний ялагчдыг амралтын өдрүүдэд “Чингисийн талбайд” тодруулсан юм. Цахим орчин дахь Пэйж хуудсууд өөрсдийн хандалтаа өсгөх, LIKE даруулах үүднээс хуурамчаар өндөр шагналын сан амалдаг байсан бол энэ уралдаан нь албан ёсоор зарлагдаж, шилдэг хосууд гэр бүл шалгаруулах зорилготой зохиогдсоноороо урд урдны тэмцээнүүдээс онцлог боллоо.

           “Хос жаргал” уралдааны ялагчаар жүжигчин О.Тэмүүжингийн гэр бүл.

 

Дэд байранд жүжигчин Э.Ууганбаярын гэр бүл


Гутгаар байранд Э.Данзандоржын гэр бүл /зургаан охинтой өнөр бүл/.

 Н.Оюунчимэг, Н.Тэмүүлэл нарын гэр бүл тусгай байранд тус тус шалгарсан. Тэмцээнийг тэргүүлсэн Эмоци продакшны жүжигчид болох О.Тэмүүжин Г.Нарансолонго нар өөрсдийн шагналын таван ханатай өргөө цагаан гэрийг өрх толгойлсон эхэд бэлэглэж сайн үйлсийн аянд нэгдсэн юм. Үүний зэрэгцээ “Ospring Mongolia” компани нийгмийн хариуцлагын хүрээнд тус тэмцээний ивээн тэтгэгч байгууллагаар оролцож Э.Данзандоржийн гэр бүлд хундан цагаан хонь хургатай нь бэлэг болгон гардуулсан билээ.  Мөн бяцхан үрс болгонд нь компаний зүгээс бяцхан гарын бэлэг гардуулсан юм. Э.Данзандорж сэтгэл ихэд тэнүүхэн нүүрэндээ инээд цацруулан “Хонио хургатайгаа цуг өсгөж үржүүлэн удахгүй мянга гаруй малтай болоод эргэн уулзахын ерөөл тавин” ийнхүү баяр баясал, аз жаргал, өсөн арвижихын бэлгэдэл болсон сайхан шагнал байлаа хэмээн сэтгэлийн үгээ гаргаж ядан зогсож байсан юм.                                          

“Ospring Mongolia” компани нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагаа умарталгүй хандивын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоор ирсэн. Түүний нэг хэсэг болох энэхүү тэмцээн маань амжилттай зохион байгуулагдаж олны танил эрхмүүд ч ая дуугаа өргөн барьж олон хүний сэтгэлд нар гийсэн үр өгөөжөө өгсөн сайхан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.