Цайрын хэрэглээ ба үр дүн

Цайрын дутагдал: Гүйлгэлт, хоолны шингэц удаашралт, элэгний хатуурал болон алкохол хэрэглэдэг хүмүүс, хагалгааны дараах үеүүд болон урт хугацаагаар гуурсаар хоолож буй хүмүүст цайрын дутагдал үүсж болзошгүй. Цайрыг хоол тэжээлээр,судсаар өгөх нь цайрын дутагдалтай хүмүүст цайрын түвшинг нь сэргээхэд тусалдаг.

Гүйлгэлт: Цайр нь хоол тэжээлийн дутагдалтай эсвэл цайрын дутагдалтай хүүхдэд суулгалт өвчны үргэлжлэх хугацааг бууруулдаг. Ялангуяа хүүхдийн цайрын дутагдал нь хөгжиж буй орнуудад нийтлэг байдаг.

Цус багадалт: Нярайд цайр, бусад витамин, эрдэс бодис агуулсан нэмэлт тэжээлээр өгч байх нь цус багадалтын эрсдлийг буруулдаг.

Хоолны дуршил буурах: Цайрын нэмэлтийг хоол тэжээлээр авах нь биеийн жинг нэмэгдүүлэх мөн сэтгэл санаа тогтворгүйтсэнээс болж хоолны дуршил буурсан хүмүүсд эерэг нөлөөтэй.

Хагны эсрэг: Цайрын пиртион шампунийг өдөр тутамдаа ашиглах нь хагыг багасгадаг.

Жирэмсний үед үүсэх хүндрэлүүд: Жирэмсэн эх амин дэм ихтэй хоол тэжээлээр цайрыг авах нь хугацаанаасаа өмнө төрөх эрсдлийг бууруулна . Хэдийгээр цайрыг нэмэлтээр авсан хэдий ч төрөлтийн хүндрэл болон ураг амьгүй төрхөд нөлөөлөхгүй . Цайрыг витамин А тай цуг авах нь жирэмсэн эхчүүдийн харааг сайжрууулна гэсэн судалгаа байдаг.

Хоолны хордлого: Цайр агуулсан олон төрлийн амин дэмийн эмчилгээг хийснээр хоолны хордлогонд орсон болон хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүдийг нөхөн сэргээн эмчлэхэд тустай гэх мэт олон төрлийн давуу талтай

Иймээс та манай цайрын савхыг өдөр тутамынхаа хүнсэнд нэмэлт байдлаар хэрэглэх боломжтой.