Япон усны эмчилгээ гэж юу вэ?
Ус нь бидний амьдралын нэн чухал хэсэг бөгөөд хүний биед шаардлагатай үндсэн элементүүдийн нэг юм. Биеээс хорт бодисыг гадагшлуулхын тулд өдөрт наймаас арван стакан ус хэрэглэх шаардлагтай бөгөөд энэ нь хүний биеийн үйл ажиллагааг хэвийн байлгахад тусалдаг. Өдөрийг гайхалтай эхлүүлэхэд халуун бүлээн ус л хангалттай гэж зарим хоол судлаачид зөвлөж байна. Энэ нь таны бодисын солилцоог хурдасгаж, биеээс хорт бодисыг гадагшлуулж гайхалтайгаар эрүүлжүүлдэг байна. Судалгаагаар Япончууд энэ зөвөлгөөг нилээд ноцтойгоор хүлээн авдаг бөгөөд биеийн илүүдэл жинг бууруулж галбиржуулах усны эмчилгээг ч өдөр тутмынхаа хэрэглээ болгоод байна. Энэхүү эмчилгээ нь хүний биеийн усыг тэнцвэржүүлж, эрүүл мэндийг хамгаал зорилготой ажээ.
Японы усны эмчилгээ гэж юу вэ?
Ихэнх өвчин эмгэг нь эрүүл бус дотор эрхтэнүүдээс үүдэлтэй. Японы усны эмчилгээ нь гэдэсийг цэвэрлэж, хоол боловсруулах эрхтэн системийг сайжруулхад тусалдаг байна. Японы уламжлалт ангаах ухаанд өглөө эрт боссоныхоо дараа ус уухыг зөвлөдөг. Тус цагуудыг “Алтан цаг” хэмээн нэрлэдэг юм байна. Энэ нь хүний илүүдэл жинг хасаж хоол боловсруулах эрхтэн системийг сайжруулаад зогсохгүй эрүүл мэндийн янз бүрийн асуудлыг шийдэхэд тусалдаг.
Тус эмчилгээнд юу, юу шаардлагатай вэ?
Өглөө эртлэн босоод 160-220 мл буюу 4-6 стакан усыг өлөн дээрээ уух. Ус нь өрөөний темратуртай эсвэл халуун бүлээн байх шаардлагатай.
Ус уусны дараа амаа угаах. Шүдээ угааснаас 45 минутын дараа юм ууж идэж хэвших хэрэгтэй ажээ.
Хоол идсэний дараа дор хаяж 2 цагын дотор амттан,бэлэн бүтээгдэхүүн идэж, шингэн зүйл уухыг хоол шинжээчид хориглодог байна.
Өндөр настан, эсвэл хүнд өвчтөй хүмүүс өдөрт уух усны хэмжээгээ ихэсгэснээр биеийн бодисын солилцоог нэмэгдүүлж бие эрүүлжих үйл явцыг хурдасгадаг байна.
Хэрэв та 4 стакан усыг нэг дор ууж чадахгүй байвал стакан бүрийн дунд 2-3 минутын завсарлага авсны дараа үргэлжлүүлэн уух боломжтой.
Дээрх зөвлөмжийг өдөр бүрхэвшүүлсэнээр таны биеийн өвчинг анагааж биеийг тань эрүүл байлгадаг гэнэ.
Японы эмчилгээнд дараах зүйлүүд чухал ач холбогдолтой
Өдөр болгон дор хаяж нэг цаг алх. Энэ нь биеийн бодисын солилцоог хурдасгах чухал үүрэгтэй.
Орой болгон орондоо орохын өмнө давстай бүлээн усаар 4-5 удаа амаа зайлах.
Зогсоогоороо хоол идэж юм уухаас зайлс хийх. Энэ нь хоол боловсруулах эрхтэн системд муугаар нөлөөлдөг ажээ.
Хоолоо залгихын өмнө сайн зажиллаж байх хэрэгтэй. Ингэснээр хоол боловсруулах эрхтэн системд сайнаар нөлөөлдөг байна.
Японы усны эмчилгээний ач холбогдол:
Японы усны эмчилгээ нь стресс тайлах, биеийн илүүдэл жинг хасаж бодисын солилцоог сайжруулах үүрэгтэй. Ихэнхдээ энэ нь эрч хүчтэй, эрүүл сэргэг байлгадаг байна. Өдөрт хангалттай хэмжээний ус ууж хэвшсэнээр хоол боловсруулах эрхтэн системийг хэвийн хэмжээнд ажиллуулахад тусалдаг байна. Аюрвед (Энэтхэгийн уламжлалт эмчилгээ)-ын мэргэжилтнүүд ч мөн өглөө боссоныхоо дараа ус уух нь биеийн эрүүл мэндийг хэвийн хэмжээд баридаг хэмээн зөвлөж байна.
Comments