Таны нойр булчирхай өвддөг бол бүрмөсөн эмчилэх арга бий шүү!!!

Нойр булчирхайн өвчнийг (панкреатит) хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг.

Материал: Хонины салбант сархинаг 7ширхэг (заавал хониных)

Бэлдэх ажиллагаа:

Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ.

1 сархинагийг уртааш нь тэнцүү 3хуваана

1 удаа хэрэглэх 1/3 ш сархинагийг 250г усанд хийж 200г болтол буцалгаж болно.

Хэрэглэх: Болгосон сархинагаа шөлтэй нь унтахын өмнө орондоо орж байгаад жижиглэн огтолж идээд халуун шөлөө хамт уугаад унтана. 7 хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь 7 хоног завсарлана. Дараа 2 долоо  хоног үлдсэн сархинагаа дээрхи аргаараа 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.

Дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй. Эмчилгээний хугацаа нь дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.

Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэж,ууж байсан, тэрнийгээ айлтгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ.

Эх сурвалж: Худалдааны техникумд багш агсан өндөр настан Минжүүрийн Норов, Хүний эх эмч Л. Базаррагчаа