Сүүлийн үед нүдний хараа муудаад байгаа. Нүдний шил зүүхгүй бол үнэхээр болохгүй байна. гэж хэлэх хүмүүс их байгаа.
Самбар дээр бичигдсэн үсэг нь харагдахгүй, компьютер дээр удаан суусны дараа нүд бүрэлзээд сүүмийчихдэг. Яавал хараагаа сайжруулах вэ? нүдний харааг муудахаас хамгаалах ямар арга байна вэ? гэж санаа зовж байгаа хүмүүстэй зориулан нүдний харааг муудахаас сэргийлэх 2 аргыг танилцуулъя. Ухаалаг утас, компьютер нэвтэрсэн цахим нийгэмд нүдний хараа муудах нь зөвхөн хувь хүний асуудал биш нийгмийн асуудал болж байна.
Тиймээс хувь хүн бүр хараа муудахаас сэргийлэх, хараагаа хамгаалах аргыг мэдэж байхгүй бол болохгүй .
Хараа муудах шалтгаан
Үндсэн гол шалтгаан нь ойроос удаан харах юм. Бид ажил дээрээ компьютер ард удаан сууж ширтэж хариад гэртээ очоод л гар утсаараа оролдож удаан цагийг өнгөрөөдөг.
Ухаалаг утастай хир удаан цагаар үерхэж байгаагаа хүмүүс анзаардаггүй. Орондоо хэвтэхдээ ч гэсэн утсаа харж , сошиал ертөнцөөр аялдаг шүү дээ. Хэвтэж байгаад ойрын зайнаас удаан ширтэх нь хараанд маш муу нөлөөтэй юм.
Ийм буруу хэвшлүүд нь нүдний харааг муутгах үндсэн шалтгаан болдог байна.
Нүдний хараагаа муутгахгүйн тулд бид яах ёстой вэ?
Мэдээжийн зөвлөгөө санагдах байх ч гэлээ шалтгааныг нь арилгах хэрэгтэй.
Энэ бол ойрын зайнаас удаан харахгүй байх. Зайлшгүй удаан ширтэх шаардлагатай тохиолдолд нүдэндээ амралт өгч байх хэрэгтэй.
Компьютерийн урд суугаад удаан ширтэж байгаад түр амраад өрөөндөө холхих, нүдний дасгалуудыг хийх, түр нүдээ аниад амрах гэх мэт нүдээ дэлгэцээс холдуулж амраах хэрэгтэй.
Comments