Та өдөрт 2 оос дээш удаа хүндэрч чаддаг уу?

Болж өгвөл өдөрт 2 удаа   болохгүй бол өнжөөд нэг удаа тогтсон цагтаа хүндэрч байх хэрэгтэй. Та өөр цагт хүндэрсэн ч гэсэн тогтсон цагтаа дахин хүндрэхийг хичээ. Ингэснээр таны бие махбод цагийн хуваарьт орж тогтмол цагт хүндрэх нь хялбар болно. Үүнийг гэдэс дотроо цэвэрлэх гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй болон тархины саажилттай, нуруу нугасны гэмтэлтэй, байнгын хэвтэрт байдаг хүмүүсийн өтгөн хатах магадлал өндөр байдаг. Удаан хугацаагаар өтгөн гадагшлахгүй байснаас өтгөн гэдсэнд хатуурч түгжрэх аюултай. Хэрэв таны хэвлийн булчин өтгөнийг дүлж гаргах боломжгүй бол та хуруугаараа өтгөнийг гаргаж болно. Суугаа байрлалд байхад өтгөн гадагшлах нь хялбар байдаг тул хөтөвчинд суух, суултуур дээр суугаад хүндрэх оролдлого байнга хийх хэрэгтэй шүү. Ялангуяа өвчтэй байгаа эсвэл дөнгөж төрсөн  өгтөнөө гадагшлуулах гэж байгаа эмэгтэйчүүдийн хувьд анхаарах нэг зүйл байдаг. Үтрээ болон шээсний сүвэнд ялгадас оруулж болохгүй тул маш болгоомжтой байгаарай. Хүний ялгадсанд агуулагдах нянгууд хавдарын шалтгаан болдог байна.

Хэрхэн хүндрэх вэ?

  • Гартаа бээлий өмсөх, эсвэл нимгэн гялгар уут угла.
  • Бээлийний гадна талаас долоовор хуруу эсвэл хамгийн сайн хөдөлдөг хуруундаа ургамалын тос түрхэх
  • Тосолсон хуруугаа анусандаа см шургуул
  • Хуруугаа тойрог хөдөлгөөнөөр 1 минут хөдөлгөхөд булчин суларч өтгөнийг дүлж гаргана.
  • Хэрэв өтгөн өрөөр гарахгүй бол та хуруугаараа өөрийн гаргаж чадах хэмжээгээр гарга. Анусны дотор талын арьсыг үрт гэмтээхгүйн тулд зөөлөн ажиллах ёстой шүү.
  • Анусыг сайтар угааж цэвэрлээд гараа сайн угаагаарай

Өтгөн хатахаас сэргийлэх

  • Өдөрт дор хаяж 8 аяга шингэн уух /ус бол хамгийн шилдэг шингэнд тооцогддог/
  • Жимс ногоо ихээр идэх
  • Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх
  • Амьдралын зөв хэвшилд суралцах