Цөсний чулууг 7 хоногийн дотор гадагшлуулах хятадын нууц арга

Цөсний хүүдий нь элэгний доор байрлах лийр хэлбэрийн эрхтэн бөгөөд дотроо холестерин болон давснаас тогтох цөсийг агуулдаг. Цөс нь бие дэх өөх тосыг задлах үүрэгтэй. Цөсний хүүдийн нарийн сувгаар цөс дамжин хоол боловсруулалтад оролцдог.Цөсний хүүдийндээ чулуутайгаа мэдэлгүй амьдардаг маш олон хүн бий. Учир нь цөсний хүүдийндээ чулуутай өвчтөнүүдэд өвчний тодорхой шинж тэмдэг илэрдэггүй. Гэвч хэрэв цөсний чулуу цөсний хүүдийг хааж эхэлбэл өвдөлт, дотор муухайрах шинж тэмдэг, цаашлаад үхлийн шалтгаан ч болж болдог.

 

Мөн цөсний чулуу нь цөсний хүүдий дэх цөсийг элэг рүү дамжих урсгалыг хааж шарлалтанд хүргэж болно.

Хятадын Лай Чиу Нан эмч цөсний хүүдий дэх чулууг хялбараар, богино хугацаанд үүрд устгах нэгэн гайхалтай байгалийн жорыг бодож олжээ. Хамгийн гол нь энэ бол гайхалтай үр дүнтэй арга юм.

Тэгэхээр хэрэв та өөртөө цөсний чулуу байгаа гэж бодож байгаа бол түүний дараах аргыг санал болгож байна.

  • Эмчилгээний эхний 5 хоногт 4 аяга алимны шүүс (өдөрт) эсвэл 4-5 алим идээрэй. Алимны шүүс цөсний хүүдий дэх чулууг зөөлрүүлдэг. Энэ 5 хоногийн хугацаанд та хэвийн хооллох ёстой.
  • 6 дахь өдөр нь өдрийн хоол идэхгүй.
  • 6 дахь өдрийн оройн 6 цагт нэг цайны халбага англи давс (магнийн сульфат)-ыг 1 аяга бүлээн устай ууна.
  • Оройн 8 цагт мөн л адил давтана. Магнийн сульфат нь цөсний дутагдлаас хамгаална.
  • Оройн 10 цагт хагас аяга оливийн тос (эсвэл гүнжидийн үр) аваад дээр нь хагас аяга шинэхэн нимбэгний шүүс нэмээд сайтар хольж ууна. Тос нь чулууг бүрхэж гадагшлахад нь илүү хялбар болгож өгдөг.
  • Дараагийн өдөр буюу 7 дахь өдөр таны өтгөнд ногоон чулуу байгааг та анзаарах болно.

“Ихэвчлэн эдгээр чулуунууд хөвж байдаг. Та чулуугаа тоолж ч болно. Зарим хүмүүс 40, 50 эсвэл бүр 100 чулуу олох нь бий” гэж Нан Чиу эмч хэлж байна.

Цөсний чулуу байгааг илтгэх ямар нэг шинж тэмдэг танд илрээгүй байсан ч энэ байгалийн эмчилгээг хийхэд сөрөг нөлөө гарахгүй.

                                                              Эх сурвалж: news.xopom.com