Хэвлийгээрээ таргалаад байна уу? Хэвлийн таргалалт нь зүрх судасны өвчин, харвалт, чихрийн шижин, хөвчрөлтийн өөрчлөлт, бэлэг эрхтний хэмжээ жижигрэх зэрэг олон эмгэгийн шалтгаан болдог. Бүсэлхийн тойрог эрэгтэй 36 инч, эмэгтэй 32 инчээс илүү бол хэвлийн таргалалт! Бодисын солилцооны энэ өөрчлөлт нь биед өвдөлт үүсгэхгүй ч олон сөрөө нөлөөтэй.
Учир нь илүүдэл энэ өөхнөөс үрэвсэл үүсгэгч химийн бодисууд ихээр ялгардаг. Эрэгтэй хүний эм бэлгийн дааврын хэмжээ ихсэж эршүүд шинж буурдаг.
Архи согтууруулах ундааны илчлэг маш өндөр байдгаас гадна согтууруулах ундаа хэрэглэж байх үед хүний элэг хоолны илчлэгийг шатаах үйл явцаа түр хойшлуулж архи согтууруулах ундаанаас орж ирж буй илчлэгийг шатаах ажилдаа ордог. Шатаагдалгүй удсан хоол хүнсний илчлэг хэвлийн өөх болж биед үлдэнэ. Мөн согтууруулах ундаа хэрэглэх үед хуурамчаар өлсөх мэдрэмж төрдөг нь порц хэтрүүлэн идэх шалтгаан болдог.
Эрчүүд хэвлийдээ илүүдэл өөхийг хуримтлуулдаг байгалийн онцлогтой нь бэлгийн даавартай холбоотой байдаг.
Эрчүүд 40 наснаас өмнө тааз, өгзөг, гуяар таргалах хандлагатай байдаг бол 40 наснаас хойш эр бэлгийн дааврын буурхалтын нөлөөгөөр хэвлийгээр таргалах нь илүүтэй болдог.
Эрчүүд илүү булчинлаг, бодисын солилцоо илүү хурдан явагддаг тул жин хасахад эмэгтэйчүүдээс илүү амжилттай байдаг. Мөн эмэгтэйчүүдийн илүүдэл өөх хуримтлагддаг хэсэг нь гуя, тааз, өгзөг байх бөгөөд эдгээр хэсгийн илүүдэл өөхийг шатаахад илүү их хүчин чармайлт шаардагддаг.
Хүмүүс гоо сайхан талаасаа төдийгүй эрүүл мэнддээ анхаарч жингээ хасах хэрэгтэй. Хэвлийн хэсгээр таргалвал цусны өндөр даралт, чихрийн шижин гэх мэт амьдралын буруу зуршлаас болж илэрдэг өвчин тусдаг бөгөөд нурууны диск болоод нуруу нугасны эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Хүний гений нөлөөгөөр биеийн аль хэсэг түлхүү таргалах нь удамшдаг хэдий ч амдралын буруу хэв маягтайгаас байдлыг хүндрүүлэх тохиолдол бий.
Нурууны дискний өвчтөн-таргалалтын хувь зэрэг өсөж байна.
Сүүлийн үед хэвлийн хэсгээр таргалалттай, нурууны өвчтэй хүмүүс нэмэгдсээр байна. 2010 оны байдлаар хэвлийн хэсгийн таргалалт 22.5%-с 2014 онд 24.5% буюу 2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. /Иргэдийн эрүүл мэнд статистикийн газар/
Нурууны дисктэй өвчтөн мөн адил дээрх хугацаанд 22хувиар нэмэгдсэн. /Эрүүл мэндийн даатгал хяналт шалгалтын газар/
Хэвлийн хэсгээр таргалахад яагаад нуруу өвддөг вэ?
Жингийн илүүдлээс болж нуруунд даралт өгч, нурууг түшиж тулдаг булчингийн хэмжээ багассанаар нурууны өвчин амархан тусдаг.
Хэвлийн таргалалтаас болж нуруу өвдөх, жингээ хасаж эдгэх!
Иргэдийн эрүүл мэндийн статистикийн газраас иргэдийн алхах нь жилээс жилд багасч байгаа бөгөөд үүнээс хөдөлгөөн бага байгаа нь харагдаж байна. Нурууны өвдөлтөө багасгахын тулд тасралтгүй дасгал хөдөлгөөнтэй байж жингээ хасах нь чухал юм.
Биеийн жингээ хасах, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай дасгал хөдөлгөөн
алхах, сэлэх, дугуй унах
Аэробэкээр хичээллэн жингээ хасах нь үр дүнтэй, нуруунд хүрэх цусны эргэлтийг сайжруулдаг.
* өдөрт 60 минут, долоо хоногт нийт 300минутаас дээш хийх!
Нурууны эрүүл мэндийн төлөө жингээ хасах аргаас:
Тасралтгүй дасгал хөдөлгөөн хийх болон зөв зуршилтай байх нь чухал.
1. 1. Өдөрт 3 удаа хооллоно.Нэг удаа хооллохдоо хоолны хэмжээнээс 70-80%-г багасгана.
2. Хүнсний ногоо, жимс гэх мэт амин дэмээр баялаг бүтээгдэхүүний хэрэглээгээ нэмэгдүүлэх.
3. Өөх тос ихтэй хоол, түргэн хоол гэх мэт хүнсээ хязгаарлах.
4. Өдөр 8 аяга ус ууж Д витаминаар баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх.
5. Бүхэл үрийн хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа бор будаа илүү үр дүнтэй.
6. Бага зайнд алхах, шатаар явж байх
Comments