Өнөөдөр та бүхэндээ цистит буюу давсагны салстын үрэвсэлийн талаар мэдээлэл хүргэе.
Эмэгтэй хүний шээсний сүв эрэгтэй хүнийхийг бодвол өргөн, богино байдаг нь энэхүү өвчнөөр эмэгтэйчүүд илүү амархан өвчилөхөд нөлөөлдөг. Бүсгүйчүүдийг багагүй зовоодог цистит хэмээх энэ өвчнийг Германд “Давсагны ханиад” гэж нэрлэдэг байна. Давсагны салстын үрэвсэлт энэ өвчний шалтгаан олон янз боловч гол төлөв халдвараар үүсдэг.
Ямар ч насны хүмүүс энэ өвчнөөр өвдөж болох боловч насанд хүрсэн эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолдоно.
Хүмүүс доороосоо даарснаас болж л цистит тусдаг гэж ойлгодог ч энэ өвчинг тусахад бэлгийн ариун цэвэр муу сахих, хар өнгийн дотуур хувцас байнга өмсөх, зориулалтын бус саван, ариун цэврийн хэрэглэл хэрэглэх зэрэг өөр бусад шалтгаан бас нөлөөлдөг байна.
Циститийн ерөнхий шинж тэмдэгт:
Давсагны үрэвслийн халдварын шалтгаан нь гол төлөв гэдэсний савханцар, цөөн тохиолдолд хламид, стафилокок, уреоплазм, төрлийн нянгууд болон кандида төрлийн мөөгөнцөр байдаг.
Цистит үүсэх бусад шалтгаан :
Урьдчилан сэргийлэх аргууд:
Давсагны салст үрэвсэх нөхцлийг дараах хүчин зүйлүүд бүрдүүлнэ:
Шинж тэмдгийг аль болох эмчийн хяналтгүйгээр дур мэдэн эмчлэхгүй байх хэрэгтэй бөгөөд буруу эсвэл гүйцэд эмчлээгүй давсагны үрэвсэл нь архагшсанаас насан туршид эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог.
(архаг хэлбэрийн нянгийн бус циститтэй өвчтөнүүд бүдүүн гэдэсний цочмог үрэвсэлтэй байх магадлал их байдаг)
Циститийг эмчлэх уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны олон төрлийн аргууд байдгаас энэ өвчнөөс салах хамгийн үр дүнтэй аргуудаас сонирхуулъя.
-Энэ өвчний үед аль болох гэртээ хэвтрийн дэглэм сахивал зүгээр.
-Өтгөн идээ хийж буцалгасан хар цайг хэвлий хэсэгтээ тавьхад тохиромжтой саванд хийж гаднаас нь халуун жин тавих
Маш өтгөн, давстай хар цайг буцалган хөтөвчинд хийж дээр нь суугаарай. Мэдээж цайгаа биеэ тvлэгдчихээргvй болсон хойно нь сууна. Цайны халуун уур таны өвдөлтийг намдаана. 10-15 минут буюу цайнаас халуун уур савсахаа болих хvртэл ууран дээрээ суух хэрэгтэй. Энэ эмчилгээг хэд хэдэн өдөр давтан хийгээрэй.
-Хар даавуугаар жин тавь. Энэ аргыг хэрэглэхэд танд чөмөгний яс, хар даавуу хоёр хэрэгтэй. Чөмөгний ясыг халуун цайнд хийж буцалгаад хар өнгийн даавуунд сайтар ороогоод бэлгэ эрхтэндээ жин тавина. Энэ аргыг ч мөн адил өвчнөө намжтал хэд хэдэн удаа давтах нь зvйтэй.
-Давсаган дээрээ хальстай нь чанаж нухсан төмсийг даавуунд ороон жин тавьдаг аргыг ч бас хэрэглэж болох юм.
Та дээрх аргуудаас аль нэгийг нь сонгон хэрэглэхэд л хангалттай. Тэгэхдээ дээрх аргуудыг хэрэглэхдээ биеэ тvлэхээс болгоомжлоорой. Хэрвээ гэрийн нөхцөлд эдгээр аргыг туршаад таны цистит намдахгvй, улам хvндрээд байвал даруйхан эмчид хандаарай. Циститийн үед шингэн зvйл ихээр уух хэрэгтэй байдаг. Гэхдээ дандаа бүлээсгэж ууж байх хэрэгтэй. Энэ өвчний үед спиртийн төрлийн ундаа, халуун ногоо, хүйтэн зүйлийг хэрэглэж болохгүй.
Мөн энэ өвчнийг үлдэн хөөхөд тустай хамгийн натурал арга бол 100 хувийн цэвэр сranberry juice, оrange juice болон C vitamin ихтэй бүх төрлийн жимсний juice, цэвэр ус уух.
Энэ өвчин даамжирвал жирэмслэлт, төрөлтөд хүндрэл учирч, бэлгэ эрхтэний үрэвсэлт эмгэгүүдээр өвдөж, өтгөн хатах, шээс дамжуулах замд сөрөг урсгал үүсэх зэрэг сөрөг үр дагавруудтай.
Эрэгтэй хүмүүст цистит өвчин харьцангуй цөөн тохиолддог ба уг өвчин үүсэхэд түрүү булчирхайн үрэвсэл, түрүү булчирхайн хавдар, бэлгэ эрхтэний бусад өвчнүүд дагалддаг болохыг анхаараарай.
Comments