Эрүүл байх нь эмэгтэйчүүдийн насан турш анхаарах ёстой зүйл. Энд бид 9 зүйлийн эмгэг илрэх үед цаг ямагт сэрэмжтэй байхыг анхааруулах үүднээс дараах зөвлөгөөг хүргэж байна.
* Нуруу өвдөх
Давсагны үрэвсэл буюу дагалдах бусад эрхтэний үрэвсэл байж болзошгүй. Эмнэлэгт очиж цус, шээсний шинжилгээ хийлгэвэл зохино. Хэрэв шаардлагатай гэж үзвэл эхо буюу эмэгтэйчүүдийн шинжилгээ хийлгэсэн ч болно. Энэ үед илүү ус уух, хэт халуун, амтлагчтай зүйлийн хоол хүнсийг идэхгүй байвал зохино. Үрэвслийг намдаах буюу физик эмчилгээ хийлгэж болно. Хэрэв лангуаны тос буюу зандны тосонд биеэ угаавал үр дүн нь нэн сайн.
* Амархан уурлах
Жижиг сажиг хэггийн улмаар уйлах эсвэл таны зан аальтай нийцэхгүй байж мэднэ. Энэ үед бамбай булчирхайгаа үзүүлэх шаардлагатай. Төв мэдрэлийн систем нь бамбай булчирхайны гормоны тэнцвэр алдагадахад хамгийн эмзэг байдаг. Анхны өвчний шинж нь: амархан сэтгэл догдлох, уурлах, уйлах, нойр алдах, идэх дуршил сайн хэдий ч улмаар турах, сарын юм тогтворгүйжих гэх мэт.
* Толгой эргэх
Үргэлж толгой эргэвэл даралтаа шалгаж үзвэл зохино. Бүх насны хүмүүс даралт багаддаг. Эмэгтэйчүүд ердийн байдалд 35-40 насны үед ийм байдал илэрдэг. Хоол ундаа зохицуулж өөрийн биедээ ашигтай спортыг сонгох, тухайлбал усанд сэлэх гэх мэт.
* Нүдний ухархай харлах
Эрт босоход нүдний доор тал жаахан хавдаж, нүдний ухархай харлавал урт хугацаагаар ядарснаас шалтгаалсан байж мэднэ. Хэрэв үргэлж усан хавдар гарвал бөөрөө үзлэг хийлгэх хэрэгтэй. Бүртгэлээр эмэгтэйчүүд бөөрний чулуужилд нэрвэгдэх хэмжээ эрэгтэйчүүдийнхээс 1,5 дахин илүү байдаг байна.
* Хөл хавдах
Орой хөл хавдаж мэдрэлгүй болох нь архаг хураагуур судас муудсаны илрэл. Хүнсний ногоог түүхийгээр илүү идэх шаардлагатай, тэдгээрт хураагуур судасны ханыг бэхжүүлэх ширхэг агуулдаг. Өдөр бүр хөлний хэсгийн гимнастик хийж болно. Жирэмсэн хүн удаан зогсох юм уу онгоцоор нисэх үед хөл нь хавддаг. Хэрэв тийм биш бол тунгалгийн судасны асуудал, цусны эргэлтийн багассантай холбоотой байдаг. Мөн бөөрний өвчин, бамбай булчирхайн хавдар байж болно. Хэрэв таны хөл байнга хавантаж байдаг бол яаралтай эмчид үзүүлээрэй.
* Шөрмөс татах
Гар хөлний шөрмөс үргэлж таталдаж байвал кальци болон аминдэм D дутагдсанаас болжээ. Тэдгээр элемент ясны хатуугийн хэмжээ болон булчингийн таталдахыг шийдэж байдаг. Иймд сүүн бүтээгдэхүүн, элэг, далайн хоол хүнс идвэл сайн байна. Жижигхэн ч өвчний илрэл гэж анзаарахааргvй эдгээр шарх эдгэхгvй удах нь гарцаагvй чихрийн шижингийн шинж аж. Цусан дахь сахарын хэмжээ их байх нь хөлийн судас, мэдрэлийн судсуудыг “хорлонтойгоор” гэмтээдэг. Даамжирвал хөлөө тайруулахад ч хvргэдэг аюултай.
* Хөлрөх
Ердийн үеийнхээс илүү хөлс гарах нь мэдрэлийн хэм алдагдсанаас болсон байж магадгүй. Иймд ердийн тайвшруулах эм үүрэг гүйцэтгэхгүй бол эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй. Хэт хөлрөлт нь бүх биеийг хамарсан, эсвэл хэсэг газрын гэсэн хоёр янз байдаг. Бvх биеийг хамарсан хэт хөлрөлт нь маш олон хүнд эмгэгийн үр дагавар байж болзошгүй тул тун анхааралтай хандаж, эмчид яаралтай хандаж үзүүлэх хэрэгтэй. Хэсэгчилсэн хэт хөлрөлт нь дотоод шүүрэл, мэдрэлийн систем, зүрх судасны систем зэрэгтэй холбоотой байж болзошгүй тул мөн л эмчид үзүүлэх хэрэгтэй.
* Цангах
Биеийн жин өөрчлөлт гарах, байнга цангах, жорлонд орохыг хүсдэг бол чихрийн шижин өвчний илрэлтэй төсөөтэй учир цусны шинжилгээ хийлгэх шаардлагатай. Хэрэв шинжилгээний дүн хэвийн байвал чихэртэй хоол, тос өөх ихтэй хоол хүнс бага идвэл зохино. Хүний бие эрхтний ихэнх хэсгийг ус эзэлдэг болохоор байнга хэрэгцээтэй байдаг гэсэн үг. Шингэн дутагдсанаас болж эд эсийн доторхи хүчил шүлтийн тэнцвэр алдагдаж үүнээс шалтгаалсан хэд хэдэн эмгэг үүсэх эрсдэл дагуулдаг. Ам цангах үзэгдэл эрүүл өвчтэйгээс үл хамааран хүн бүрт л тохиолдох учир төдийлөн анзаарч, эмнэлэгт хандалгүй явсаар далд явцтай өвчнийг хүндрүүлэх нь цөөнгүй
* Үс унах
Үс их хэмжээгээр унах хэдэн шалтгаан байдаг. Ямар нэгэн өвчнөөр өвдсөн эсвэл мэс засал эмчилгээ хийлгэсэн зэргийн дараагаар үс гэнэт их хэмжээгээр унадаг. Энэ нь тухайн өвчний улмаас үүссэн биеийн хямрал /стресс/-аас үүдэлтэй бөгөөд энэ нь түр зуурын шинжтэй байдаг. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс амархан үс шингэрдэг. Үс унадаг нь сэтгэлийн дарамт, өвчин эдгэрэхээс өмнө, зөв бус хоол унд хэрэглэснээс шалтгаалсан байж болзошгүй. Мөн зарим өвчин эмгэг буюу төрөлх өвчнөөс шалтгаалж, арьсны өөхөн булчирхай шүүрэл ихсэх буюу арьсны өөхөн булчирхайн шүүрлийн шинж чанар өөрчлөгдсөнөөс шалтгаалж үс унадаг.
Comments