Эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд учирч болох тэргүүлэх аюул болон тэдгээрээс урьдчилан сэргийлэх:
УУШИГНЫ ХОРТ ХАВДАР- Уушигны хорт хавдар бол маш хүнд явцтай явагддаг хавдар юм. Уушигны хавдар их хурдан явцтай бөгөөд ихэнхи тохиолдолд үсэрхийлж тархалт өгч хүндэрдэг. Уушигны хорт хавдрын 90% нь тамхи татдаг шалтгааны улмаас л үүдэлтэй байдаг.
ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН- Цусан дахь холестерол ихэдсэнээс зүрх болон тархины судсанд холестеролын ялтас бий болон алгуур судасны бөглөрөл үүсч зүрх болон тархины судасны цусан хангамж боогдох аюул учирдаг.
СЭТГЭЛ САНААНЫ ДАРАМТ БОЛОН ГУТРАЛД ОРОХ- Сэтгэл гутралаас болж тархины хэм болон стрессийн дааврын тэнцвэр алдагдаж, унтах хэмнэл, хоолны дуршил, энергийн чадавхи хүртэл саатдаг. Эрэгтэйчүүд уйтгарлаж уйлахын оронд ууртай түрэмгий зантай болдог. Эрэгтэйчүүд сэтгэл гутралын үед тусламж авах санаачлөгө гаргадаггүй. Тэд “Би сэтгэл санааны уналтанд орсон байна” гэсэн байдлаа хүлээн зөвшөөрдөггүй, нөхцөл байдлыг даван гарахын тулд маш ихээр архи хэрэглэхэд хүрдэг.
ЧИХРИЙН ШИНЖИН- Чихрийн шижин өвчин эхэн үедээ өөрт мэдэгдэх шинж тэмдэггүй байдаг. Цусан дахь илүүдэл сахар нь удаан үйлчилгээтэй хор маягаар бүх биеийн цусны судасны хана болон мэдрэлийн судлуудад нөлөөлдөг. Зүрхний шигдээс өвчинд нэрвэгдэх, хараагүй болох, бөөрний дутагдалд боогдон үе мөч тайрах хүртэл хүндэрдэг тохиолдол элбэг байдаг.
ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДАР- Түрүү булчирхай эр бэлгийн үрийн шингэн боловсрон бий болоход чухал үүрэгтэй. 40-дээш насанд энэ булчирхай нь физилогийн томролт үүсэх бэ янз бүрийн шалтгааны улмаас үрэвсэж улмаар хавдар болно.
ЭРЭГТЭЙ ХҮН ЦЭВЭРШДЭГ ҮҮ?
Эрэгтэйчүүд ч гэсэн эмэгтэйчүүдийн нэгэн адил цэвэршдэг. Энэ нь эрэгтэй хүний төмсөгнөөс тестостерон хэмээх эр бэлгийн дааврын /гормон/ ялгаралт багассанаас шалтгаалдаг. Эрэгтэй хүнд бэлгийн дааврын ялгаралт нь
40 гарсан эрэгтэй хүн, бэлгийн идэвх, бэлгийн сэрэл залуу үеэ бодвол буурснаа мэдэрдэг. Энэ өөрчлөлт нас ахисантай холбоотой байхаас гадна сэтгэл зовних, сэтгэл санаагаар унаж, гутрах зэргээс шалтгаалах нь илүү байдаг.Гэхдээ ихэнх эрэгтэй хүнд бэлгийн сэрэл үүсч, таашаал авах нь 60 түүнээс дээш насанд ч үргэлжилдэг. Үрийн шингэний найрлаганд нь байх эр бэлгийн эсүүд эмэгтэй хүнийг жирэмслүүлж чадахуйц тоо, хэмжээгээр агуулагддаг.
ЭРЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
1. Амьдралын хэв маягаа өөрчлөх, архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Амьдралын хэв маягаа эрүүл сайхнаар өөрчлөх нь таны эрүүл мэндийг өөрчлөөд зогсохгүй, сэтгэл санааг тань сэргээж бэлгийн сулралаас сэргийлнэ
2. Хоол хүнсэндээ анхаарах. Шинэ жимс ногоо, алим, сонгино, саримс, эслэг ихтэй хар гурилан талх, загас, тахианы мах зэрэг нь таны эрүүл мэндэд хэрэгтэй шигээ бэлгийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.
3. Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэх, эрүүл агаарт явган явах, сэтгэл санаагаа өөдрөг байлгах хэрэгтэй.
4. Бүтээлч амьдралыг бий болго. Дуу хөгжим, уран зураг, уран зохиол, шүлгийн ном унших зэргээр эмоцын хөгжилдөө тус нэмэр болох зүйлсэд сониорхолоо хандуулаарай
5. Стресс, уур хилэнгээ гаргахын тулд дасгал хийж хэвшээрэй. Гүйх, алхах нь таны тархинд илүү их хүчилтөрөгч өгөх ба хүчилтөрөгч их байх тусам таны тархи сэргэг, эрүүл байх болно.Биед тань хэрэггүй муу бодис мөн гадашлах болно
6. “Бага” зэргээр эмоцоо илэрхийлж сур. Жаахан гутарч байгаагаа хэлж сур. Бага зэрэг ууртай байгаагаа ч мөн адил. Огт хэлэхгүй байхаас энэ нь дээр юм. Илэн далангүй илчлэн энэ хэлбэр нь эвгүй байдалд орохоос илүү дээр байдаг.
7. Таагүй байдалд өөрийгөө тэнцвэртэй авч явахад суралцаарай. Мэдээж заримдаа таагүй орчинд эрчүүп ордог. Тэр тохиолдолд зугтах бус харин тэр орчинд өөрийгөө залахыг хичээгээрэй
Comments