Гэрийн нөхцөлд нөсөө толбыг хэрхэн арилгах вэ?

Та нүүрэн дээрх нөсөө толбоо нуух гэж зузаан энгэсэг түрхэж, лазер, химийн эмчилгээ хийлгэсээр залхаж сууна уу? Нөсөө толбо нь удамшил, насны онцлог болон нарны нөлөө зэргээс болж нүүр, мөр, хүзүү, цээж хэсгээр гарах төдийгүй стресс бухимдал, жирэмслэх, витамины дутагдал, элэгний үйл ажиллагаа муудахтай холбогдож, арьсан дээр үүсэх нь бий. Харин бид та бүхэндээ тэрхүү толбыг арилгах байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэсэн юм.

1. Нимбэг

Нимбэгний шүүс нь олон зууны турш нүүр, бие дээрх толбыг арилгахад онцгой нөлөө үзүүлсээр ирсэн. Та нэг ширхэг нимбэгний шүүсийг шахаж, хөвөнд шингээгээд толботой хэсгээ арчаарай. Энэхүү аргыг өдөрт хоёр удаа хэрэглэснээр тодорхой хугацааны дараа үр дүнгээ үзүүлж, толбыг бүдгэрүүлэх аж. Гэхдээ хамгийн гол нь та дэлгүүрээс бэлэн шүүс худалдаж авах биш, өөрөө шахаж, гаргаж аваарай.

2. Зуун наст ургамлын гел

Зуун настын гел нь арьсыг нөхөн сэргээж, нөсөө толбыг арилгах чадвартай юм. Гэхдээ нарны хэт туяанаас болж үүссэн толбыг илүүтэй сайн арилгадаг. Та зуун наст ургамлын навчийг зүсч, гелийг нь аван, толбон дээрээ түрхээд 30 минут байлгаад угаагаарай. Өдөрт 2 удаа түрхэх хэрэгтэй бөгөөд сарын дараа гэхэд үр дүнгээ үзүүлэх болно. Хэрэв танд цэвэр зуун наст ургамлын гел олдохгүй бол дэлгүүрт худалдаалдаг зуун настын шүүсийг сонгоорой.

3. Зандан мод

Зандан мод /Sandalwood/ нь хөгшрөлтийг удаашруулж, үрчлээний эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Энэ нь нөсөө толбоноос салахад туслах төдийгүй арьсыг сэргээж, тайвшруулна. 2 халбага зандан модны нунтгийг, 2 халбага сарнайн ус, 1 халбага “глиферин”, 1 халбага нимбэгтэй шүүсийг хольж, бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, хатаагаад хүйтэн усаар угаана. Та толбоо алга болтол тус аргыг хэрэглээрэй.

Бас нэгэн арга гэвэл 1 халбага жүржийн шүүсийг, 1 халбага нимбэгний шүүс, 2 “капсул” Е витамин, 2 халбага зандан модны нунтагтай хольж зуурна. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, хагас цаг болсны дараа угаагаарай. Мөн толбыг бүдгэрч, алга болтол нь хэрэглэнэ.

Мөн та зандан модны тосыг 1 халбага оливын тостой хольж өдөр бүр унтахаасаа өмнө нүүрэндээ түрхэж байгаарай.

4. Тунхуу

Хэрэв нимбэгний шүүс түрхээд ч үр дүнгээ өгөхгүй бол алимны цуу, зөгийн балыг хольж, түрхээд үзээрэй. Үүнээс гадна, та тунхууг ашиглаж, толбоноос салах боломжтой. Эхлээд нимбэгний шүүсээр нүүрээ бүхэлд нь арчаад, үрж бэлтгэсэн тунхууг нүүрэндээ түрхэж, 20 минут байлгаарай. Дараа нь нүүрээ угааж, нарны тос түрхэх хэрэгтэй.

5.Сонгино

Сонгино хэрэглэж, толбоо арилгах нь итгэмээргүй санагдаж болох ч, бодит амьдрал дээр батлагдсан юм. Та нэг ширхэг ягаан сонгиныг сонгож, хэрчээд шүүсийг нь шахаж аваарай. Шүүсээ хөвөнд шингээж, толботой хэсгээ арчих бөгөөд 10-15 минутын дараа угааж цэвэрлэнэ.