Сэрүүний улирал эхлэх дөхсөн энэ цаг үетэй зэрэгцэн вирус, нянгийн халдвараар үүсэх өвчлөл газар авах нь элбэг байдаг. Энэ үетэй зэрэгцэн бидний дунд хүүхэд, хөгшид гэлтгүй эмийн хэрэглээ ихсэн, эмчийн хяналтаас гадуур дур мэдэн өөрсдөдөө эмчилгээ хийх хандлага олон ажиглагддаг. Өвчнийг өвдсөн хойно нь эмчлэх бус өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв алхам ба энэ талаар эмч, эмийн салбарынхан үргэлж зөвлөдөг.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол дархлааны системийн үйл ажиллагааг дэмжих явдал юм. Дархлаа гэдэг нь хүн бүрт байдаг бөгөөд гадаад биетүүдээс бие махбодийг хамгаалах үйл ажиллагаа, урвалыг хэлнэ. Хэрвээ бид дархлааны системийн хэвийн ажиллах горимыг алдагдуулан, нөхөн сэлбэх арга хэмжээ авахгүй байх тохиолдолд бидний бие өвчилж энэ нь цааш даамжирсаар хавдрын эсийг төлжүүлэх сөрөг үр дагавартай.
Дархлаа яагаад мууддаг вэ?
Бидний өдөр тутмын амьдралын хэвшил, идэж, хэрэглэж байгаа эд зүйл бидний дархлааны системийг өвчлүүлэх гол хүчин зүйл болж байдаг ба бид өөрсдөө ч үүнийгээ тэр бүр анзаарч, анхаарал тавьдаггүй. Тэгвэл ямар үйлдлүүд бидний дархлааны системийг гэмтээдэг талаар авч үзье.
Дархлаа сулрахад ямар шинж тэмдэг илрэх вэ?
Дархлааны систем муудсанаар бидний биед олон сөрөг шинж тэмдэг илэрдэг бөгөөд, ямар шинж тэмдэг илэрдэг талаар тодорхой мэдлэгтэй байх нь тухайн өвчнөөс өөрийгөө болон өрөөлийг урьдчилан сэргийлэхэд нэн ач тустай. Дархлаа суларснаар бидний биед дараах шинж тэмдэг илэрнэ.
гэх мэт шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд өөрийн дархлааг дэмжих эмийн болон, эмийн бус агуудаас сонгон эмчилгээ хийх нь чухал.
Дархлааг хэрхэн сайжруулах вэ?
Дархлаагаа сайжруулахад биднээс өдөр тутамдаа хийдэг, хэрэглэдэг зарим зүйлсдээ бага зэргийн өөрчлөлт оруулахад л хангалттай. Тиймээс маргааш гэж хойш суулгүй яг одооноос өөрийнхөө эрүүл мэндийн төлөө дараах аргуудаас амьдралдаа хэвшүүлээрэй.
Comments