Эмэгтэйчүүдэд маш аюултай, шинж тэмдэг нь илэрдэггүй 10 өвчин

Хүний аминд аюултай маш олон өвчин бий. Харамсалтай нь тэдгээрийг эхний үе шатанд нь илрүүлэх тийм ч хялбар биш байдаг. Заримдаа хамгийн энгийн шинж тэмдэг ч үхлийн аюултай өвчний илрэл байж болно. Санаа зовох гэж бүү яар! Зүгээр л эмчид тогтмол үзүүлдэг зуршилтай болж биед илрэх дохионуудад анхаарлаа хандуулж байгаарай.

Эмэгтэйчүүдийн хувьд маш аюултай дараах 10 өвчинд анхаарлаа хандуулна уу.

 

 

Энэ бол амь насанд аюултай цусны хорт хавдар юм. Энэ өвчин эрт үедээ оношлогдсон тохиолдолд л өвчтөн амьдарч чадна. Харамсалтай нь өвчний эрт үед бараг шинж тэмдэг мэдрэгддэггүй. Ихэвчлэн цусны шинжилгээ хийлгэж байгаад өвчтөнүүд санамсаргүй байдлаар олж мэддэг. Ясны чөмгөнд цусны цагаан эс үйлдвэрлэгдэх ба энэ нь биед шаардлагатай эсүүдийг устгаснаар цусны хорт хавдар үүсэж хөгждөг юм. Энэ өвчин хорт хавдрын төрөлд багтдаг учир бусад эрхтнүүддээ нөлөөлдөг. Тиймээс цусны хорт хавдрын үед элэг, бөөр, зүрх зэрэг эрхтнүүд гэмтдэг.

 

 

Ерөнхий шинж тэмдэгүүд:

-Шалтгаангүй жин хасах

-Яс, үе мөчөөр өвдөх

-Гэдэс орчим хавагнах

-Арьс хөхрөх

-Ядарч сульдах

-Халдварт өвчинд өртөмтгий байх

-Тунгалгийн зангилаанууд томрох

2. Умайн дотровчийн өвчин

Энэ ч мөн адил эхний үе шатандаа ямар ч шинж тэмдэггүй байдаг өвчин юм. Умайн гадна байрлах эсүүд ургаснаар өвчин үүсэж хөгжинө. Үүнийг өөрөөр умайн суулгац гэж нэрлэдэг. Тэд өндгөвч, үтрээ, давсаг, умайн хүзүү эсвэл ходоодны хэсэгт ч байрлаж болно. Ихэвчлэн энэ өвчин нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд тохиолдоно. Энэ өвчнийг эмчилж болдог!

Ерөнхий шинж тэмдэг:

-Үргүй болох

-Аарцгаар өвдөх

-Бэлгийн хавьтал, /шээх/хүндээр бие засах үед өвдөх

-Сарын тэмдэг тогтворгүй болох

Цустай шээх

3.Чихрийн шижин

Чихрийн шижин – эрт үед нь илрүүлэхэд хэцүү өөр нэг өвчин юм. Чихрийн шижин ихэнх тохиолдолд даралт ихсэх болон цусны судас өргөссөн үед л оношлогддог. Эрүүл үед хүн сахар хэрэглэхэд бие махбодь түүнийг глюкоз болгон задалж шингээдэг. Инсулин – нойр булчирхайгаас ялгардаг даавар бөгөөд глюкозыг эсэд хүрэхэд тусалдаг. Эрүүл үед глюкозын хэмжээ тогтворждог харин чихрийн шижингийн үед сахарын хэмжээ хэт өндөр болдог. Хоол хүнс энерги болж хувирдаггүй гэсэн үг юм. Хоёр төрлийн чихрийн шижин байдаг: нэг дэх хэлбэрийн үед бие организм инсулин үйлдвэрлэх чадваргүй байдаг, харин хоёр дахь хэлбэрийн үед бие махбодийн эсүүд түүнд хариу урвал үзүүлдэггүй.

Ерөнхий шинж тэмдэг:

–Ойр ойр шээх

-Ам цангах

-Ядарч сульдах

-Гар хөл бадайрах

-Жин хасах

4. Аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнүүд

Энэ өвчнүүдэд умайн, умайн хүзүүний, өндгөвчний халдварууд орно. Бактер биед үтрээ болон умайн хүзүүгээр дамжин орсноор өвчин үүснэ. Таны таамаглаж байгаачлан эдгээр өвчнүүдийг хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор авч болно. Мөн хагалгааны үеэр халдвар биед орж болдог (төрөх, аборт, зулбалт, умай доторх спираль).

Ерөнхий шинж тэмдэг:

-Ойр ойрхон, өвдөлттэй шээх

-Дагжин чичрэх

-Халуурах

-Ядрах

-Өтгөн хатах

-Дотор муухайрах, хоолны дуршил буурах

-Сарын тэмдэг байхгүй болох

-Гэдэсний доор, бэлхүүс орчим өвдөх

-Цустай өтгөн гарах

-Бэлгийн хавьтлын үед өвдөх

5. Ширхэглэг эдийн хавдар

Энэ хоргүй хавдар нь 30-40 насны эмэгтэйчүүдэд ихэвчлэн оношлогддог. Харамсалтай нь эмч нар өдийг хүртэл энэ хавдрын шалтгааныг мэдэхгүй байгаа юм. Ширхэглэг эдийн хавдрын хэмжээ мэдэгдэхүйц томордог учир мэс засалчид хандах шаардлагатай болдог. Гол асуудал нь энэ ширхэглэг эдийн хавдар хэт томорсноос эмэгтэйчүүд умайгаа авахуулахад хүрдэг юм.

Ерөнхий шинж тэмдэг:

-Сарын тэмдгийн үеийн хэвийн бус цус алдалт

-Сарын тэмдгийн үед өвдөх

-Шээх үед өвдөх

6. Бүдүүн гэдэсний хорт хавдар

Эмэгтэйчүүдэд тохиолддог хавдруудын 4-р байранд энэ хавдар бичигдэнэ. Эрэгтэй хүмүүст ихэвчлэн тохиолддог ч эмэгтэйчүүдэд илүү хурдацтай хөгжиж үхэлд хүргэх аюултай байдаг. Өөх тосыг их хэмжээгээр хэрэглэх, бүдүүн гэдэсний хорт хавдар, ходоодны ургацаг, архаг шархлаат колитийн өвчний түүхтэй бол энэ өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Ерөнхий шинж тэмдэг:

-Сульдах Амьсгаадах

-Ядрах Баасны диаметр нарийсах

-Суулгалт, өтгөн хатах

-Гэдэс базлах, гэдэс дүүрэх

-Баас хар цустай байх

7. Умай хүзүүний хорт хавдар

Энэ төрлийн хорт хавдар нь удаан хөгждөг учир эрт үе шатанд нь илрүүлэх хэцүү байдаг. Ихэвчлэн энэ өвчинд папиломагийн вирус нөлөөлдөг ба энэ вирус нь умайн хүзүүний хучуурын дотор шинэ бүрдэл үүсгэдэг юм.

Ерөнхий шинж тэмдэг:

-Хэвийн бус үтрээний цус алдалт

-Сарын тэмдгийн хооронд цус алдах

-Хавьтал эсвэл эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсний дараа цус алдах

-Сарын тэмдэг тасралтгүй ирэх

-Аарцаг орчим өвдөх

-Бэлгийн хавьтлын үед өвдөх

-Их хэмжээгээр өтгөн гарах

8. Өндгөвчний хорт хавдар

Энэ хорт хавдар 2 шалтгааны улмаас үүсэж болно: өндгөвчний хучуурын хорт хавдар болон бэлгийн эсийн хорт хавдар. Энэ өвчин ихэвчлэн хорт хавдар биеэр тархах хүртэл ямар нэг шинж тэмдэггүй байдаг.

Ерөнхий шинж тэмдэг:

-Гэдэс дүүрэх

-Аарцаг орчим өвдөх

-Ойр ойрхон шээх

-Хоолны дуршил буурах

-Дотор муухайрах

9. Сүүний булчирхайн хорт хавдар

Энэ хорт хавдар нь суваг (хөхний сүүний суваг) болон хэлтэнцэрт (сүүний булчирхай) үүсдэг. Энэ бол эмэгтэйчүүдэд хамгийн их тохиолддог хорт хавдруудын нэг юм. Хөхний хорт хавдар үүсэх шалтгаанууд тодорхойгүй ч илүүдэл жинтэй, жирэмснээс хамгаалах эм уудаг, согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг, 35-с хойш насандаа хүүхэд гаргасан мөн гэр бүлийн гишүүн дунд хөхний хорт хавдартай хүн байсан зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

Ерөнхий шинж тэмдэг:

-Хөхний мэдрэмж өөрчлөгдөх

-Хөх орчим хавдар эсвэл хатуу зүйл тэмтрэгдэх

-Хөхний толгой өвдөх

-Хөхний толгой эсвэл хөх өөрчлөгдөх

-Хөхний толгой дотогш татагдах

10. Зүрхний өвчнүүд

Эрэгтэйд ч эмэгтэйд ч аль алинд нь зүрхний өвчин их тохиолддог нь нууц биш билээ. Асуудал нь юу вэ гэвэл ихэнх хүмүүс зүрхний шигдээс болсны дараа л ямар аюултай болохыг нь олж мэддэг. Энэ нь эмчилгээний үйл явцыг улам хүндрүүлдэг. Хэрэв таны гэр бүл дунд хэн нэгэн зүрхний өвчнөөс болж шаналж байгаа бол танд ч бас зүрхний өвчтэй байж болох магадлал бий гэдгийг санаарай. Урьдчилан үзлэгт хамрагдахад илүүдэхгүй юм шүү.

Ерөнхий шинж тэмдэг:

-Ядрах Амьсгал саадтай болох

-Дотор муухайрах, бөөлжих

-Толгой эргэх

-Их хэмжээгээр хөлрөх

-Хүзүү болон нурууны дээд хэсгээр чилэх

-Гэдэс өвдөх

Та эндээс эхний үе шатанд нь олж илрүүлэхэд төвөгтэй олон аюултай өвчин байдгийг олж мэдсэн байх. Энэ нь зөвхөн шинж тэмдгүүдэд найдах ёсгүй гэдгийг харуулж байна. Үзлэг, шинжилгээнд хамрагдахаас бүү ай. Ингэснээр та өвчнийг эрт илрүүлж үхэлд хүргэхээс нь өмнө цаг алдалгүй эмчилгээг эхлүүлж болно шүү дээ. Тэр ч байтугай хорт хавдар эрт үедээ эмчлэгдэж болдог (мэс засал, хими эмчилгээ, эм бэлдмэл). Тогтмол эмчид үзүүлж хэвшээрэй!