Хорт хавдар хүрээлэн буй орчны нөлөөнөөс үүсдэг үү эсвэл эсийн гажуудлаас бий болдог уу гэдэг асуултад анагаах ухаан нэг мөр хариу өгч чадахгүй өдий хүрсэн. Ер нь бол хоёулаа хорт хавдар үүсэх шалтгаан болдог гэдэг.
Нийт хорт хавдрын тохиолдлын 10-30 хувь нь л эсийн мутаци буюу хүнээс өөрөөс нь үл шалтгаалдаг бол үлдсэн 90 хувь нь хорт зуршил, хүрээлэн буй орчны бохирдол, хооллолт зэрэг хүн өөрийгөө л хянаж чадвал тусахгүй байх боломжтой шалтгаанууд байжээ. Мэдээж үүнд “аз” тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэдгийг ч судлаачид үгүйсгэхгүй байна. Учир нь, насаараа тамхи татсан нэгэн огт өвчлөхгүй жамаараа хорвоогоос хальж байхад энэ муу зуршилд автаж байгаагүй хүн зөвхөн тамхичдад тохиолддог өвчин тусч байх жишээтэй. Яг ийм үед эмч мэргэжилтнүүд хорт хавдрын шалтгаан үүнээс л болсон гэж баттай тодорхойлж чаддаггүй учраас дээрх асуултад хариулж чадахгүй өдийг хүрсэн юм.
Үүнийг Их Британи дахь Эмма Смитийн хорт хавдрын судалгааны төвийн судлаачид ч дэмжиж байгаа юм. Тэдний үзэж буйгаар “Тамхи татахгүй байх, хэвийн жинтэй байх, эрүүл хооллох, согтууруулах ундааг зохистой хэрэглэх зэрэг амьдралын зөв хэв маяг нь хорт хавдар тусахгүй гэсэн баталгаа биш. Энэ ердөө л өвчний эрсдлийг үлэмж хэмжээгээр бууруулдаг” гэнэ.
Тэгэхээр хоорондоо хэдхэн хоногийн зайтай гарсан хоёр ч судалгааны дүн хоорондоо ийнхүү эрс зөрүүтэй гарсан байна. Гэхдээ эндээс хорт хавдар үүсэхэд амьдралын хэв маяг болоод эсийн хуваагдал хамгийн их нөлөөлдөг нь ямартай ч тодорхой болж байгаа юм.
Сүүлийн үед Монгол оронд хорт хавдраар өвчлөх явдал ихээхэн хурдацтай тархах болсон билээ. Нэн ялангуяа ходоодны хорт хавдар ихэд түгээмэл байгаа төдийгүй өвчлөлөөрөө элэгний хавдрын дараа орж байна.
Хүмүүс яагаад ходоодны хорт хавдар тусаж байна вэ? Энэ нь мэдээж буруу хооллосных. Мөн аяга таваг угаагч шингэн болон бусад гэр ахуйн зориулалттай химийн бодисуудтай зүй бус харьцсанаас эдгээр бодисууд нь ходоодны эд эсэд зүй бусаар нөлөөлж байгаа юм.
Хоол ундны тухайд нитрит болон нитритийн давс оролцсон бүтээгдэхүүн нь хавдар тусахад гол нөлөө үзүүлж байна гэж сүүлийн үед үзэх болсон байна. Үүнд, хиам болон утсан махыг байнга тогтмол хэрэглэх, шарж хайрсан, түлэгдсэн зүйл идэх нь хавдар тусах магадлалыг өндөрсгөж байгаа юм.
Мөн түүнээс гадна байнгын архидалт нь ходоодны хорт хавдарт өртөх бас нэгэн хүчин зүйл болж байна. Нэн ялангуяа хүнсний бус техникийн спиртээр найруулсан үйлдвэрийн бус архи нь хүний элэг болон ходоодыг ихэд гэмтээж улмаар хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлж байдаг аж.
Тамхи татах нь уушгины хорт хавдар үүсэхэд нөлөөлөөд зогсохгүй ходоодонд ч гэсэн маш муу нөлөө үзүүлдэг байна. Ялангуяа тамхи татаж байхдаа юм идэх уух, тэр тусмаа чихэр идэх нь ходоодыг өвчлүүлэх нэг шалтаг болдог.
Унтахынхаа өмнө махан хоол идэх татгалз!
Учир нь ходоодонд байнга хэт ачаалал өгснөөс болж хоол боловсруулах эрхтэн системийн өвчин эмгэгтэй болдог. Хорт хавдар нь ходоодны аль хэсэгт байрласнаас болж зовиурлах шинж тэмдэг нь өөр өөр байдаг.
Тухайлбал:
-Хэрэв хавдар ходоодны аман дээр байрласан бол идсэн хоол унд горойно. Мөн хар шүлс асгарна.
-Хэрэв хавдар ходоодны их биенд үүссэн бол хоол идсэний дараа аюулхай дор өвдөж хоол идэх дур хүсэл буурна.
-Хэрэв хавдар ходоодны төгсгөл хэсэгт үүссэн бол хоол идсэнийхээ дараа хэсэг хугацаа өнгөрөөд бөөлждөг байна.
-Хэрэв тодорхой шалтгаангүйгээр турах, амархан эцэж ядрах, хоол ундандаа дургүй болох зэрэг шинж тэмдэгүүд илэрвэл даруйхан шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
Хэрэв таны ходоод ямар нэгэн шархлаа юмуу, үрэвсэлтэй бол түүнийгээ яаралтай эмчлүүл. Учир нь ходоодны элдэв эмгэгүүд хүндрэхээрээ ходоодны хорт хавдар болдог байна.
Comments