Хүүхэд өсгөнө гэдэг амаргүй ажил. Үнэн худал нь мэдэгдэхгүй олон зөвлөгөө заавар дунд залуухан аав ээжүүд учраа олохгүй мунгинаж байна уу? Мундаг багш, сэтгэл зүйчид хүртэл хүүхэд хүмүүжлийн асуудалд янз бүрийн арга барил хэрэглэдэг. Гэхдээ тэдний ихэнх нь хүүхдээ хувь хүн гэж үзэж, эрх чөлөөг нь тэр хэмжээгээр олгох нь тэднийг бие даасан, аз жаргалтай нэгэн болгоход чухал нөлөө үзүүлдэг гэдэгт итгэдэг байна. Доорх мэдээллийг бид мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгчид болон судлаачдын туршлага дээр үндэслэн бэлтгэлээ.
1. Мариа Монтессоригийн зохиосон Монтессори тогтолцоо
Мариа Монтессори бол Нобелийн шагналд хэд хэдэн удаа нэр дэвшсэн эмэгтэй бөгөөд түүний хүүхэдтэй харилцах арга барилыг дэлхийн олон орон сургалтандаа ашигладаг. Тэрээр өвчтэй хүүхдүүдийг судалдаг Италийн анагаахын их сургуулийг төгссөн хамгийн анхны эмэгтэй юм.
Мариа Монтессоригийн хүүхдэд хандах арга барил:
2. Лорис Малагуззигийн зохиосон Реггио хандлага
Италийн сэтгэл судлаач Лорис Малагуззи хүүхдүүдийг олон жил ажиглан судалсны эцэст тэднийг 100 “хэл”-ээр ярьдаг болохыг тогтоожээ. Энэ нь зураг зурах, дуулах, тоглох зэрэг олон арга замаар өөрийгөө илэрхийлэхийг хэлж буй. Харин томчууд 99 хэлийг нь ойлгох гэж оролддоггүй гэнэ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сонсож, эдгээр “хэл”-ийг өдөр тутмын амьдралдаа ашиглахыг тэдэнд заадаг байх ёстой.
Малагуззигийн арга барил:
3. Рудольф Штейнерийн зохиосон Валдорф боловсрол
Валдорфын сургуулиудын гол зорилго нь хүүхэд өөрийн ажилч хичээнгүй, шинийг зохион бүтээх ур чадварыг нээн гаргах, өөртөө итгэлтэй нэгнийг бий болгох юм. Эдгээр сургуульд шалгалт авдаггүйн дээр дүн гэж байдаггүй. Гэхдээ л сурагчид нь энгийн сургуулийн хүүхдүүдийн шалгалтыг торохгүй давдаг гэнэ.
Рудольф Штейнерийн арга барил:
4. Александер Нэйллийн Саммерхил сургууль
Британичууд уг сургуулийг “асуудалтай” хэмээн үзсэн. Учир нь сурагчид заавал ямар нэг хичээл үзэхгүй байх эрхтэйгээс гадна хичээлдээ ирж суух ч албагүй гэнэ. Дунджаар, хүүхдүүд эхний гурван сар орчим юу ч хийхгүй өнгөрүүлээд эцэст нь хичээлдээ суудаг байна. Бидний ерөнхий боловсролын сургуульд заадаг зүйлүүдээс гадна хүүхдүүд фотошоп дээр хэрхэн ажиллах, ургамал ногоо тариалах, илбэ үзүүлж сурах зэрэг бусад чадварыг эзэмшдэг аж.
Александер Нэйллийн арга барил:
5. Жон Девигийн санаачилсан Инструментализм
АНУ-д сурган хүмүүжүүлэгч Жон Девиг “Дэвшилтэт боловсролын эцэг” гэж үздэг. Тэрээр сургуулийн гол зорилго нь аливаад дасан зохицох байдлаар ямар ч нөхцөл байдлаас өөрийгөө аваад гарчих чадварыг заах явдал гэж итгэдэг. Тийм учраас сургуульд ном сурах бичгээс хичээл заахаас илүүтэйгээр тодорхой үүрэг даалгавар биелүүлэх байдлаар сургалт явуулах хэрэгтэй гэжээ.
Девигийн арга барил:
6. Селестин Фрейнетийн арга барил
Фрейнет 24 настайдаа өөрийн гэсэн хувийн сургуулиа нээжээ. Тэр өсөлт хөгжилтийн хоцрогдолтой хүүхдүүдэд тусалж байсан бөгөөд түүний сургууль даалгавар өгдөггүй, ном хэрэглэдэггүй аж. Гэсэн хэдий ч сурагчид нь маш гайхалтай үр дүн үзүүлж, бие бялдрын болоод боловсролын хувьд хангалттай хөгжсөн байдаг гэнэ.
Фрейнетийн арга барил:
Comments