Компьютер – Хүүхдийн эрүүл мэнд

Компьютерийг Хүүхдэд зөв тохируулах ба хэрэглүүлэх

Хүүхдүүд компьютер хэрэглэх шаардлагатай бол мауз нь жижиг байх буюу том хүний сандал дээр хөл нь унжиж хөшихгүй байхын тулд хөл тавих гишгүүр гэх мэт зүйлүүд зайлшгүй хэрэгтэй болдог. Иймээс тэднийг компьютер дээр ажиллах буюу тоглох үеийн эрүүл орчныг бүрдүүлэх нь нэн чухал. Үүнд зөв бүтээгдэхүүн, суух орчин ба хэрэглээ нь бүгд бүрдсэн байх шаардлагатай тул энэ талаарх хэдэн богино зөвлөгөөтэй танилцана уу.

 

 

САНДАЛ

Энгийн оффисын зориулалттай сандал нь 150 см-ээс бага өндөртэй хүмүүст тохирдоггүй тул таны хүүхэд эвтэйхэн байрлалтай суухад хүндрэлтэй байдаг. Мэргэжилтнүүд хүүхдүүдийг 1 цаг гаруй том хүний сандал дээр ямар нэгэн зовиур мэдрэхгүйгээр сууж чаддаг гэж тооцдог. Хэрэв үүнээс удаан хугацаатай суух шаардлагатай бол сандлыг хүүхдэд тохируулах шаардлагатай.
Хэрэв сандал нь тохиргоотой бол гарын түшлэгийг дээшлүүлэн, суудлыг нь өндөрсгөж, сандлын налдаг хэсгийг ойртуулж өгөх хэрэгтэй. Хэрэв сандал нь ийм тохиргоо байхгүй бол суултуур болон налдаг хэсэг дээр нь дэр тавин өндөрсгөж болно. Хэрэв хүүхдийн хөл газар хүрэхгүй байвал түүний хөл доор жижиг сандал мэт зүйл тавьж өг. Заавал нуруугаа эгц шулуун байрлуулах шаардлагагүй ба бие сул тавин сандлын суурь болон нурууны түшлэг нь өөрт нь тохирч буй эсэхийг шалга.

МОНИТОР

Хүүхдүүд ихэнх тохиолдолд том хүний сандал дээр суудаг учир дэлгэц рүүгээ харахын тулд толгойгоо хойшоо гэдийлгэх хэрэгтэй болдог. Энэ нь хүзүү өвдөхөд хүргэнэ. Иймээс таны хүүхдийн харааны түвшин монитрын дээд ирмэгтэй чацуу буюу бага зэрэг өндөр байх ёстой ба 60 см зайд байрлах хэрэгтэйг анхаарна уу. Монитор нь хүүхдийн яг эгц өөдөөс харж байх шаардлагатай ба хажуулдаж байрласан байж болохгүй.
Хэрэв таны хүүхэд ном буюу өөр бичиг баримт хэрэглэж байгаа бол тусгай зориулалтын тавиур хэрэглэх шаардлагатай. Энэ нь ном буюу бичгийг мониторт илүү ойрхон байрлуулах боломжийг олгодог ба байн байн толгойгоо том өнцгөөр эргэлдүүлэх буюу тонгойлгох шаардлагагүй болгож ажиллах орчинг илүү тухтай болгоно. Бага насанд хүүхдийн нүдний үйл ажиллагаа бүрэн бүрэлддэг тул хэрэв хүүхэд чинь дэлгэц рүүгээ налан харж байвал түүний харааг шалгуулаарай, ойрын хараа муу байж болзошгүй. Эцэст нь сайн чанарын гялбаагүй дэлгэц хэрэглээрэй энэ нь нүд хялар болон ядрахаас урьдчилан сэргийлдэг.

ГАР БА МАУЗ

Хэрэв та болон таны хүүхэд нэг компьютер дээр ажилладаг бол таны компьютерийн гарын тэвш нь та хоёрын аль алинд таарч тохируулагддаг эсэхийг шалгаарай. Хамгийн гол нь та хүүхдэдээ яаж компьютерийн ард зөв суудгийг зааж өгөх хэрэгтэй. Гар аль болох эх биед ойрхон тохойгоороо 90° буюу түүнээс дээш нугалаастай ба гарын бугуй болон тохой нэг түвшинд байрлах хэрэгтэй. Хүүхдүүд ихэнхдээ нэг байрлалд удаан байж чаддаггүй ба шаардлагатай бол дахин дахин сануулахад илүүдэхгүй.
Хүүхдүүд жижиг гартай боловч ихэнх нь эцэг эхийн адил том кейбоард хэрэглэдэг. Энэ нь эвгүй байхаас гадна эрүүл мэндэд аюултай байж болно. Зарим цөөн компаниуд хүүхдүүдэд зориулсан кейбоард болон жижиг мауз хийдэг ба тэдний товчлуур нь жижиг ба товчлуур хоорондын зай нь бага байдаг.

ЗӨВ ХЭРЭГЛЭЭ

Та хүүхдийнхээ компьютерийн өмнө өнгөрүүлж байгаа цагийг хянаж, шаардлагатай тохиолдолд түр зуур завсарлуулж байх хэрэгтэй. Энэхүү түр завсарлагаа нь Carpal Tunnel Syn¬drome гэх мэт гар бугуйны өвчин тусах аюулаас урьдчилан сэргийлж байгаа юм. Хүүхэд нэг тоглоод эхлэхээрээ цаг хугацаагаа анзаардаггүй тул та завсарлага хийхийг сануулах буюу тодорхой хугацааны дараа завсарлах сануулга компьютерийн дэлгэцэн дээр гарахаар тохируулж болно.

ТОГЛООМ ТОГЛОХ

Тоглоом тоглох нь зугаатай боловч олон цагийн турш зурагтын өмнө сууж нэг хөдөлгөөнөө дахин дахин давтах нь аюултайгаар барахгүй гэмтэлд хүргэж болзошгүй. Эмч нар зарим видео тоглоомтой холбоотой гэмтлийг “Нинтендо эрхий хуруу” гэж нэрлэх болсон. Иймэрхүү зүйлтэй тулгарахгүйн тулд зөв хэрэгсэл болон хэрэглээг хослуулан асуудлыг шийдэж болно.

Тоглоомын Хэрэгслийг зөв хэрэглэх

Завсарлага хийх – Энэ бол хамгийн чухал арга хэмжээ. Завсарлагын үед таны булчин шөрмөс амарч хуучин хэвэндээ орно. Хүүхдүүд ихэнхдээ тоглоомдоо гүнзгийрэн цаг хугацааг умартан монитор буюу зурагтын дэлгэцийн өмнө олон цагийг өнгөрөөдөг.

Тоглоомын удирдлагыг битгий чанга атга – Хүүхдүүд тоглоомынхоо үйл явдалд хэт автагдах дээрээ гэймпад буюу жойстик-оо маш хүчтэй барьдаг. Энэ нь гарын бугуй болон хуруунд муугаар нөлөөлдөг. Үүнээс гадна товчлууруудыг хэт хүчтэй дарах шаардлагагүй.

Гэймпадыг програмчлах – Тогтмол олон дахин хэрэглэдэг үйлдлээ програмчилж суулга. Ялангуяа “гал нээх” гэсэн үйлдэл нь дахин дахин зогсоо зайгүй хэрэглэгддэг тул гэмтэлд хүргэж магадгүй. Хэрэв таны хүүхдийн гэймпад иймэрхүү програмчлах үйлдэл байхгүй бол өөр илүү сайн програмчлах үйлдэлтэйгээр солих шаардлагатай.

Байрлалаа солих – Тодорхой хугацааны дараа байрлалаа солих нь зарим булчинг амрааж бусад булчин руу нь ачааллыг шилжүүлнэ.

Байрлалаа шалга – Гэймпадаа цээжнийхээ өмнө барих нь зөв байрлал боловч та өвөр дэрээ байрлуулсан тохиолдолд түүнийг тогтмол өргөх хэрэггүй үйлдэл хийж булчингаа ядраахгүй болно. Бугуй тохой хоёроо нэг өндөрт байр`луулахыг хичээх хэрэгтэй ба дэлгэц рүү бүү нал.

Хэрэв чичирхийлэл болон хөдөлгөөн мэдрүүлдэг гэймпад ашиглаж байгаа бол – илүү ойрхон зайтай завсарлага хий. Зарим сүүлийн үеийн гэймпадууд нь машин донслох буюу үсрэх мэт үед эдгээр үйлдлийг чичиргээгээр мэдрүүлдэг. Энэ нь гаранд ирэх ачааллыг улам нэмэгдүүлж байгаа тул илүү их завсарлага авах шаардлагатай.

Хэрэв тоглоом дуу хоолой таних програмтай бол хоолойгоо амрааж бай – Зарим тоглоомууд тушаалыг аман хэлбэрээр хүлээн авдаг ба энэ нь тоглоомыг илүү бодитой болгодог. Гэвч хоолойны дууны хөвч нь бас адил булчин тул ачааллаа даахгүй байж болно. Иймээс хэрэв та ийм дуу хоолой таних програмтай тоглоомоор их тоглодог бол эрүүл хэрэглэх заавартай нь сайн танилцаарай.