Тэгш сайхан нуруутай болгох 10 секундын дасгал

Бид өөрсдөө ч мэдэхгүй нуруугаа бөгтийлгөн алхаж , сууж байдаг. Ялангуяа комьютерийн өмнө олон цагаар бөгтийн суух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Энэ зуршлаа өөрчлөхгүй байвал яваандаа бөгтөр болж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.  Та бүхэнд нуруугаа тэгшлэх 10 энгийн дасгалыг хүргэж байна.

Нуруугаа тэгшлэх дасгал 

1. Тавтай морил


Гараа нуруундаа авч, хоёр алгаа нийлүүлнэ. Зурган дээр үзүүлсэнчлэн баруун , зүүн гарын тохой нэг шугаманд байх ёстойг анхаарна уу. Энэ байрлалаа 10 секунд барина.

2. Цайз

Зүүн гараа доогуур нь, баруун гараа дээгүүр нь далныхаа түгжих мэт барина. Зурган дээрх байрлалыг анзаараарай. 5 секунд барина

3. Биеийг эргүүлэх

Нуруугаа тэгшлэн суугаад гараа толгойныхоо ард авч , биеийг бүсэлхийгээр эргүүлэн арагшаа харна. Нэг талруугаа 5 секунд бариад нөгөө талдаа үргэлжлүүлэн хийнэ.

4. Налуу


Сандлын ирмэг дээр суугаад гараа толгойныхоо ард авна. Толгойгоороо түшлэг түшиж, тааз руу харна. Нуруугаа хотойлгож өгнө. Бага багаар сулруулан эхний байрлалд очно.

5.  Зогсох

Зурган дээр үзүүлсэнчлэн байрлал авна. Хөл, хөлийн булчин, өгзөг, дал, толгой хананд хүрэлцэнэ. Ингэж зогсохдоо хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа авна.

6. Уналт

Энэ дасгал нь өмнөх дасгалын үргэлжлэл юм. Урагш унах гэж байгаа мэт байрлах бөгөөд 5 секунд барина.

Хэрхэн тэгш суух вэ? 

1.Ширээний ард суухдаа

Нуруугаа тэгшлэн гэдсээ татаж сууна. Өргөн бүс, юпка, өмд хэвлийн сул арьсыг цэгцтэй байлгахад тусална. Ингэснээр хэвлийн булчинд нөлөөлж тодорхой хэмжээний өөрчлөлтийг авчирдаг.

2. Тусгай байрлал

Сандлын ирмэг дээр суугаад нэг хөлөө сандлын доогуур, нөгө хөлөө урагш тавина. Нуруу цэх сууна.

3. Нуруун дээрх ачаалал

Хэрвээ та компьютер дээр суухдаа өөрийн эрхгүй нуруугаа бөгтийлгөөд байдаг бол модон өлгүүр ашиглан тэгш суух боломжтой.

4. Цээжний ачаалал

Хэрвээ та хүнд зүйл үүрэх гэж байгаа бол урд талдаа үүрвэл нурууны ачаалалыг багасгаж байдаг.