Элдэв янзын химийн хольц найрлагатай үнэтэй тос, тураадаг цай хэрэглэхгүйгээр, сайхан харагдахыг хүсвэл хүйтэн усанд ороод үзээрэй. Зуршил болговол бүр сайн. Хүйтэн ус нь олон төрлийн ашиг тустай.
– Хэрвээ та хуурай арьстай бол, арьсны нүхээ агшаахыг хүсэж байвал хүйтэн шүршүүрт ороорой. Халуун ус нь арьсны тослогийг багасгадаг
– Үсний хагийг багасгана. Илүү гялалзсан өнгөтэй болгодог
– Цусны эргэлтийг сайжруулж, өвдөлтийг намдаана
– Хүйтэн усанд ороход хүн өөрийн мэдэлгүй гүнзгий амьсгаа авч эхэлдэг учир хүн хүчилтөрөгч хангалттай авч эхэлнэ гэсэн үг. Зүрхний хэмнэл хурдасч, бүхий л биеэр цус хурдан урсахад та сэргэх болно
– Хүйтэн усанд орох нь сэтгэл гутралыг багасгасаж, стрессээс хол байна. Учир нь хүйтэн усанд орох үед таны тархинаас аз жаргалын гормон ялгарч байдгийг эрдэмтэд тогтоожээ.
– Ой тогтоолтын сайжруулдаг. Та өвөл харзны усанд ордог бол ямарваа зүйлийг бусад хүмүүсээс илүү тогтоох чадвартай гэсэн үг.
– Хүйтэн ус нь өөхийг хайлуулдаг учир турахад тустай
– Таны биеийн эсэргүүцлийг сайжруулна. Халуун усанд ордог, хүйтэн усанд ордог хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар хүйтэн усанд ордог хүмүүсийн цагаан эс илүү идэвхитэй, хүчтэй байдаг нь тогтоогджээ
– Хүйтэн ус чалх сайжруулдаг бөгөөд халуун ус нь үрийн шингэний “үйлдвэрлэлт”-ийг бууруулдаг .
Хүйтэн усанд зүрх судасны өвчтэй хүн орж болохгүй, мөн 10 минутаас илүү бүү ороорой. Сайхан арьс, гялалзсан үс, эрүүл байх нь таны гарт
Comments