Тархины даралт нь байнга ихсэж, багасдаггүй.Томчуудын цусны даралт байнга хэлбэлздэггүйтэй адил ойлголт. Тархинд байдаг нугасны ус тодорхой хэмжээтэй, өөрийн даралттай, өнгө зүстэй. Тэр хэмжээ алдагдахад тархины даралт ихсэх, буурах шинж илэрдэг. Хүүхэд шингэн алдах, гүйлгэх, бөөлжих, доргисноос даралт бууж болно. Нярай хүүхэд уйланхай, нойр муутай болох, цочих гулгих зулай эрт битүүрэх, дагз нь байнга халуун байх, хөхөө хөхөхгүй уурлаж уцаарлах, тавгүйтэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Тархины даралтын хор нөлөө
Тархины даралтын цаана тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн дутагдал, тархины эмгэгшил явагддаг.Үүний шалтгаан нь эх нь жирэмсэн үедээ ханиад хүрсэн, элдэв архаг хууч өвчтэй, архи, тамхи хэрэглэдэг, байнгын стресс ядаргаатай, цус багадалттай байснаас болно.Мөн жирэмсний хожуу үеийн хордлоготой бол ургийн хүчилтөрөгчийн архаг дутагдал үүсгэдэг.Эмгэгтэй эхээс төрсөн хүүхэд ихэвчлэн тархины хүчилтөрөгчийн хурц дутагдалтай буюу бүтэлттэй төрдөг. Ийм үед хүүхэд өвчлөмтгий амархан ханиад хүрнэ, шингэн алдан, гадаад орчинд дасан зохицох чадвар муутай байдаг.Тархины даралттай хүүхдэд илрэх хэдэн шинж тэмдэг байдаг. Төв мэдрэлийн тогтолцооны дарангуйллын шинж хүчилтөрөгчийн дутагдалтай хүүхдэд илэрнэ. Ийм үед хүүхэд унтаа ноомой болно. Энэ нь хүнд хэлбэрт орно.Эцэг эхчүүд хүүхдээ тайван байна гээд хүндрүүлдэг тал бий. Бас төв мэдрэлийн системийн сэрлийн процесс нь мэдрэг хүүхэд уйланхай байдаг. Гэхдээ дээрхитэй харьцуулахад аюул багатай. Мөн хөдөлгөөн сэтгэхүйн хөгжлийн хоцрогдолтой байж болно. Гүйлгэдэг, амархан ханиад хүрдэг, хөлөрдөг бол гавлын дотоод даралт буюу тархи усжилтын хам шинж гэж оношилно. Ийм үед хүүхдийн толгойн хэлбэр өөрчлөгддөг. дух луу цүлцийнэ, заадлууд сална.Даралт ихсэхэд зулай овойж чинэрдэг.
Тархины даралтын эдгэрэлт хүнд хөнгөнөөс хамаарна
Хүнд, хөнгөнөөс шалтгаална. Эрт эмчилбэл мэдээж үр дүн сайтай. Эрт эмчилсэн ч үр дүн муутай байх тал бий. Эмийн эмчилгээ хийхээс гадна эцэг, эхийн арчилгаа сайн, унагааж доргиохгүй, шингэн алдуулахгүй байх хамгийн чухал.
Салхинд гаргах нь өдөржингөө гадаа байхын нэр биш
Салхинд гарга гэхээр манайхан өглөөнөөс орой болтол гадаа унтуулчихдаг. Хүйтэн сэрүүний улиралд хүүхэд амархан жиндэнэ. Дулаан хувцаслах гэж халууцуулж бөөн уйлаан майлаан болж байгаад хөлстэй нь гаргадаг. Ийм үед бие султай хүүхэд амархан ангинтана. Тэгэхээр 15-20 минут салхилуулахад болно. Хүүхдийнхээ өрөөний агаарыг байнга сэлгэх хэрэгтэй шүү ээж аавуудаа.
Гэрийн нөхцөлд тархины даралттай хүүхдийг хэрхэн асрах вэ?
Тархины даралттай хүүхдийг эмчлээд эхлэхээр энергийн төвүүд нээгддэг. Үндсэн эмчилгээ нь иллэг хийх юм. Иллэгээр аав ээж 2 энергиэ дамжуулдаг. Хүүхдийг 13 нас хүртэл хүүхдэд иллэг хийж байх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд аав, ээжээсээ хол байсан ч энерги авч байдаг. Хэвлий, гар, хөл, нуруу гээд бүх биеийг нь илж байх хэрэгтэй. Өдөр бүр иллэг хийснээр хүүхдийн зовиур багасдаг. Гадаа нарны энергиэр халсан усанд хүүхдээ оруулж өглөөний 09-11 цаг, өдрийн 16-18 цагийн наранд хүүхдийг шарах хэрэгтэй. Зуны халуунд хүүхдээ ваннатай усанд л суулгах хэрэгтэй.
Comments