Нүд улайж үрэвссэн үед аяга усанд 1/2 цайны халбага борын хүчил уусгаад хөвөн дүрж, нүдний эргэн тойрныг арчина. Мөн эмийн ургамлаар ханд бэлтгэж хэрэглээрэй. Балжингарам цэцэг, яншуй, хар цайг хандалж. /эмийн санд зардаг тусгай зориулалтын шилэнд хийнэ/ шилэн аяганд хийж зовхин дээрээ тавь. Толгойгоо гэдийлгэн, нүдээ аньж нээн 8-10 удаа давтана. Нүд хавдвал үүгээр шавшиж, эмийн ургамлаар маск тавиарай.
Шавших
Гоньд: Нүд үрэвссэн үед гоньдны хандаар шавших нь тустай. Гоньдыг буцалгаж хандлаад хөвөн-д /марль/ шингээн нүдэндээ 1-2 минут тавина. Хөмсөгнөөс эхлээд нүдний хонхорхойг бүрэн тагласан байна. Үүнийг 3-4 удаа тавиад дараа нь хүйтэн жин тавиарай. Хатсаны дараа тос түрх.
Шивлээ өвсний ханд: Шивлээ өвснөөс хоолны халбагаар хоёрыг 400 мл усанд хийн, 30 минут буцалгаж шүүнэ. Уг хандаа хөвөн /марль/-д шингээн зовхин дээрээ тавина. Зовхи хавдсан үед их сайн.
Жин тавих
Сүүн жин:
Нүд үрэвссэн үед тавина. Хөвөн, марльд сүү шингээж 4-5 минут нүдэн дээрээ тавьсны дараа усаар зайлан хатаана. Эцэст нь тос түрхэхээ бүү мартаарай.
Цөцгийн жин: Цөцгийд хөвөн дүрж, хөнгөхөн базаад нүдэн дээр 3-5 минут тавина.
Ургамлын тосны жин: Марль 5-6 давхарлаж ургамлын тосонд дүрээд нүдэн дээрээ тавина. 10-15 минутын дараа нүүрээ бүлээн усаар зайлж угаана. Үүний дараа марлинд мөс ороож, нүдний доогуур гадна булангаас дотогш чиглэлтэй арчиж дараа нь тос түрхэнэ.
Чихэнд жин тавихдаа
Чихэндээ халуун, бүлээн жин тавих нь маш сайн үйлчилгээтэй. Хоолой өвдөх төдийгүй дунд чихний үрэвсэл, булаг гоожих үед ч жин тавьж эмчилж болно. Чихэнд тавих жин нь спиртэн болон тосон байж болно. Спирт дороо ууршдаг бол харин тосон жин 4-7 цаг үйлчилдэг давуу талтай. Эхлээд ууранд тосоо халаана, өөрөөр хэлбэл буцалж буй усны ууранд 1-2 минут барина, үүнээс хэтэрвэл түлэх аюултай. Спиртээр жин тавихдаа мөн халаах хэрэгтэй. Үүний тулд эхлээд цэвэр спиртийг усаар шингэлнэ. Гурав хүртэлх насны хүүхдэд 25 % хүртэл шингэлж, өсвөр насныханд 40 % байхад болно.
Насанд хүрсэн хүмүүс 50 % спирт шаардлагтай. Шингэлэх усаа халаах шаардлагагүй. Спирт дээр ус хиймэгц их хэмжээний дулаан ялгардаг тул шууд жин тавьж болно. Энэ үед марль, жин тавих хөвөнгөө бэлдсэн байх ёстой. Хэд давхарласан марль эсвэл хөвөнд спиртээ шингээж тавина. Чихийг бүрэн тагласан байх ёстой.
1. Эхлээд марлиа спирт буюу тосонд сайн шингээж чихэн дээрээ тавь.
2.Үүн дээрээ гялгар уут тавь.
3.Хөвөнг хоёр нугалж тавь.
4.Жин тавьсны дараа гадуур нь ноосон алчуур буюу ороолтоор ороо.
Хэдэн цагийн дараа бүлээн жингээ ав. Гэхдээ цаг орчим алчуураа авах хэрэггүй. Яагаад гэвэл бүлээн жин тавьсны дараа арьс маш эмзэг болдог. Жаахан л салхи цохиулчихвал үрэвсэл даамжирна. Спиртэн жингийн дараа заримдаа арьс улайж цочирдог, энэ тохиолдолд тос түрхээрэй.
Гэхдээ бүлээн жинг зөвхөн эмч зөвшөөрсөн тохиолдолд тавих ёстойг сана. Хэрэв идээтэй булаг гоождог бол өвчнийг улам хүндрүүлдэг учир энэ тохиолдолд халуун бүлээн жин тавьж огт болохгүй. Зөвхөн эмчийн зөвлөсний дагуу эмчилгээ хийлгээрэй.
Comments