Таван цул хүний биед хэрэгтэй олон амин дэмүүдийг агуулж байдаг

 

Сүүлийн үед малын гэдэс дотор арилгаж чадах эмэгтэйчүүд багасаж байна. Үүнээс болж буянт малынхаа гэдэс дотрыг хаяж байгаа тохиолдол ч бий. Гэвч тэрхүү гэдэс доторт маш олон төрлийн ашиг тустай амин дэмүүд агуулагддаг аж. Ялангуяа 5 цул төмрөөр баялаг, уураг ихтэй, D витаминыг нөхөж  байдаг учраас эмчилгээний зориулалтаар ашигладаг. Монгол эрдэмтэд Харвардын их сургуультай хамтран 5 цулыг хэрэглэж D витамиынг хангалттай авснаар 10 төрлийн өвчнөөс сэргийлж болно гэсэн судалгаа гаргасан байна.

1. ҮХЭР ХОНИНЫ БӨӨР

Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлуулдаг. Төмрөөр баялаг учраас цусыг төлжүүлдэг бөгөөд бөөрөнд сайнаар нөлөөлдөг.

2. ЗҮРХ.

Үхрийн зүрх нь магни болон таурин бодисоор баялаг. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22%- иар бага байдаг. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зүрхээ хамгаалъя гэвэл зүрх идэж байгаарай.

3. ҮХРИЙН ГОДОН

B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг сайжруулдаг.  Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. Тиймээс эхнэрүүд нөхрүүддээ чанаж өгөөрэй.

4. ҮХРИЙН ЭЛЭГ

Үхрийн элэг хүний биед хэрэгтэй олон амин дэмийг өөртөө агуулж байдаг. Ялангуяа бярууны элэг хамгийн сайн байдаг. В12 болон С витаминаар баялаг. Энэхүү 2 витамины нийлэмж нь “глутатионы коньюгаци” гэх элэгнээс токсиныг , хорт бодисыг гадагшлуулах үйл явцыг эрчимжүүлдэг юм байна. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Элгийг олон төрлөөр  шарж, чанаж, нухаж идэж болно шүү дээ.

5. ҮХЭР ХОНИНЫ ХЭЛ

Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог. Цус багадалтанд сайн нөлөөтэй.

Share