Арьс судлаачид хүмүүсийн багахан хэсэг нь л (ердөө 20 хувь) байгалиасаа хуурай арьстай байдаг гэж үздэг. Харин үлдсэн 80 хувийнх нь арьс амьдралынх нь явцад хуурайшдаг байна. Яагаад ийм зүйл тохиолддог вэ? Уур амьсгал болон цаг агаар, арьсны буруу арчилгаа, насны өөрчлөлт, дааврын хомсдол болон мэдээж хоол хүнс үүнд нөлөөлнө. Мөн савандаж угаах, спирт агуулсан бүтээгдэхүүнээр байнга цэвэрлэх, удаан хугацаанд уурын ба дулаан засал хийлгэх нь арьсийг хуурайшуулдаг.
Хэрвээ нас болон цаг агаартай тэмцээд нэмэргүй бол таны арьсанд нөлөөлдөг хоол хүнс дээрээ ажиллах хэрэгтэй. Амин дэм болон ханаагүй өөх тосны дутагдал нь арьс хуурайшихад нөлөөлдөг. Тиймээс таны хэрэглэх хоол хүнс олон янзын байх нь маш чухал юм. Бид намар, өвлийн улиралд хоол хүнсэндээ хэрэглэж арьсандаа тэжээл өгч эрүүл, гэгээлэг арьстай харагдахад туслах хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Авокадо
Авокадо жимс дэх натурал тос нь арьсыг чийгшүүлэхэд хамгийн хэрэгтэй. Арьс хуурайшихыг арьсны эмч нар ханаагүй өөх тосны дутагдал гэж хэлдэг. Тэгвэл авокадо жимс нь тэр нөөцөө хуримтлуулахад тань туслана. А болон Е амин дэмийн өндөр агууламж нь таны жижиг үрчлээг гөлгөр болгоно.
Яргай загас
Яргай загас нь омега-3 (ханаагүй тос) агуулдагаараа хамгийн шилдэг нь. Омега-3 нь гайхалтай үс, хумс, арьсны “суурь” нь болдог юм. Харин цагаан хоолтнууд хушга хэрэглэж болно.
Оливийн жимс
Оливийн жимс нь биш харин тос нь арьс хуурайших, таталдах зэргээс сэргийлэхэд тусална. Чидун жимс нь бидний биеийн Е амин дэмийг хангагч болдог. Харин оливийн тос нь будаг шунхыг арилгагч бөгөөд юугаар ч солишгүй байгалийн бүтээгдэхүүн юм.
Ус
Ус, ус бас дахин ус. Өдөрт 1,5-2 литр цэвэр ус уухгүйгээр та арьсныхаа чийгшлийн тэнцвэрийг хадгалах боломжгүй. Хэрвээ та цоргоноос гарч буй усны чанарт эргэлзэж байгаа бол савлагдсан ус худалдаж аваад угаах арчилгаанд хэрэглэж болно.
Мөн арьсны чийгшилийг хангахад будалт хийх болон гадагш гарахаас 30 минутын өмнө чийгшүүлэх өдрийн тосыг нүүр, хүзүүндээ түрхэж байх хэрэгтэй. Чийгшүүлэгч тос нь арьсны гадаргуу дээр нимгэн бүрхэвч үүсгэн, үл мэдэгдэх байдлаар биеэс гарч байгаа ууршилтыг сааруулж, чийгшлийг түвшинг барж өгдөг. Мөн арьсны чийгийг тогтооход зөгийн бал зуун наст сайн нөлөөтэй
Comments