Хүн өдөрт 5-аас 12 таваг хамгийн олон төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо идэх ёстой гэсэн зөвлөмж байдаг. Эдгээр нь архаг өвчнүүд, тухайлбал хорт хавдраар өвчлөх эрсдлийг өөр ямар ч хүснээс илүүтэйгээр эсэргүүцэх чадвартай болгодог талаар эрдэмтэд дурджээ. Ингээд та бүхэндээ биед хамгийн ашигтай жимснүүдийг нэрлэж байна.
1.Алим
Алим идэцгээ, “Орой алим идвэл эмч хэрэггүй” гэсэн зүйр үг Америкт байдаг гэнэ. Гэхдээ яг нарийндаа, энэ нь алимны хальсыг хэлж байгаа юм. Алимны хальсны зарим нэгдэл нь элэг, бүдүүн гэдэс болон сүүний булчирхайн хорт хавдрын эсийн тархалтыг дарангуйлах хүчирхэг шинжтэй бөгөөд хорт хавдрын эсрэг үйлчлэлийг үзүүлдэг байна. Хэрвээ та өдөр бүр алимны жүүс ууж байвал та өөрийнхөө насыг 17 жилээр уртасгана гэж Английн эрдэмтэд үзжээ.
2. Хар нэрс
Нэрс жимсэнд цус төлжүүлэх үйлчилгээтэй марганец гэх бодис ихээр агуулагдсан байдаг. Түүнд агуулагдах бодис нь харааг сайжруулж, ажлаас болон хиймэл гэрлийн нөлөөнөөс үүссэн ядаргааг тайлж, нойргүйдлийг намжаана. Нэрс хадгалалтын явцад өөрийн онцлог чанараа бараг алддаггүй. Үүнээс гадна нэрсэнд цусан дахь саахарын хэмжээг багасгадаг бодис илэрчээ. Хоёрдугаар зэргийн чихрийн шижинтэй хүмүүс үүнийг “навч-жимс” гэж зохицуулж хэрэглэх нь эрүүл мэндэд ашиг тустай гэнэ.
3. Үхрийн нүд
Үхрийн нүд витамин агуулдгаараа бусад жимсний ургамлуудаас хамгийн тэргүүнд нь ордог. Тогтмол хэрэглэвэл өмөн үү, чихрийн шижин, зүрх, судасны гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэж эрдэмтэд үзэж байна. Ер нь улаан, гүн улаан, улаан хүрэн өнгийн жимсэнд антиоксидант илүү их агуулагддаг гэдгийг эрдэмтэд нотолжээ.
4. Анар
“Диваажингийн алим” хэмээн нэрийддэг энэ жимсний шүүс даралтыг багасгадаг. Анар жимсний хальсны хандаар тослог арьснаас хамгаалах эмчилгээний маск хийж болдог. Пуникалагих гэх бодис бусад жимсэнд маш ховор тохиолддог бөгөөд анар түүний гол эх үүсвэр болдог аж. Ханиад томууны дэгдэлтийн үеэр ч энэ жимсний шүүс хамгийн сайн эмчилгээ болдог. Харин анар жимсний ясыг залгиж болохгүйг анхаар. Учир нь анарын яс мухар олгойг үрэвсүүлдэг байна.
5. Тоор
Калиар баялаг энэ жимс зүрх судасны өвчинг анагаах шидтэй. Хамгийн гол нь үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлж, өвдалтийг багасгаж өгдөг байна. арьсны эсүүд дэх чийгийг барьж арьсны үрчлээг арилган, толигор зөөлөн болгодог.
6. Чавга
Чавга дур булаам болгодог гэж эрдэмтэд үзжээ. Тодорхой үр дүнд хүрэхийн тулд дор хаяж хоёр сар жимс, ногоо идэх нь зүйтэй гэжээ. Гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоог хэвийн болгож даралтыг тогтворжуулдаг байна. мөн цусан дахь хлострины хэмжээг багасгадаг.
7. Бөөрөлзгөнө
Энэ жимсэнд гайхамшигт чанар өчнөөн бий. Бөөрөлзгөнө жимсэнд салицилын хүчил агуулагддаг. Энэ нь үрэвслийн эсрэг, халуун бууруулах эмийн гол найрлага юм. Энэ жимсэнд агуулагдах А, Е, РР, В2 витаминууд амьдралын эрч хүчийг сэргээж, арьсыг бат бэх болгож, өнгийг хэвээр үлдээдэг. Сэтгэл гутралыг сэргээж, цусыг төлжүүлдэг бодисууд агуулагддаг. Мөн бөөрний үйл ажиллагааг дэмжиж хаванг бууруулах үйлчилгээтэй.
8. Улаан усан үзэм
Усан үзмэнд агуулагдах адипонектин нь тарган эсийн бүтцэд нөлөөлж, задалдаг. Тиймээс илүүдэл жинтэй эмэгтэйчүүд илүүтэй хэрэглэвэл тохиомжтой. Энэ жимсэнд 20-иод төрлийн антиоксидантууд агуулагддаг тул чөлөөт антиоксидантуудтай маш үр дүнтэй тэмцдэг. Өнгө нь харлах тутам сортууд нь илүү ач холбогдолтой болдог байна.
9. Гүзээлзгэнэ
Цус багадалт, шархлаа, хоолны дуршлыг сайжруулах зэрэгт сайн үйлчилгээтэй. Мөн эмэгтэйчүүдийн савны цус алдалт, цөсний чулуужилтын үед бактер устгах, халдваргүйжүүлэх зорилгоор ашиглахаас гадна гоо-сайхны эмчилгээнд сэвх, толбо арилгахад ашигладаг. Фолийн хүчил, марганц, кали ба С аминдэм ихээр агуулагддаг учир бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхижүүлж, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг тустай.
10. Чий жимс
Саяхан эрдэмтэд чий жимсны үр нь организмаас цацраг идэвхит бодис буюу хүнд металлыг зайлуулдаг болохыг нь нотлоод байна. Чий жимсний үрэнд пектин ихээр агуулагддаг тул организмыг цус боловсрох процессыг сайжруулдаг ба нь хялгасан судсыг бэхжүүлдэг ашигт бодистой аж.
Comments