Тослог арьс нь арчилгаа их шаардана. Тос ихтэй байдаг тул нүүрийг байнга угаах хэрэгтэй байдаг. Гэхдээ тосыг мөн нүүрэнд тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Тэнцвэр алдагдсанаас болж Т хэсгээр батга гарах, бусад хэсгээр хуурайших шинж илэрдэг. Тослог арьстай бүсгүйчүүддээ гэрийн нөхцөлд тосны балансаа тэнцвэржүүлэх 3 төрлийн маск бэлтгэх аргыг танилцуулж байна
1. Лемон, алимны маск
Лемон, алим хоёулаа арьсыг задалдаг байгалийн жимсний хүчлийг агуулдаг бөгөөд тосыг арилгадаг. Лемон нь арьсны нүхийг агшаах үйлчилгээтэй юм.
Бэлтгэх арга:
1 халбага алимны шүүс
1 халбага нимбэгний шүүс
Сайтал холиод нүүрэнд нь түрхэнэ. 5-10 минутын турш байлган, халуун усаар зайлна.
2. Өндөг, зөгийн балтай маск
Өндөг нь тослогийг хатаахад тусалж мөн арьсыг чангаруулах, арьсыг зөөлрүүлэх зорилгоор ихэвчлэн хэрэглэдэг. Нүүрний тоснууд нь нүхийг агшааж үхсэн арьсыг зөөлрүүлнэ.
Хийх арга:
1 өндөгний цагаан
1 халбага зөгийн бал
овъёос буюу гурил
Өндөгний цагаан, зөгийн балыг хослуулан хольж, овъёос, гурил нэмнэ. Арьсандаа түрхээд 10 минутын турш байлгаад халуун усаар зайлна.
3. Шавран маск
Шавар нь гүн цэвэршүүлэх үйлчилгээ үзүүлдэг.
Хийх арга:
1 халбага шавар
2 дусаагуур нимбэгний тос. Сайтар холиод хуурай арьсанд түрхээд 10 минут байлгана. Дараа нь халуун усаар угаана.
Comments