Өтгөн хаталтыг гэрийн нөхцөлд эмчлэх арга

Цардуул ихтэй шарсан хуурсан хурц хоол хүнс ихээр хэрэглэснээр бүдүүн гэдсэнд аажмаар хуралдсан хаг хусам нь ус, тос, спирт, эфирийн тосны алинд ч үл уусдаг байна. Ямар ч хүнсний зүйл 24 цагаас цааш хэт ялзарч улмаар бүдүүн гэдсийг өвчлүүлнэ. Тиймээс хоногт заавал нэг удаа өтгөнөөр бие засах нь шаардлагатай. Ойр ойрхон өтгөн хатах, арга хэмжээ авахгүй явснаар аажимдаа шамбарам өвчтэй болох, бүдүүн гэдэсний үрэвсэл, хорт хавдарт ч хүргэж болохыг анхаарууштай. Хэрэв бүдүүн гэдэсний эмгэг өөрт тань ажиглагдвал дараах эмчилгээ хийлгээрэй.

– Овъёос, гурвалжин будаа, хар чавгыг удаан чанаад шөлийг нь уу.

– Давсалсан өргөст хэмхийн дан шүүсийг уувал сайн үйлчилгээтэй.

– Давсалсан байцааны шүүсэнд талхны хуурай хөрөнгө хийж уу.

– Хоормог юм уу тараг уух хэрэгтэй

– Хатаасан алимны хандтай цай уу.

– Алимыг хальстай нь ид.

– Өтгөн хатдаг хүмүүс өглөө бүр өлөн элгэн дээрээ нимбэгтэй буцалсан ус уу. Нимбэгний найрлаганд хорт бодисыг гадагшлуулах нөлөө бий.

– Ургамлын гаралтай хоол хүнс бүдүүн гэдэсний ханыг тэжээж, гадагшлах замдаа үлдэгдлийг бага багаар цэвэрлэдэг.

– Өтгөн хатдаг хүмүүс түвэгшээлгүй байн байн бургуй тавьж байх хэрэгтэй юм. Ургамлыг бэлтгэхдээ нэг литр усанд тал нимбэгний шүүс хийвэл сайн.

– Архаг өтгөн хаталт нь гоо сайханд ч халгаатай.

– Ойр ойрхон өтгөн хатдаг эмэгтэйчүүдийн арьсан дээр батга гарах, үрэвсэлт идээт зүйл туурах, илүүдэл бохир гадагшилдаггүй зэргээс биеийн жин нэмэгдэх гэх мэтийн сөрөг үзэгдэл үүсэх нь бий.

Хийх дасгал

1.    Бэлтгэн байдалд тэгш гадаргуу дээр дээш харан хэвтээд хөлөө жийн гараа биеийн дагуу байрлуулна Амьсгал авахдаа хэвлийг дүүргэн, гарагахдаа хэвлийг татна. 6-8 удаа давтан хийнэ.

2.    ББ дээрхийн адил. Хэвлийг огцом дүүргэн татах хөдөлгөөнийг 10-15 удаа хийнэ.

3.    Дээш харан хөлөө өвдгөөр нугалан 2 гарыг дагзны ард зөрүүлэн  барьж хэвтэнэ. Амьсгал авч өвдгөө салгалгүйгээр баруун тийш хазайж газарт хүргэнэ. Амьсгалаа гаргахдаа бэлтгэх байрлалдаа орно. Зүүн тал руугаа мөн адил хийх ба дасгалыг 4-5 удаа давтан хийнэ.

4.    Дөрвөн хөллөн сууна. Энэ байрлалд 2-3 минут байна.

5.    Гараа ташаандаа авч зогсоод аарцгаараа баруун зүүн тийш эргүүлэх хөдөлгөөнийг тус бүр 5-10 удаа хийнэ.