Бидний өдөр тутмын хэрэглээ болох талхны ач тус

Эдгээр нь талхыг хийсэн гурилын зэрэглэл, дугаараас шалтгаалан харилцан адилгүй байна. Нэгдүгээр ба дээд гурилаар хийсэн талханд уураг 4.7-8.3% байхад хоёрдугаар гурилаар хийсэн талханд уураг нь 2 дахин их агуулагддаг байх жишээтэй.

Талх идэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэж хоолыг түргэн боловсруулах нэг нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь түүний найрлага дахь эслэгтэй холбоотой юм. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хоолонд эслэг дутагдсанаас мухар олгойн үрэвсэл, бүдүүн гэдэсний ургацаг, хавдар мэтийн өөрчлөлт, өвчлөлүүд илэрдэг байна.

Талхыг хүн төрөлхтөн одоогоос 15 мянган жилийн тэртээгээс хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн түүхтэй. Талханд уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс давс зэрэг хүний бие махбодод зайлшгүй хэрэгтэй чухал нэгдлүүд агуулагддаг.

Талханд цардуул 30-40%, чихэр 1.3-3% байдаг ба В-гийн төрлийн аминдэмээр баялаг юм.

Өдөрт 500 гр улаан буудайн гурилан талхыг хэрэглэвэл зохих В1 аминдэм 68%, В2 аминдэм 28%, РР аминдэм 82% хангадаг байна.

Түүнчлэн их хэмжээний эрдэс бодисууд, тухайлбал кали, хүхэр, кальци, магни, натри, фосфор, төмөр, зэс, иод, фтор зэргийг агуулна. Эдгээр нь нэг талаар хоол тэжээл болж, нөгөө талаар эмчилгээний үр нөлөөг үзүүлдэг гэнэ.

Талхыг аль болох шинээр нь, өөрөөр хэлбэл зуухнаас гарсны дараа 3-4 цаг болсон талхыг идэх нь сайн. Үйлдвэрээс гараад 2-3 хоног болсон, удсан, хатсан талхыг хэрэглэх нь тохиромжгүй. Хатсан талх боловсрохдоо удаан бөгөөд ходоодны шүүсийг ихээр шаардаж боловсордог тул эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.

Өдөрт хэр хэмжээний талх идэх ёстой вэ?

Энэ асуултад нэг хариулт өгч болохгүй. Ургамлын гаралтай эсвэл амьтны гаралтай ямар ч хоол хүнс хэрэглэдэг байсан эрүүл хүн өдөрт 300 – 400 грамм талх идэх хэрэгтэй. Харин ямар нэг архаг хууч өвчтэй тохиолдолд өвчний байдлаас хамааран өдрийн норм хэмжээг бууруулдаг. Мөн илүүдэл жинтэй, тарган хүмүүс өдөрт хэрэглэх талхны хэмжээг бууруулж 100 – 150 грамм болгох хэрэгтэй.

Улайн буудайн эсвэл хөх тарианы талхны аль нь илүү тустай вэ?

Бага калори бүхий хөх тарианы  талх эрүүл мэндэд илүү тустай байдаг. Хөх тарианы талхыг бид хар талх хэмээн нэрлэж заншсан. Гэхдээ ходоодны шарх, ходоодны архаг үрэвсэл, арван хоёр нугалаа гэдэсний  өвчлөл, ходоодны хүчил ихэссэн үед хар талх идэх нь тохиромжгүй. Энэ тохиолдолд цагаан талх, хатаасан талх идэх нь илүү тохиромжтой.

Эмчилгээний зориулалттай талхыг дээд зэргийн гурилыг хивэгтэй холин хийдэг. Ингэснээр аминдэм ихээр агуулах боломжтой болдог тул судасны хатуурал, өтгөн хатах, даралт ихдэх үед илүү тохиромжтой байдаг.

Давсгүй талх нь бөөрний өвчин, зүрх судасны зарим төрлийн өвчний  үед хэрэглэхэд тустай.

Зарим хүмүүс илүүдэл жингээсээ салахын тулд өдөр тутмын хоолны  дэглэмээсээ талхыг хасах гэдэг. Энэ бол буруу зүйл бөгөөд талханд агуудлагдаж буй хэрэгцээтэй бодисуудаар бие организм дутагдахад хүрдэг сөрөг талтай. Иймд өдөрт хоёроос гурван зүсэм талх заавал идэх хэрэгтэй бөгөөд чихэр, амтат боов, бялуу, варень зэргээс харин татгалз.

Талхыг буруу хадгалснаас болж амт, үнэр чанараа алддаг. Тэгвэл талхыг хадгалах хэд хэдэн арга  бий. Тухайлбал, хөх тарианы болон улайн буудайн талхаа полиэтилен уутанд хийж хадгал. Энэ уутаа долоо хоногт хоёр удаа угааж хатаах хэрэгтэй.