Зөгийн балны уусмал цэр ховхолдог

Утаанаас болж ханиад хүрэхгүйгээр өвлийг давах хүн нэг ч алга. Ханиалгах болгондоо хүчтэй эм хэрэглэсээр ходоод дотор ч авах юмгүй боллоо. Тиймээс уламжлагдан ирсэн ухаант ардынхаа эмчилгээнээс  та бүхэндээ хүргэе. Үр дүнг нь гартал эм тарианаас түр татгалзаарай.

Зөгийн балаар хийсэн ундаа цэр ховхлон ханиадыг анагаахад сайн үр дүнтэй. Мөн сүрьеэ өвчний эхний үед балыг сарнай цэцгийн дэлбээтэй хольж хэрэглэх нь эм болдог.

Цагаан гааг сүүнд буцалгаж уухад хөхүүл ханиалга дарагддаг. 3-5 орой унтахынхаа өмнө уугаад үзээрэй.

Амьсгалын дээд замын хатингарших өвчтэй хүнийг зөгийн балаар угтаж эмчилдэг. Зөгийн балын 10 хувийн уусмалаар 5 минут утвал хамар болон төвөнхийг салст бүрхүүлд нөлөөлөөд зогсохгүй биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулдаг.

Олон хоног дараалан тогтмол цагт тодорхой хэмжээгээр хонь үхрийн сүүг хольж халуунаар уух нь уушгинд сайн.

Мөн үхрийн чөмөг уушгийг зөөлрүүлж, дэлүүний тамирыг сайжруулахад тустай.

ЗЭСЭЭР УУШГИЙГ ЭМЧЛЭХ

Зэсээр уушгаа хөхүүлэх, хавтгай зэсийг уушгин дээрээ тавьж боох, мөн зэсийг чанаж шөлийг уух маш сайн.

Зэс саванд бага зэрэг тараг хийгээд ногоормогц  нь усаар шингэлж уух зэрэг нь уушгинд эм болдог байна.