Эмийн ард бичигдсэн тоо ямар утгатай вэ?

Саяхан ханиад хүрээд эм уусан чинь тэрнээсээ эс юм болоод сүйд болсон. Эмчийн хэлснээр зааврыг нь дагаагүйгээс болсон гэнээ. Буруу хэрэглэвэл эдгээх ёстой эм маань харин хор болдог юм байна. Тийм болохоор энэ зөвлөгөөг орууллаа. Эмийн ардах тоо анхааруулга зөвлөгөөг заадаг байна. Тиймээс эм уухын өмнө арын тоог нь ажиглаж зааврын дагуу хэрэглээрэй.

1.Нойрмог байдалд оруулах талтай. Ийм шинж тэмдэг илэрвэл машин жолоодох суурь машин ажиллуулахаас зайлсхийх хэрэгтэй.
    2. Эмийг хэрэглэх үедээ согтууруулах ундаа бүү хэрэглэ. /ер нь ямар ч эмийг дээрх төрлийн зүйлтэй хамт хэрэглэдэггүйг санаарай./
   3. Сүү, төмрийн бэлдмэл зэргийг уг эмтэй цуг хэрэглэж болохгүй.
   4. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэхээ болино.
   5. Эмийг тогтмол хугацаагаар дуустал нь хэрэглэнэ.
   6. Уг эм шээсний өнгө хувиргана.
   7. Эмийг галаас хол хадгална.

2.Хэлэн доор тавьж хэрэглэнэ.
   9. Хоногт 8-аас илүү шахмал хэрэглэж болохгүй.
  10. Хоногт 3, долоо хоногт 6-аас илүү шахмал хэрглэж болохгүй.
  11. Хоолны дараа эсвэл хоол идэхээс өмнө хэрэглэнэ.
  12. Өлөн үед, эсвэл хоол идэхээсээ 1 цагийн өмнө хэрэглэнэ.
  13. Багаар түрхэх, дусаах
  14. Эмийг уухаасаа өмнө сэгсрэх хэрэгтэй.
  15. Ууж хэрэглэж болохгүй.
  16. … хугацааны дараа хэрэглэж болохгүй.
  17. Уг эмийг хэрэглэхдээ их хэмжээний ус ууна.
Жнь: парацетамолын шахмалд 9 гэсэн тоо байна. Энэ нь хоногт 8-аас илүүг хэрэглэж болохгүй гэсэн үг.