Шүдний өвдөлтийг түргэн хугацаанд намдаах аргууд

Аливаа зүйлийг болохоос нь өмнө урдчилан сэргийлнэ гэдэг ухаант хүний зан. Тэгвэл хүнийг өвтгөн зовоож байдаг өвчин гэх зүйлээс ч мөн урдчилан сэргийлэх олон аргууд байдаг. Тэдгээрийг судалж, өөрийн эрүүл мэнддээ цаг гаргаж байгаарай бүсгүй минь…

Шүд өвдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

•    Бургасны мөөгийг усанд буцалгаж, хөргөөд байнга шүдээ зайлбал хорхойтохоос сэргийлэх увидастай.
•    Төмс, давс, цагаан гаа гурвыг адил хэмжээтэйгээр хольж буцалгаад шүдээ байнга зайлж байвал шүд цоорох    өвчнөөс сэргийлж чадна.
•    Гашуун исгэлэн ааруул байнга хүлхэх нь шүдний элдэв өвчнөөс найдвартай хамгаалдаг.
•    Хэрэв та шүд хорхойтохоос сэргийлэхийг хүсэж байгаа бол исгэлэн ааруул байнга хүлхэж байгаарай.

Хэрвээ нэгэнт өвчилчихсөн бол өвдөлтийг хэрхэн намдаах вэ?

1. Гарын эрхий болон долоовор хурууны завсарын арьсыг мөсөөр хайрах нь шүдний өвдөлтийг хэсэг хугацаанд ч болов намжаадаг аж. Ингэхдээ  мөсийг шүд өвдөж байгаа талынхаа эрхий долоовор хурууны завсар хавчуулаад 7 минут орчим байлгана.

2. Өргөст хэмх өвдөж буй шүдэн дээрээ тавибал хэсэг зуур өвдөхөө больдог гэнэ. Гол нь өргөст хэмхийг хөргөгчинд хөргөсөн байх хэрэгтэй бөгөөд хэрчмээ ойр ойрхон солино.

3.  Өвдөж буй шүднийхээ ойролцоо чинжүүний гааны навч тавиад хэсэг байлгана. Дараа нь үүнийгээ нулимаад амаа давстай усаар зайлах хэрэгтэй

4. Мөн төмсний хальснаас нь цэвэрлээд нимгэн хэрчиж, шүдэндээ зуух сайн

5. Хүчтэй өвдөлтөнд ванилийн хандыг шүднийхээ өвдөж байгаа хэсэгтээ цацвал үтэр түргэн өвдөлт намдана

6.  Хумс сармисыг шүдэндээ тавьбал өвчин нь алга болдог байна.

7.Бага зэрэг гахайн өөх / болгосон, түүхий, давсалсан аль ч болох агаад гагцхүү давсыг нь цэвэрлэх хэрэгтэй. / авч өвдөж буй шүднийхээ харалдаа буйл, хацар хоёрын завсар тавина. Өөхийг өвчин намдтал 15-20мин байлгах бөгөөд удаан хугацаанд дахиж өвдөхгүй.

8. Шүд өвдөж байгаа талын чихэнд таван салааны үндэс хийж, өвчин намдтал байлгана. Хагас цаг, цагийн дараа л намдана.
9. Жижиглэж хэрчсэн бөөрөлзгөний навч, гааны навч,
ЗО гр орчим дарсны цууг шилэн саванд хийгээд 3 өдөр байлгана. Энэхүү хандаар амаа зайлна.