Тест: Арьс шингэний дутагдалд орсон эсэхийг шалгацгаая. Та хангалттай ус ууж байна уу?

Дэлгүүрийн лангуун дээр зарж байгаа чийгшүүлэгч гэсэн нэртэй тос нүүрэндээ түрхэж байгаа ч гэсэн арьс тань нэг л амьгүй харагдаад байна уу – энэ бол арьсанд шингэн дутагдаж байгаатай холбоотой. Хэрвээ танд шингэн дутагдаж байгаа шинж тэмдэг илэрсэн бол арьсанд тань тос биш харин ус л тус болж чадна. Өнөөдөр та бүхэндээ таны арьсанд шингэн дутагдаж байгаа эсэхийг танилцуулахаар

Шингэн дутагдаж байгааг илтгэх шинж тэмдэг

        Шингэн ихээр дутагдаж байгаагийн шинж тэмдэг:

  • Ам цангах
  • Ам хатах
  • Бага шээх
  • Шээсний өнгө гүн шар болох
  • Арьс хуурайшиж хүйтэн оргих
  • Толгой өвдөх
  • Булчин чангарч өвдөх

Шингэн гүн дутагдаж байгаагийн шинж тэмдэг:

  • Бараг шээхгүй байх
  • Шээсний өнгө бүр гүн, өтгөн болох
  • Зүрх хурдан цохилох
  • Хурдан хурдан амьсгалах
  • Арьс маш ихээр хуурайших
  • Нойр хүрэх, эрч хүч дутагдах, сэтгэл санаа тавгүйрхэх
  • Ухаан алдах

Шингэн дутагдаж байгаа эсэхийг арьсаар тогтоох нь

Маш амархан. Үүний тулд танд өөрийн гараас өөр юу ч хэрэггүй. За, ингээд арьсныхаа хэсэгхэн газраас эрхий болон долоовор хуруугаараа чимхээд хэдэн секунд татаж байгаа буцаагаад тавина. Хэрвээ бие махбодид хангалттай шингэн байгаа бол арьс энгийн байдалдаа хурдан эргэж очно. Энэ бол арьсны уян хатан чанар байгааг илтгэж байгаа юм. Хэрвээ шингэний дутагдалд орсон байгаа бол арьс эргэж хэвийн байдалдаа ортол хэсэг хугацаа буюу 2-3 секунд болно.

Гэдэс ходоодны хямрал бүрэн эдгээгүй байгаа бол арьсны уян хатан чанар бас өөрчлөгддөг талтай. Энэ тохиолдолд ус их хэмжээгээр ууж тэнцвэрт байдлыг хангах ёстой болно.

Өдөрт хэдий хэр хэмжээний ус уух ёстой вэ?

Өдөрт 6-8 стакан ус ууж байвал сайн. Энэ нь: ус, тослоггүй сүү, сахарын агууламж багатай ундаа, цай болон кофе орно. Жимсний шүүс болон коктейл (смузи) мөн шингэний тэнцвэрт байдлыг хангана. Гэхдээ энэ төрлийн ундаа нь сахар ихээр агуулдаг тул шүдэнд муугаар нөлөөлнө. Тиймээс 150 мл-ээс ихгүй хэмжээгээр ууна.
Энгийн нэг дүрмийг баримтлаарай – ус уухаа мартаж болохгүй. Таны бие махбодид маш хэрэгтэй. Шингэний дутагдал нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тул эрүүл мэнддээ анхаарал тавьж ус ууж заншаарай.