Нойр нь бие махбодийн хамгаалагч

Нойр гэдэг хүний ажиллах чадамжийг тасралтгүй хангаж байдаг организм дах давтамжит үйл явц төдийгүй бие махбодийг хамгаалагч өвөрмөц хамгаалал юм. Нойр нь тун эмзэг.  Гадны нөлөөлөлд амархан өөрчлөмтгий. Учир нь хүний тархи унтаж байх үед  амардаггүй. Тархины зарим эд эс, нейронууд идэвхгүй байдалд ордог ч бусад нь ажиллаж байдаг. Нойргүйдлитйн улмаас үүдэлтэй биеийн ядаргаа нь тархинд нөлөөлж биеийг удирдах, хянах үйл явц нь сулардаг.

Хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?

Үүний хариуг эрдэмтэд одоог хүртэл олоогүй байна. Хүн бүрийн бие махбодийн амрах цаг харилцан адилгүй. Зарим хүн найман цаг унтдаг байхад, заримд нь 5 цагийн нойр хангалттай байдаг байна. Мөн 10 цаг унтсан ч нойрмог хэвээр байдаг хүн ч цөөнгүй. Хүн хоногт дунджаар 6-8 цаг унтдаг. Нярай хүүхэд хоногт 16-20 цаг, багачууд 10-12 цаг унтаж амардаг бол насанд хүрэгчид 6-7 цаг унтсанаар хангалттай нойроо авч чаддаг. Нас ахих тусам унтах хугацаа богиносч жараас дээш насныхан өдөрт таваас ихгүй цаг унтдаг байна.

Яагаад нойр хулждаг вэ?

Нойр хүрэх үед шууд унтахгүй бол дахин 1-2 цаг хүлээх хэрэгтэй болдог байна. Үүнийг бид нойр хулжлаа гэж нэрлэдэг ажээ. Нойр хулжих гэдэг нь бие организмын тэнцвэр алдагдсан гэсэн үг юм. ингэснээр та амрах цагаасаа алдаж хохиролд орж байгаа хэрэг. Хэрэв та тогтмол цагт сэрдэг бол нойр хулжих гэдэг нь танд томоохон алдагдал болж байгаа нь гарцаагүй.

Нойр хулжсанаар:

Сэтгэцийн өвчин

Сэтгэлээр унах, байнга ядарсан байдалтай урамгүй явах, санаа сэтгэл тогтворгүй болж бачимдан бухимдах, улмаар юм бүхэнд назгай хандах бол сэтгэцийн өвчинд нэрвэгдэж байгаагийн шинж юм. нойр хулжих болон сэтгэцийн өвчин хоёр нь хоорондоо нягт холбоотой.  Санаа сэтгэл урамгүй болох, сэтгэлээр унах, ажлын эрч хүч буурах, түвэг ихтэй ажлыг сайн хийхийн төлөө шөнө болгон илүү цагаар ажиллах, ийм байдал удаан хугацаагаар үргэлжлэх юм бол ядаргаанд орж, сэтгэцийн өвчин тусах болно.

Мартамхай болох

Нүдний харц сулрах, хэлж ярилцах үеийн хариу үйлдэл удаашрич байнга ташаа буруу үг хэлэх, эдгээр бол мартамхай болж байгаагийн гол илрэл юм. үүнээс гадна нойр хулжих нь ч мартамхай болохтой тун нягт холбоотой.

Таргалалт

Байн байн зүүдэл, хийж буй дуусгаагүй ажлаа яаж дуусгах билээ гэж шаналах, бүтэн шөнийг энэ мэтээр удаан хугацаагаар өнгөрүүлэх юм бол бие чинь аяндаа хүнд болно. Нойр хэт хулжсанаас үүдэн таргалах шинж илэрдэг байна.

Үс унах

Үс нь их унадаг хүмүүс үсээ самнах болгондоо үс минь өдөр бүр унаад байх юм хожгор болох нь ээ гэж санаа зовдог. Энэ үед та нойр чинь муу байгаагаа мэдсэн юм болов уу? Унтах хугацаа богино байх нь үс унахтай ил тод холбоогүй боловч сайн унтаж чадах эсэх нь харин үс унахтай нягт холбоотой.

Нойр нь тун эмзэг.  Гадны нөлөөлөлд амархан өөрчлөмтгий. Учир нь хүний тархи унтаж байх үед  амардаггүй. Тархины зарим эд эс, нейронууд идэвхгүй байдалд ордог ч бусад нь ажиллаж байдаг. Нойргүйдлитйн улмаас үүдэлтэй биеийн ядаргаа нь тархинд нөлөөлж биеийг удирдах, хянах үйл явц нь сулардаг.