Шүлтлэг ус биед ямар ашиг тустай вэ?

Шүлтлэг ус нь хүний биед агуулагдах элдэв өвчний, тэр дундаа хорт хавдар, чихрийн шижин, цусны даралт ихсэх, арьсны үрэвсэл, ходоодны шарх зэрэг өвчнүүдийн эх үүсвэр болдог илүүдэл зүйлс, үүссэн хүчиллэг хорт бодисыг гадагшлуулахад тустай ажээ.
Чөлөөт радикал /Идэвхтэй хүчилтөрөгч/-ын хортой чанар ба үүсэх шалтгаан:
Чөлөөт радикал нь хүний биеийн хамгийн чухал хэсэг болох эсийн мембраныг гэмтээдэг бөгөөд эсийн үйл ажиллагааг алдагдуулж, ДНК-н бүтцийг гэмтээж, төлжих явцад нь саад болдог. Эцэст нь биеийн дархлааг сулруулж, олон төрлийн өвчин тусах эх үүсвэр болдог. Ялангуяа цусны даралт ихсэх, хорт хавдар, бөөрний өвчин, судасны хатуурал, чихрийн шижин, харшил зэрэг өвчний үндэс болдог. Гэхдээ эдгээр өвчнийг ганцхан чөлөөт радикалаас үүсдэг гэж дүгнэж бас болохгүй юм.
•    Хорт хавдрын эс нь биед чөлөөт радикал үүсгэж, эсийн ДНК-д өөрчлөлт оруулж, биологийн мембраныг гэмтээснээс болж үүсдэг.
•    Чихрийн шижин нь инсулиний хэвийн ажиллагаа алдагдснаас болж үүсдэг.
•    Судасны хатуурал нь биед агуулагдах илүүдэл хэрэггүй зүйлс судасны хананд наалдснаас болж үүсдэг.
•    Арьсны харшил нь дархлааны системд өөрчлөлт орсноос болон чөлөөт радикалаас үүсдэг. Үүсэх шинж тэмдэг нь: загатнах, экзим, найтаалгах г.м.
Ер нь их идэх, хүчиллэг хүнс хэрэглэх, стресс болон ядаргаанд орох зэргээс болж чөлөөт радикалууд үүсдэг бөгөөд энэ нь дархлааг гэмтээдэг. Иймээс исэлдлийн эсрэг хүнс хэрэглэх эсвэл шүлтлэг ус ууж, чөлөөт радикалуудыг саармагжуулах хэрэгтэй.
Хоол идсэнийхээ дараа витамин С агуулсан жимс ногоо идэх нь чөлөөт радикалуудыг саармагжуулж байгаа хэрэг бөгөөд исэлдэлтийн эсрэг шүлтлэг усыг уувал та өөрийгөө ядаргаанд орохоос сэргийлж чадах төдийгүй, ходоодны хямрал, гэдэсний өвчин, арьсны үрэвсэл, зүрх судасны өвчин зэрэг олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
Ходоод гэдэс нь өлсөх үед хүчил ялгаруулж байдаг. Энэ ялгарч буй хүчлийг ихэсгэхээс сэргийлж шүлтлэг ус уух хэрэгтэй. Учир нь ус уух үед тархи нь ходоодонд дохио илгээдэггүй. Байнга ус уух нь хүчил ялгарахаас сэргийлнэ.
Шүлтлэг усанд агуулагдах өөр ашигтай эрдсүүдийн гүйцэтгэх үүргийг энд нэмж тодруулбал:

 

 Гүйцэтгэх үүрэг Дутагдах үед илрэх шинж тэмдэг

 Ca: Мэдрэл болон булчингийн үйл ажиллагааг хянаж, цус өтгөрөхөөс сэргийлнэ. 

Дутагдах: Ясны сийрэгжилт болох, булчин хөндүүрлэх, ясны хэлбэр хэвийн бус болох

 K: Мэдрэл болон булчингийн үйл ажиллагааг хянаж, осмосын даралтыг тэнцвэржүүлдэг. 

Дутагдах:  Амархан уцаарлах, цангах, түгжрэх, батгаших, булчин сулрах, нойргүйдэх

 Mg: Биед агуулагдах төрөл бүрийн энзимын урвал явагдахад чухал үүрэгтэй. 

Дутагдах: Ядаргаанд орох, сэтгэлээр унах, хэт мэдрэмтгий болох, булчин хөндүүрлэх

 Zn: Ходоодны үйл ажиллагаа, хоол боловсруултыг сайжруулж бодисын солилцоог идэвхжүүлнэ. 

Дутагдах: Үс унах, цээж гашуун амтагдаж ходоодны хүчил ихсэх, хоол боловсруулалт удаашрах