Хумсаараа эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?

Хүний биеийн эд эрхтэн бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Эрхтэн муудсан үгүйг эмчид үзүүлэлгүйгээр мэдэх амаргүй хэдий ч, хумсаараа олон төрлийн өвчнийг тодорхойлж болдог ажээ. Хумс хүний нүдэнд илхэн байдаг тул танд тийм их цаг зав шаардагдахгүй. Та ердөө л хумсаа харангаа бидний бэлтгэсэн мэдээг уншихад болох юм.

1. Цагаан толбо

Шалтгаан: Гэмтэл

Хумсан дээрх цагаан толбонуудаас айх хэрэггүй. Учир нь ийм толбо ямар нэг бяцхан осол, гэмтлээс үүдэлтэй байдаг. Харин хумсаа гэмтээгээгүй бол витамин дутагдсаны шинж байж мэднэ.

2. Хөндлөн цагаан зураас

Шалтгаан: Сэтгэлийн шарх, цайр дутагдал

Хумсан дээрхи хөндлөн цагаан зураас сэтгэлийн шарх юм уу, эсвэл хумсанд цайр дутагдсанаас болж гарч ирдэг. Мөн чихрийн шижин, хайрст үлднээс болсон байж магадгүй. Гэхдээ энэ нь тун ховор тохиолдол бөгөөд нэг биш олон хумсан дээр хөндлөн зураас гарч ирдэг ажээ.

3. Босоо зураас

Шалтгаан: Витамины дутагдал, гэмтэл

Хумсны угийг гэмтээснээс болж хумсан дээр босоо зураас бий болдог. Маникюр хийлгэх үед ихээхэн элбэг тохиолддог аж. Мөн витамин Б12, цайр, магни дутагдсанаас болдог хэдий ч, 50 нас гарсан хүмүүст эл зураас гарч ирэх нь хэвийн үзэгдэл бөгөөд хумс ч бас арьс үрчлээтдэг шиг хөгширдөг билээ.

4. Шар хумс

Шалтгаан: Гадны нөлөө

Хумс шарлах хамгийн гол шалтгаан нь тамхи юм. Ховор тохиолдолд мөөгөнцөр, бамбай булчирхай, чихрийн шижин, амьсгалын эрхтнүүд өвчилснийг илэрхийлдэг аж.

5. Цагаан хумс

Шалтгаан: Элэгний үрэвсэл

Хумс гэнэт цайрах нь элэгний үйл ажиллагаа муудах болон шар өвчний анхны шинж тэмдэг байж магадгүй.

6. Хөх хумс

Шалтгаан: Хүчилтөрөгчийн дутагдал

Хумс хөхрөх нь хүчилтөрөгч дутагдсаны шинж бөгөөд уушгины өөрчлөлтийг давхар илэрхийлдэг. Тиймээс таны хумс хөхрөөд эхэлбэл эмчид хандах шаардлагатай билээ.

7. Хумсны толио өөрчлөгдөх

Шалтгаан: Шим тэжээлийн дутагдал, гэмтэл

Хумсны толио шим тэжээл муутай хоол хүнс идсэнээс, маникюр хийх үедээ хумсаа гэмтээж орхисноос, стрессээс болдог ажээ. Хумсны толио биржрүүтэж эхлэх нь үе мөчнөөс болсон байх магадлалтай бөгөөд энэ үед хумсны угийн арьс улаан хүрэн болдог ажээ.

8. Хэврэг хумс

Шалтгаан: Гадны нөлөө

Хумс хугарах нь таны алдаатай үйлдлээс болдог билээ. Дараагийн удаа аяга таваг угаахдаа бээлий өмсөж, хумсны будаг арилгагч бага хэрэглэх нь зүйтэй. Харин хумс байнга хугардаг бол А, Б, Ц витамины дутагдалд орсны шинж ажээ.

9. Бараан зураас

Шалтгаан: Хоол боловсруулах эрхтний гэмтэл

Хумсан дээрх хар зураас нь элдэв гэмтэл бэртэл, эсвэл хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой байдаг. Мөн хорт хавдар туссан үед хүний хумс харлаж эхэлдэг. Тиймээс хумсаа гэмтээгээгүй байхад харлаад эхэлбэл заавал эмчид үзүүлээрэй.

10. Хумсны үзүүр

Шалтгаан: Төмрийн дутагдал

Хумсны үзүүрийн хэлбэр таны зассанаас өөрчлөгдөөд байвал төмөр дутагдсан, эсвэл ихэдсэний шинж ажээ.

11. Бор зураас

Шалтгаан: Гэмтэл

Та хадаас хадаж байхдаа хумсаа цохиогүй л бол хумсан дээр бор зураас гарч ирэх нь зүрхний дотор давхаргыг хамарсан шигдээс гэх өвчинтэй холбоотой байдаг. Тиймээс эмчид хандах хэрэгтэй билээ