Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

Өвлийн улирлын хүйтэн температур, хүйтэн салхи, хуурай агаар зэрэг нь хүний арьс болон үсний байгалийн хамгаалалты сэт цохиж, хуурайшилт, улайлт, хөлдөлт зэргийг үүсгэдэг. Бүсгүй та эдгээрээс эмзэгхэн арьсаа хамгаалж, толигор, элүүл чийглэг байлгахыг хүсвэл гэрийн нөхцөлд дараах арьс арчилгааг өөртөө харамгүй зориулаарай.

1. Нүүрээ хүйтэн усаар угаах
Хүйтний улиралд бол халуун шүршүүр, ваннтай усанд орох нь хамгийн сайхан сонголт. Гэхдээ гар болон нүүрээ хүйтэн усаар угаах нь арьс чангалах, нүх агшаах болон нүүрний тослогийг тэнцвэржүүлж өгдөг.

2. Чийгшил, чийгшил, бас дахин чийгшил

Нүүрээ цэвэрлэх, будгаа арилгах, нүүрээ угаах, будахын өмнө зэрэг бараг л үйлдэл болгондоо чийгшүүлэгч хэрэглэж байгаарай. Ингэснээр таны арьс хуурайших нь багасаж, будаг ч сайн шингэж, тогтох болно. Чийгшил нь багассан арьс хуурайшин барзайж, улайж загатнан, цаашлаад батга гарах нөхцөл болдог.

3. Чийгшүүлэгчээ зөв сонгох

Зарим чийгшүүлэгч керосины агууламжт өндөртэй байдаг тул өвлийн улиралд таны арьсыг цочроодог. Тиймээс байгалийн гаралтай (тухайлбал зуун наст, өргөст хэмх) био-энергитэй усан суурьтай чийгшүүлэгч сонгоорой. Түүнчлэн тосоо ч бас байгалийн гаралтай найрлагатайг нь сонгох хэрэгтэй.

 4. Арьсаа хамгаалах

Өвлийн улиралын хайр найргүй салхинаас эмзэг арьсаа хамгаалахын тулд байнга бээлий, ороолт зүүж явах, түүнчлэн гадуур гарах үедээ малгайнаасаа хэзээ ч битгий сал. Өвлийн нар зуны нарнаас ч илүү арьсанд нөлөөлдөг тул суурь тос түрхсэнийхээ дараа нарны хамгаалалттай тос (SPF25+) түрхэж байгаарай.

5. Гэрийн чийгшил

Гэрийн халаалтын систем өвлийн улиралд эрс нэмэгддэг учир чийгшил алдагдаж, тоосжилт ч мөн нэмэгддэг. Тиймээс гэртээ боломжтой бол байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, тасалгааны ургамал тарьж, агаар чийгшүүлэгч хэрэглэж заншихыг зөвлөж байна.

6. Шөнийн чийгшил

Энд чийгшлийн тухай яриа давамгайлж байгааг уншигч та анзаарч байгаа биз ээ. Тиймээс та ямар ч үед арьсныхаа чийгийг нөхөж байх ёстой юм. Ялангуяа шөнийн цагаар хүний бие чийгшлээ хурдан шингээдэг тул орой унтахдаа нүүрэндээ чийгшлүүлэгч эмульс түрхэж, түүнчлэн гар, хөмсөг, хөл, өвдөг зэрэг нимгэн арьстай хэсгүүддээ тос түрхэж унтаж байгаарай.

7. Гуужуулах

Та арьсаа 7 хоногт 1-2 удаа тогтмол гуужуулагчаар цэвэрлэж байгаарай. Эс бөгөөс хуучин арьс арьсны нүх сүвийг бөглөж, бохирдол үүсгэн, чийг тосны тэнцвэрийг алдагдуулдаг байна. Үүнээс үүдээд нөгөө л батга гарах, будаг шингэхгүй байх зэрэг асуудлууд үүсдэг юм шүү дээ.

8. Гаднаасаа ч дотроосоо ч гэрэлт
Өвлийн улиралд усны агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглээрэй. Лууван, улаан лооль, болон бусад бүх төрлийн жимс жимсгэнийг дангаар нь болон жүүс болгон хэрэглэх боломжтой.

9. Гар аргаар хийсэн маск
Зөгийн бал, өргөст хэмх, тараг, гадил, зуун наст зэрэг нь чийгшил өгөх хамгийн үр дүнтэй хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг. Тиймээс эдгээрийг ашиглан өөрийн гараар маск бэлдэж 7 хоногт 2-4 удаа тавьж байгаарай.