Толгой нь байнга өвддөг хүмүүс яагаад усан үзмийн шүүс уух хэрэгтэй вэ? Үр дүн нь…

Мигрень буюу толгой өвдөлтийг мэдэрсэн хүн ямар таагүй байдгийг сайн мэднэ. Шинж тэмдэг нь дотор муухайрах, гэрэл, дуу чимээнд хэт мэдрэг байдаг. Маш хүчтэй өвчин хэдэн цагийн турш мэдрэгдэнэ, тэр ч бүү хэл хэдэн өдрөөр ч үргэлжлэх тохиолдол бий. Зарим үед байж суух газаргүй болтол өвддөг байна. Мигренийн шинж тэмдэг нь давхар өтгөн хатах, сэтгэл санаа өөрчлөгдөх, хоолонд донтох, гүйлгэх эсвэл хүзүү орчмоор ихээр өвдөнө. Таны ууж идэж байгаа хоол хүнс мигренийн шалтгаан болох магадлалтай. Хэрвээ таны толгой байнга өвддөг бол эмчид үзүүлж өвчний шалтгаан, толгойн өвчний төрөл, яаж эмчлэх талаар зөвлөгөө авах шаардлагатай.

Химийн болон жам ёсны/байгалийн шалтгаанууд

Эмнэлгийн судалгааны баримтаас харахад, мигрениэр шаналж байгаа ихэнх хүмүүсийн тархины химийн бодисын тэнцвэрт байдал алдагдсан байдаг ажээ. Илүү тодруулж хэлэхэд, тэдний серотонины хэмжээ маш бага тул толгой хүчтэй өвдөхөд хүрнэ. Өөр бусад шалтгаануудыг дурдвал, согтууруулах төрлийн ундаа, шоколад, шим тэжээлтэй бодисын дутагдал, стресс, кофеин, хөгцөрсөн бяслаг.

Шим тэжээлийн шалтгаанууд

Хүний бие махбодид агуулагдах рибофлавин болон/эсвэл В амин дэмийн хэмжээ маш уялдаа холбоотой. Өвчтөн тогтмол рибофлавин буюу B2 амин дэм хэрэглэж байгаа тохиолдолд толгойн өвчин 50% буурч байгааг судалгаагаар тогтоожээ.

Усан үзмийн шүүс яагаад толгойн өвчин дарж байна вэ?

Дарс нь толгойн өвчний эх сурвалж болох хэдий ч усан үзмийн шүүс нь өвчнийг намдаах шилдэг эмчилгээ болж чадна, мөн мигрений өвчнийг дарж чадах ажээ. Усан үзэм нь С, В 12 амин дэмээр баялаг. Тийм учраас шүүсний хүчтэй үйлчилгээнд гайхаад байх зүйлгүй юм. Дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа усан үзмийн шүүсний тухайд бид ярьсангүй, яагаад гэвэл жимсний үрэнд агуулагдах рибофлавины хэмжээ нь маш ихээр буурсан байдаг. Мөн ихэвчлэн сахарын орц нэмсэн байгааг ч анхаарах хэрэгтэй. Тиймээс илүү үр дүнтэй байлгахын тулд өөрийн гараар усан үзмийн шүүсээ бэлдэх нь зүйтэй.

Усан үзмийн шүүс бэлдэх арга

Эхлээд усан үзмийг ишнээс нь салгана. Урсгал усанд сайтар угааж цэвэрлээрэй. Усан үзмээ саванд хийж 10 минут орчим зөөлөн галаар болгоно. Усан үзэм бутарч эхэлбэл сайтар хутга. Марль эсвэл шүүлтүүрээр жимсний шүүсийг шүүж авна. Хэрвээ марлиар шүүх гэж байгаа бол хоёр давхарласан нь дээр. Усан үзмийн шүүсийг хөргөгчинд хадгална, бас хөрснийх нь дараа уугаарай. Гэрийн нөхцөлд хийсэн усан үзмийн шүүс бэлэн боллоо.

Эх сурвалж: https://news.xopom.com/