ВИТАМИН С – ГИЙН ДУТАГДАЛД ОРЖ БАЙГААГ ИЛТГЭХ 9 ШИНЖ

Амин чухал хэрэгцээт бодисын нэг, витамин С (аскирбионы хүчил) нь дархлааны тогтолцооны дутагдлаас сэргийлдэг. Витамин С – гийн тогтмол хэрэглээ биеийн дархлааг дэмжиж янз бүрийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд эн тэргүүнд хэрэгтэй байдаг. Тийм боловч ихэнх хүмүүс эл амин дэмийг хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Үүнээс болж өвчин эмгэгд нэрвэгдэх магадлал нэмэгддэг. Дараах шинж ирэлүүд нь витамин С дутагдаж буйг харуулах болно.

Буйланд шүлс арвидан амархан гоожих

Шүд болон буйланд витамин С их хэмжээгээр хэрэгтэй байдаг. Энэхүү амин дэм биер тархан эрүүл мэндийг дэмждэг эпителиум эдийг бэхжүүлдэг. Буйланд агуулагддаг эпителиум эд шүдний өвчин үүсгэж болох бактери нянгийн эсрэг үйлчилгээтэй. Таны биед витамин С дутагдвал буйл үрэвсэх, шүлс ихээр гоождог болно. Шүдэн дахь витамин С – гийн дутагдал буйлны үрэвсэл улмаар шүд унахад хүргэнэ.

Үс үзүүрээрээ хуурайших

Витамин С хүний үсэнд ямар үүрэгтэй гэвэл үс хурдан ургах, биед төмрийг (эрдэс бодис) их хэмжээгээр шингээхэд тустай. Витамин С зохист хэмжээнээсээ бага байх нь үс ургалт удааширч, үс үзүүрээрээ хуурайшдаг. Улмаар эл амин дэмийн дутагдалд орсноор үс унаж эхэлдэг.

Ихэвчлэн хамраас цус гарах

Витамин С – гийн тогтмол хэрэглээ нь хялгасан судсыг бэхжүүлнэ. Арьсны гадаргуудах цусны жижигхэн судсуудтай хамар холбогддог. Таны хамраас цус гарч байвал витамин С дутагдаж буй илрэл юм. 
Хамраас байнга цус гарч буй бол чиг бам өвчний шинж, төдийгүй таны биед аскирбионы хүчил дутагдаж байгааг харуулна.

Арьс хуурайших, улайх

Арьс хуурайших, улайх, чангарах нь таны дархлааны тогтолцоонд аскирбионы хүчил дутагдалтай байгаа шинж юм. 
Витамин С арьсан дахь коллагенийг нийлэгжүүлж, арьсыг эрүүл байлгадаг. Энэ амин дэмийн дутагдал арьс хуурайшин эвэршихэд хүргэдэг. Бүх насныханд тохиолдож болно. Мөн гарын шуу, өгзөг, бугалга, хацар дээр жижигхэн гүвдрүү гарна. Ийм тохиолдолд арьс загатнадаг болж аяндаа улам ихээр загатнана. Витамин С найрлагатай чийгшүүлэгч, гоо сайхны цэвэрлэгчүүд нь арьс хуурайшахыг багасган, үрчлээг арилгадаг.

Бие хөх няц болох

Хялгасан судсанд витамин С дутагтсаныг илтгэх жижигхэн гүвдрүү амархан хөх няц болдог. Үе үехэн таны биеийн ил хэсэг болох шуу, бугалга хөх няц болсон байдгийг мэддэггүй байсан бол шалтгаан нь витамин С- гийн дутагдал юм. Эрүүл мэндийн шинжээч, зөвлөхүүд “витамин С – гээр баялаг хоол хүнс хэрэглэн, өдөр тутмын хэрэглээнд 400 миллиграм – ыг эрүүл хүнсний бүтээгдэхүүнээс авахыг зөвлөж байна.

Шарх удаан эдгэнэ

Шарх, сорви удаан хугацаагаар эдгэхгүй байсан тохиолдол бий юу? Эдгэлгүй удаж улмаар мэс засал, хагалгаа хийх шаардлага гарч байсан уу? 
Энэ нь таны биеэн дахь шарх анагаагч эдэнд витамин С дутагдасны шинж. Энэхүү витамин бие дахь эдийн ангаах чадварт чухал үүрэгтэй учир энэ төрлийн витамин шарх үрэвсэхээс урьдчилан сэргийлдэг.

Үе мөч өвдөж, хавагнах

Хавантай үе мөчний өвдөлт улам сэдрэх магадлалтай. Үе мөчний өвчинөөр шаналдаг хүмүүст энэ зовиур түгээмэл. Эмч нарын үзэж байгаагаар витамин С тогтмол хэрэглэдэг хүнтэй харьцуулвал энэ витаминий дутагдалтай хүмүүс үе мөчний өвчинд нэрвэгдэх магадлал тун өндөр байдаг.

Ханиад, томуунд өртөмтгий болох

Витамин С вирус, бактерийг устгадаг цусны цагаан эс нөхөн төлжихөд туслаж, эсийг халдвараас хамгаалдаг антоксидиантыг нэмэгдүүлдэг. Танд витамин С дутагдахад ханиаданд өртөмтгий болж, ханиадны вирус, улаан хоолойн үрэвслээс урьдчилан сэргийлэх хүчгүй болдог.

Сэтгэл санаагаар унах

Амархан ядарч сульдан, сэтгэл санаа тавгүй байгаагаа мэдрэхдээ учир шалтгааныг нь мэдэхгүй байна уу? 
Тийм бол хариулт нь витамин С- гийн дутагдал сэтгэл зүйтэй холбоотой байдагт оршино. Сэтгэлийн зовиуртай эмнэлгийн өвчтөнгүүд, ахлах сургуулийн сурагч нараас авсан судалгаагаар витамин С хэрэглэн түвшинг нь 34% хувь болоход тэдний ааш зан эелдэг дөлгөөн, тайван болсон байна.

Дүгнэн хэлхэд витамин С- гээ нэмэгдүүлэхийн тулд өдөр тутмынхаа хоолны дэглэмд энэ төрлийн витамин агуулдаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал броккли, чинжүү, цэцэгт байцаа, бууцай, жимс жимсгэнэ идэж өдөр тутмын витамин С – гийн хэрэглээгээ нэмэгдүүлж болно.