УС БА ТАРХИ

Хүний биеийн 70% уснаас бүтдэгийг, ус хүний биед амин чухал үүрэг гүйцэтгийг ч бид мэднэ.

Хоол боловсруулахад, зүрхээр цус эргэлдэхэд, дотор эрхтний үйл ажиллагаанд бүүр бодож сэтгэх, ой тогтоолтонд ус нэн чухал үүрэгтэйг шинжлэх ухаанчаар баталжээ. 
Ой тогтоолт, бодож сэтгэхэд шүү. 
Яагаад вэ? 
Аливаа зүйлийг харахдаа, олон зүйлийн тухай бодох, хэрэгцээт зүйлээ тогтоох гээд тархины гүйцэтгэх үүрэг их. Хийх, үйлдэх, хэлэхийг маань удирддаг тархи биеэн дахь нийт усаа 100 хувь гэж үзвэл үүний 70 гаруй хувийг тархи зарцуулдаг. 
Учир нь тархины эс биеийн бүх эд эсээс илүү их энерги зарцуулдаг. Энэ энергийг бий болгохын тулд ус энергийг тархинд өгдөг. Иймийн учир тархинд ус шаардлагатай. 
Хүн өдөрт хангалттай хэмжээний ус уухад тархины үлй ажиллагаа, ой тогтоолт сайжирдаг. 
Эсрэгээрээ ус бага уух тусам бодож сэтгэх удааширч, ой санамж муудна. Хүүхэд, том хүмүүст ч ялгаагүй адилхан нөлөөтэй. Усгүйдэл нь нойргүйдэл, толгойн өвчин, сэтгэл гутралд хүргэдэг. 
Яагаад вэ гэж үү? 
Ус биеэн дахь энергийг нөхөх болон хорт бодсийг биеэ гадагшуулдаг. Өдөр тутмынхаа ажилаа л бодон хийж явсаар ус уухаа мартдаг хүмүүс биеэнд нь хорт бодис хуримтлагдаж улмаар дотор эрхтэн болон тархинд нөлөөлдөгийг мэддэгүйд шалтгаан нь байж мэднэ. 
Хүүхэд ч том хүнтэй ялгаагүй адилхан. Усгүйдэх тусам биед нь элдэв хорт бодис хурж анхаарал төвлөрөл, ой тогтоолт мууддаг байна. 
Бид хүсвэл хэрэгцээ боломжоорооо ууж болох усныхаа үнэ цэнийг дутуу үнэлэх тусмаа өөрсдийн эрүүл мэнд аюулд оруулдаг. Үүнийг уншисан өдрөөс усыг тогтмол ууж хэвшээрэй гэж зөвлөж байнга. Хүн өдөрт өөрийн биеийн жингийн 4%-тай тэнцэх хэмжээний ус уух шаардлагатай. Ямар ус уухаа бас анхаараарай. Үйлдвэрийн цэвэршүүлсэн ус нь усны амин хэрэгцээт бодсийг задлаж хэрэггүй ус болгосон байдаг учир эрүүл мэндэд эм бус хор болно гэдгийг санахад илүүдэхгүй. Цайртай шүлтлэг ус нь таны шингэний хэрэгцээг эрүүлээр нөхөх болно.