Нүүрээ толигор болгож, үрлчээнээс салах 9 дасгал НS

Эмэгтэй та, давхар эрүү, булцгар хацар, нүдний тань эргэн тойронд үрчлээ суусан байгаад сэтгэл дундуур байна уу?

Гоо сайхны  мэс засал хийлгэхээр яаралгүй.  Элдэв мэс засалгүй, үр дүнтэйгээр таныг залуу харагдуулах нүүрний йогын талаарх мэдээллийг хүргэж байна.  Нүүрний йог нүүрний булчинг чангалаж,  урт хугацааны үр дүнг харуулах болно.

1. Шанаагаа хэлбэржүүлэх

Хийх дасгал :

  • Хоёр шанааныхаа дагуу гараа байрлуулж
  • Толгойгоо эгцлээд, эрүүгээ яльгүй өргөж  хүзүүнийхээ булчинг чангална
  • 1 минут хийгээд түр амсхийнэ. Нэг удаа хийхдээ 10 – 15 удаа   дасгалаа хийнэ

2. Цусны эргэлтээ сайжруулах

Хийх дасгал :

  • Хоёр гараа толгой дээрээ байрлуулж сүм хэлбэртэй  болгоод нүдээ анина
  • Духны арьсаа хоёр талаас нь яльгүй чангаана
  • Чадлынхаа хэрээр хэлээ сунгана
  • Удаанаар амьсгалахдаа хамраараа амьсгалаа авч, амаараа гаргана

Дасгал хийх хугацаа 30 секунд

3. Хацараа чангалах

Хийх дасгал :

  • Баруун гарынхаа гурван хурууг амандаа дээрээ
  • Зүүн гараа зүүн хацар дээрээ  тус тус тавина.
  • Хамраараа гүнзгий амьсгаа авахдаа амаа агаараар дүүргэн хацараа пөмбийлгөнө
  • Гараараа зүүн хацраа удаанаар дарж өгнө
  • Дасгал хийх хугацаа 10 секунд

Дасгалаа баруун, зүүн хацартаа ээлжлэн 10 – 12 удаа хийнэ

4. Нүднийхээ булчинг суллах

Хийх дасгал

  • Нүднийхээ ойролцоо хуруугаараа “V” хэлбэр үүсгэнэ.
  • Дунд болон чигчий хурууны хооронд нүдээ байрлуулна дунд хуруугаа хөмсөгнийхөө дээр, эрхий хуруугаа чихний үзүүр дээр байруулуулна
  • Нүдний ойролцоох арьсаа удаанаар чангааж, хөмсөгөө дээш өргөж бага багаар хөдөлгөнө

Дасгал хийх хугацаа : 30 секунд

 5. Хамраа өндөрсгөх

Хийх дасгал :

  • Гараа зангидаад дээд уруулын дээрээ байрлууж ядам хуруугаа хамрын нүхнийхээ ойрлоцоо хүргэнэ
  • Хамрын доорх арьсаа удаанаар сунгаж татна.

Дасгал хийх хугацаа : 30 секунд

6. Амныхаа эргэн тойрон дахь үрчлээнээс салах

 Хийх дасгал :

  • Дээрхи зургын дагуу гарынхаа алгыг хацар дээрээ байлрлуулна
  • Амаа ангайн хэлнийхээ үзүүрийг тагнайдаа хүргэнэ
  • Хэлээ тагнайдаа хүргэхийн зэрэгцээ хамрынхаа ойролцоох арьсыг аажимаар чангаана.

Дасгал хийх хугацаа:  30 – 40 секунд

7. Хацраа чангалах

Хийх дасгал :

  • Ядам болон дунд хуруугаа хацартаа хүргээд
  • Үл ялигхан амаа нээж доод уруулаа жимийнэ
  • Доод уруулынхаа байрлалыг өөрчлөлгүйгээр чадах чинээгээр инээмсэглэнэ
  • Хангалттай хэмжээнд хүртлээ энэ байдлаар  доод уруулаа жимийж 30 секунд болно.

Дасгал хийх хугацаа : 30 секунд

8. Духныхаа үрчлээг багасгах

Хийх дасгал :

  • Гараа дээрхи зургын адил зүмбэрлүүлнэ.
  • Нүд болон  духаа чангарсаныг мэдрэх хүртлээ гараа   зурагт үзүүлсэний дагуу хойш чангаана.

Дасгал хийх хугацаа : 20 – 30 секунд

9. Зовхи унжихаас урьдчилан сэргийлэх

Хийх дасгал :

  •  Зурагт үзүүлсэний адил 3 хуруугаа хөмсөгтөө хүргээд нүдээ аниж
  • Сормуусаа чангарах хүртэл хөмсөөө  арагш нь чангаана.
  • Дасгал хийх хугацаа : 20 – 30 секунд
  • Дасгалаа хийхээс өмнө гараа сайтар угаана. Удаагаар нь нүүрэндээ чийгшүүлэгч түрхэж болно.
  • Нүүрний йог хийх хамгийн тохиромжтой цаг нь өглөө юм.  Өглөөний цагаар хийх нь таныг сэргээх мөн нүүрний булчингийн дасгалд тун нийцсэн цаг байдаг.
  • Дасгалынхаа үеэр удаанаар амьсгал авч, гаргана.
  • Өөрийгөө өвтгөхгүйн тулд хэтэрхий хүчлэлгүй аядуухнаар дасгалаа хийх хэрэгтэй.
  • Нүүрний йог дасгалыг 2 долоо хоногийн туршид 30 минут хийснээр тодорхой үр дүнд хүрэх болно.