Хүүхэд 7 нас хүртлээ

Хүүхэд 7 нас хүртлээ хамгийн хурдан буюу жилд 4-8см өсдөг байна. Өсвөр насны хүүхдийн яс 40% нь бүрдэж бэхждэг. Энэ их “бүтээн байгуулалтыг” хангахын тулд их хэмжээний “үйлдвэрлэл” 24 цагийн туршид явагддаг. Цус үйлдвэрлэж, ясыг бүтээж, хэрэгцээт газар нь түгээж, мах булчингийн эд эсийг үйлдвэрлэж, хорт бодисоо гадагшлуулахын зэрэгцээ их хэмжээний амин дэм шаарддаг.

Тиймээс энэхүү “хүүхдийн бие” гэх өсөлтийн явцад сайн түүхий эд болох “ундны ус” гэдэг бодисын хэрэглээ маш чухал. Цайраар баяжуулсан шүлтлэг ус энэ үед уух нь хүүхдийн өсөлт, эрүүл мэндэд нэн тустай.

Хүүхэд эрүүл саруул өсөхөд хэрэгтэй амин дэмүүдээс дурдвал 

  • Кальци нь яс бүрдэхэд
  • Магни нь бодсын солилцоог дэмждэг бөгөөд зүрх судасны үйл ажиллагааг тэтгэх,
  • Натри нь зүрх, булчингийн үйл ажиллагаа, цусны даралтыг хариуцдаг,
  • Гидрокарбонат нь хоол боловсруулахад болон зөөлөн эд эс үйлдвэрлэхэд,
  •  Цайр нь тархины үйл ажиллагаа сайжрах, хүүхдийн өсөлтийг хурдасгаж, дархлааг дэмждэг. Мөн цайр дутагдсанаар  суулгах өвчин, хатгаа (уушигны үрэвсэл) тусах, дархлаа сулрах зэрэг шинж илэрнэ.

Өнөө цагт бид хүүхдээ эрүүл саруул,  цог золбоолог өсгөе гэвэл эрдэм сургаж, зөв хүмүүжүүлэхийн зэрэгцээ дээр дурдсан амин дэмүүдийг хоол хүнс, жимс жимсгэнэ басхүү нэмэлт бүтээгдэхүүнээр өгөх шаардлагатай болсон билээ.

Бидний үргэлжлэл болсон хүүхэддээ амтлаг төдийгүй амин дэмтэй хоол, цайраар баяжуулсан шүлтлэг ус тогтмол уулгах, сайн ном уншуулж, авъяасыг нь хөгжүүлэх эрхэм зорилго эцэг эх бүрт байх учиртай билээ.