Жингээ хасахад туслах 7 шүлтлэг хүнс

Хүний бие хүчиллэг болон шүлтлэгийн тэнцвэрээс шалтгаалдаг. Хэрэв үүний тэнцвэр алдагдвал бие өвчилж эхэлнэ. Тиймээс хэт хүчиллэг хүнс хэрэглэдэг бол шүлтлэг хоол хүнс хэрэглэн тэнцвэржүүлэх шаардлагатай .  Ингээд та бүхэндээ эрүүл саруул байж, биеэ галбирлаг болгоход туслах 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

1. Авокадо

Авокадо жимсэн дээр хийсэн судалгаагаар энэ төрлийн жимсийг хэрэглэснээр хлостериний түвшин 8,2% хувиар буурдаг гэсэн дүн гарсан байна. Үүнээс гадна гэдэсний хүччиллэгийг тэнцвэржүүлэн хоол боловсруулалтыг сайжруулдаг.

2. Гадил жимс

Гадил жимс хоёр төрлийн эслэгийг агуулдаг.   Бүрэн боловсроогүй гадил жимсэнд агуулагддаг цардуул нь хоол боловсруулалтыг дэмжинэ. Пектин нь бүдүүний гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Боловсорсон гадил жимс нь амин дэм болон  шүлтлэгээр баялаг учир цусан дахь сахарын түвшинг тэнцвэржүүлж, цусны  даралтыг хэвийн хэмжээнд барьдаг.

3. Цэцэгт байцаа

Байцааны төрлүүдээс хамгийн амин дэм, шимж тэжээлтэй нь цэцэгт байцаа юм.   Үүнд витамин Ц, А, Б, ПП мөн  мэдрэлийн тогтолцоог сайжруулан элгэн дахь хлостериний эргэлтийг тэнцвэржүүлдэг колайн агуулдаг.  Үүгээр зогсохгүй яс бэхжүүлдэг кальци, сэтгэл санааг тогтворжуулах магни цэцэгт байцаанд агуулагддаг.

4. Амтат гуа

Энэ жимсэнд хорт хавдрын тархалтыг бууралдаг каротин, эслэг,  фолийн хүчил, аскирбионы хүчил( дархлааны тогтолцоо боло ясны эд бэхжихэд тун чухал үүрэгтэй) агуулагддаг.  Түүнчилэн амтат гуанд агуулагддаг их хэмжээний витамин Ц  арьсыг тань эрүүл, толигор, сайхан байлгахад туслах болно.

5.  Усан үзэм

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хлостериний түвшинг багасгах органик нэгдэл усан үзэмд их хэмжээгээр агуулагддаг.   Нэгэн судалгаагаар 16 долоо хоногийн туршид  эрэгтэй хүнд өдөр тутам 20 грам усан үзэм идүүлэхэд    цусан дахь сахарын хэмжээ урьд өмнөхөө илүү ихээр буурсан үзүүлэлт гарсан байна.  Кальци, магни, поспор зэрэг яс бэхжүүлэхэд тустай элементийг усан үзэм агуулдаг.

6. Өргөст хэмх

Өргөст хэмх хүний биеэн дахь хүчиллэгийн хэмжээг тэнцвэржүүлэх, хорт бодисыг гадагшуулахдаа гаргууд төдийгүй өвчин үүсгэгч чөлөөт радикалыг устгадаг.  Чөлөөт радикал нь зүрх судасны өвчин, уушигны үрэвсэл, дархлаа сулрах зэрэг өвчлөл үүсгэдэг байна. 

7. Лимон

Лимон нь хорт хавдар тархах, цус харвах, биеэс хорт бодис гадагшлуулах, витамин Д -гийн дутагдалыг нөхөх,  дотор эрхтний өвчлөл, бодсын солилцоог хурдасгах, даралт ихсэхээс сэргийлэх зэрэгт маш чухал үүрэгтэй.  

Мөн та жингээ хасахаар шаргуу дасгал хөдөлгөөн хийхдээ цайраар баяжуулсан шүлтлэг ус ууж байгаарай. Шүлтлэг ус таны биеэн дахь өөх, тосыг задалж турах үйл явцыг хурдасгах болно.