Үр дүнтэйгээр гэдсийг цэвэрлэх 6 хүнсний бүтээгдэхүүн

Бие махбодийг цэвэрлэх заримдаа бэрх асуудал байдаг. Хэрхэн, ямар аргаар цэвэрлэх зэрэг асуулттай тулгардаг. Тэгвэл бид дараах үр дүнтэй аргыг санал болгож байна.

Байцаа

Байцаа нь биеэс хорт бодис, хүнд металуудыг гадагшлуулдаг  ногооны эслэгийг их хэмжээгээр агуулдаг байна. Мөн байцаа нь ходоодны бичил орчинг тогтворжуулж, хоол боловсруулалтанд эерэг нөлөө үзүүлдэг органик хүчлүүд агуулдаг юм. Үүгээр  зогсохгүй байцаанд шархыг эдгээж, амин дэмүүдийн нийлэгжилтэнд оролцож, хортой бодосуудыг устгадаг нэн ховор төрлийн U витамин агуулагддаг байна.  

Байцааг хэрхэн зөв хэрэглэх талаарх мэдээллийг дараах холбоосоор орж уншина уу.

http://mongolcom.mn/read/34854

2. Хүрэн манжин

Хүрэн манжин нь хүний биеийн  хамгийн шилдэг  цэвэрлэгч юм. Юун түрүүнд, хүрэн манжин нь эслэг, зэс, фосфор, витамин С болон өөр олон тооны ашигтай хүчил агуулдаг бөгөөд хоол боловсруулалтыг сайжруулж, гэдсэн дэх ашиггүй бактеруудыг устгадаг. Дараа нь “бетайн” хэмээх липотропик бодисоороо элгийг хоргүйжүүлдэг. Гуравдугаарт, хүний биед шинэ эс бий болгоход шаардагддаг фолийн хүчлээрээ биеийг эрүүлжүүлж, хүч тамир өгч, кварцаараа арьс, хумс, үсийг эрүүл, сайхан болгодог байна. Ашиглахын тухайд буцалгах, борщ хийх, салат хийх, жүүс бэлтгэхийн алингаар нь ч идэж болох юм байна.  

Хүрэн манжин хэрхэн хэрэглэх аргыг дараах холбоосоор орж уншина уу.

http://mongolcom.mn/read/5632

3. Сармис

Ганцхан хумс сармисанд 400 гаруй ашигтай нэгдэл байдаг гээд боддоо. Эдгээр нэгдэл нь цусны судсыг цэвэрлэж, цусан дахь хлостерины хэмжээг бууруулж, тархины хорт хавдрын шалтгаан болдог олон янзын глиобластома эсүүдийг устгадаг байна. Мөн ходоодны шархны эзэн хеликобактерыг устгаж, хүний биен дэх өт хорхой, хоолойн сахуу, сүрьеэгийн нянг хөнөөдөг аж.

Саримсны ашиг тус, хэрэглэх аргын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж уншина уу.

http://news.gogo.mn/advice/1061/39628

4. Сонгино

Сонгины хамгийн чухал зүйл нь тосорхог шингэнд нь агуулагддаг фитонцид хэмээх бодис юм. Фитонцид нь ихэнх бактер, мөөгөнцөрийг агшин зуурт устгадаг бөгөөд хоолны дуршил нэмэгдүүлж, хоолны шингэц сайжруулж, боловсруулалтыг дэмждэг байна. Түүнчлэн сонгино “хор хөнөөлтэй бүх зүйл”-ийг устгаж, хоргүйжүүлдэг хүхрийг их хэмжээгээр агуулдаг аж. Харин ашиглахын тухайд бол үргэлж шинээр нь идэх ёстой бөгөөд үүнээс гадна салат хийж идэх, архинд үл ялиг амт оруулан уух, гоо сайхны маск тавьж болдог гэнэ. Маск тавьсан тохиолдолд батга, хар толгойтой зүйлийг цэвэрлэдэг байна.

5. Алим

Алим хоол боловсруулах тогтолцооны  үйл ажиллагааг бүхэлд нь тогтворжуулж, өөрт агуулагдах пектин, эслэгээрээ ходоод гэдэснээс хорт бодисыг гадагшлуулж, нарийн гэдэсний хананд тогтож үлдсэн өтгөнийг цэвэрлэдэг байна. Мөн хоолны дуршил, ходоодны шүүс ялгаралтыг нэмэгдүүлж, өтгөн хаталтыг багасгадаг. Алим нь томуугийн А, цусан суулга, стафилококкийн эмгэг төрүүлэгчийг устгадаг аж. Ашиглахын хувьд үргэлж шинийг сонгох хэрэгтэй бөгөөд заавал гаднах хальстай нь идэж байгаарай. Түүнчлэн жүүс, алимны зутан, компот хийж уувал амин дэмийг нь бүрэн авч чадна. 

Алим жимсний ашиг тус, хэрэглээг дараах холбоосоор орж уншина уу.

http://24news.mn/index.php?view=article&type=item&val=10951

6. Аньс

Аньс байгалийн хамгийн хүчтэй антибиотикийн нэг. Вирусын эсрэг үйлчилгээрээ хосгүй үр дүнтэй  энэ жимс хүний биен дэх аюултай бактеруудыг устгаж, давсгийг цэвэрлэдэг. Мөн хорт хавдрын эсүүдтэй тэмцэж, судасны бөглөрөл, нарийслыг эмчилдэг байна. Аньсыг хэрэглэхдээ шинээр нь идэх ёстой бөгөөд элсэн чихэртэй холих, шүүсийг нь шахах, жүүс хийх, жимсний чанамал бэлдэх зэргээр идвэл илүү дээр. 

Аньс жимсний ашиг тус, хэрэглээг дараах холбоосоор орж уншина уу.

http://mongolcom.mn/read/17976