ТУРАХАД ТАНЬ ТУСТАЙ ДЭГЛЭМ

“Усан дэглэм”-ийн ачаар хоёр долоо хоногт 8-12 кг турах боломжтой. Үүнийг хоолны дэглэм гэхээргүй маш энгийн хэрнээ их үр дүнтэй. Энд ганцхан болзол бий, та хоол идэх бүрийн өмнө 2 аяга ус уух ёстой.

 2 аяга ус ууснаас хойш 15-20 минут болоод хоол идэж болно. Үүний дараа 2 цагийн турш юм идэж болохгүй, юу ч ууж болохгүй. Ямар ч шингэн уух хэрэггүй. Тэгээд 2 цаг өнгөрмөгц та дуртай цай, кофегоо ууна. Гэхдээ энэ үед булочк, амттан зэргийг идэж болохгүйг анхаар.

Өдөр тутмын хоолны дэглэм

Өглөөний унд: 2 аяга ус ууна. Дуртай хүнсээ идэж болно, харин энэ үеэр шингэн ууж болохгүй. Өглөөний ундаас хойш 2 цагийн турш ус ч уухгүй гэдгийг бүү март. Харин 2 цаг өнгөрмөгц та дуртай унд, шингэнээ уугаарай.

Үдийн хоол: 2 аяга ус ууна. Өөрийн дуртай басхүү эрүүл хүнсээр хийсэн хоолоо ид, хооллож байхдаа ус, шингэн уухгүй. Зөвхөн 2 цагийн дараа дуртай цай, кофе зэргээ уугаарай.

Оройн хоол: 1 аяга ус ууна, хүсвэл 2 аягыг ууж болно. Оройн хоолон дээрээ өөх тос, давс багатай хоол идээрэй. Хоолоо зооглож байхдаа шингэн ууж болохгүй, бас хоолны дараа 2 цагийн турш уух хэрэггүй. Харин 2 цаг өнгөрмөгц та дуртай унд, шингэнээ ууж болно.

Ийм дэглэм барихдаа ямар ус ууж байгаагаа маш сайн анхаарах хэрэгтэй.  Эрдэс бодисгүй ус нь хүний биед сөргөөр нөлөөлдөг бол цайраар баяжуулсан шүлтлэг ус уух нь эрүүл мэнд, гоо сайханд ашиг тустай.

Шүлтлэг усанд агуулагдах цайр нь таны бие дахь бодисын солилцоог хурдасгаж, өөх тосыг задалдаг учир турахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

2 долоо хоногийн турш хичээнгүйлэн усан дэглэм барихийн зэрэгцээ дасгал хөдөлгөөн идвэхтэй хийсний үр дүн тодорхой мэдэгдэх болно.