Шар тостой кофе

Монголчууд өөрт хэрэгтэй чухал,ховор зүйлээ шар тостой зүйрлэдэг байсан нь учиртай байжээ. Бидний төдийлөн ойшоодоггүй байсан шар тос одоо л бидний дунд "тренд" болж байна. 


Шар тос ямар ашиг тустай вэ?


⦁    Шар тосонд ихээр агуулагддаг линолийн хүчил нь зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Биеэн дэх нян бактерийг устгана.
⦁    Линолийн хүчил нь бодисын солилцоог түргэсгэж турах үйл явцыг хурдасгана. Хэвлийн өөх хайлахад маш сайн нөлөөтэй.
⦁    Жирэмсэн эх өвдөлт багатай төрөхөд тустай. Төрөхөөс өмнө 1 халбага шар тос идээд өвдөлт багатай төрсөн гэх олон ээжүүд бий.
⦁    Арьсыг өнгөлөг,толигор болгоно. 
⦁    Бие дэх холестерин болон триглицеридийн хэмжээг бууруулна. Шар тосон дахь бутирын хүчил нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. 

 

Шар тостой кофе

Кофенд дурлагсад кофендоо шар тос хийж уудаг тухайгаа бичиж,жиргэж эхэлжээ. Шар тостой кофены зураг стори фэйсбүүк,инстаграмаар дүүрэн болж. 


⦁    Шар тостой хар кофе жин хасдаг. Өглөө уугаад гарахад хоол идсэн юм шиг цатгалан мэдрэмж төрүүлдэг. 
⦁    Бүх л өдрийн эрч хүч,сэргээшийг өгнө. Та ч бас туршаад амтлаад үзээрэй. Аяга дүүрэн халуун кофендоо 1 халбага шар тос нэмээд л болоо. 

 

                                                                                                                   ШАР ТОС БОЛ ШИНГЭН АЛТ ЮМ