Улаанбаатар хот ундны усгүй болсон уу?

Энэтхэгийн Ченнай хот ундны усны нөөцгүй болсноо зарлалаа. 

Оршин суугчид засгийн газрын зөөврийн машинаас ус авахын тулд олон цагаар урт дараалалд зогсдог болж. Зочид буудал, ресторанууд усны нөөцгүй гэх шалтгаанаар түр хаалгаа барьсан гэнэ. Мөн усаа хэмнэхийн тулд метронуудын агааржуулалтын системийг унтраасан бөгөөд ажилтнуудыг гэрээсээ ажиллахыг санал болгож байгаа аж.
Усны гачигдлын улмаас оршин суугчдын дунд зөрчил гарах нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд уcны төлөөх тэмцлээс болж хөршийгөө хутгалсан хэрэг гарчээ. 
" Нэг муу хар уснаас болж уу" гэж та бодож байна уу? Бид ч удахгүй ийм байдалд ороход 10 хүрэхгүй жил үлдсэн байна. Та хүүхэддээ ус авч өгөхийн тулд өдөржин шөнөжин оочерлоход 10 хүрэхгүй жил үлдсэн гэсэн үг. 
Улаанбаатар хотын ундны усны нөөц 2030 он гэхэд дуусна гэж мэргэжилтнүүд хэлж байна.  


Сүүлийн жилүүдэд ашиглалтанд орж буй орон сууцны барилгууд, барилгын команиуд, ус голоо бохирдуулж байгаа иргэд,компанийн буруутай үйлдэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Усанд шуудаар нөлөөлөхөөс гадна хөрсний бохирдол ундны усанд ноцтой аюул учруулж байна. Гэр хорооллын модон жорлон, ил задгай хог хаях, химийн хортой бодис,үйлдвэрийн хог хаягдлаа ил задгай асгах гээд хүний буруутай үйл ажиллагаа ихээхэн нөлөөлж байна. 
- Орон сууцанд оршин  суудаг иргэдийн  усны   хэрэглээ хоногт - 150 литр
- Гэр хороолол дахь  зөөврийн ус  хэрэглэдэг иргэд хоногт - 6-8 литр 
- Төвлөрсөн шугамнаас  ус  хэрэглэдэг  иргэд хоногт - 7-9 литр  
- Зуслан, хувийн   орон сууцтай  иргэдийн  ус хэрэглээ хоногт - 5-6 литр байна.  
Яг энэ хэрэглээгээрээ бид 2030 он гэхэд ундны цэвэр усны нөөцгүй болох юм.

Усаа гамнаагүй, хожмын аюулыг бодоогүй бидний үе бараан түүх болж үлдэхэд ойрхон байна..

Бидний ач зээ өвөө,эмээ,аав,ээжийнхээ ванн дүүрэн усанд хэвтдэг байсан тухай,өдөр бүр усанд ордог байсан тухай, уудаг усаараа машинаа угааж "тансагладаг" байсан тухай шүүрс алдан,үлгэр домог мэт ярих болно. Уух ус,амьдрах орчин үлдээгээгүйн төлөө бидэнд гомдох болно. 
Зөвхөн өнөөдөр,маргаашаа битгий бодооч,20,30,40 жилийн дараах үр ачдаа,хойч ирээдүйдээ "амьдрал" үлдээгээч.