Ospring Mongolia компани, Suld spinning хамтран Spin Party 2019 зохион байгуулсан. Энэхүү Spin party дээр Ladies 30 тэмцээний дүн гарсан билээ. Ингээд бид энэ тэмцээнд 1 сарын хугацаанд 14,9 кг хасч түрүүлсэн Батхишигтэй уулзаж ярилцлаа.
За би чинь одоо турсан тухайгаа ярих гээд байгаа билүү гэж сайхан инээмсэглэсэнээр бидний яриа эхэлсэн юм.
A: Сайн байна уу. Юуны өмнө Suld spinning-н Ladies 30 жин хасах тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе. Та өөрийгөө танилцуулаач.
Q: За баярлалаа. Батхишиг гэдэг. Таван Богд Фүүдс ххк /KFC/ болон Таван Богд Фүүдс Пицца ххк /Пицца хат/ компаний Хүний нөөцийн албаны даргаар ажилладаг. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг.
A: Спиннингээр хэр удаан хичээллэж байгаа вэ?
Q: 1 сар л хичээллэсэн. Тэмцээнд орох хугацаандаа л. Одоогоор түр завсарлаад амарч байгаа.
A: 1 сарын дотор хэдэн кг хасч чадсан бэ?
Q: Тэмцээнд орох хугацаанд 73,9кг- с 59 кг болж 14,9кг хассан.
A: Хөөх! Бараг 15 кг гэсэн үг байна шүү дээ. Дасгал хөдөлгөөнөөс өөрөөр хоолны дэглэм барьсан уу?
Q: Барьсаан. Цардууллаг хүнс,чихэр, гурилан бүтээгдэхүүн идээгүй. Тахианы цээж мах, нарийн ногоо түлхүү идсэн дээ. Гэхдээ дэглэмийн хоолны гээд амтгүй хоол идэхгүй байхыг хичээсэн. Аль болох амттай сонирхолтой байлгахыг зорьсон.
A: Спортын олон төрлүүдээс яагаад заавал спиннингийг сонгон хичээллэсэн бэ?
Q: Спиннинг анхандаа тийм ч амар байгаагүй. Эхний 2 долоо хоног амьсгаадна,бусад шигээ сайн хийж чадахгүй бүр маш хэцүү байсан. Сүүлдээ спиннингдээ дуртай болж, аз жаргалтайгаар хийдэг болсон гэхүү дээ.
A: Таны ярианаас сонсоход та их эрүүл аргаар жингээ хасчээ. Гэтэл зарим хүмүүс биеийнхээ амрыг харж тураах цай,кофе, эм зэргийг хэрэглэж байна. Та үүн дээр ямар бодолтой байна?
Q: Энэ хөтөлбөр эхлэхэд л эргэж таргалуулах,сөрөг нөлөөтэй,нэмэлт зүйл хэрэглэхгүй эрүүл аргаар жингээ хасна гэсэн бодолтой байсан.
A: Жин хасахад ус уух маш чухал байдаг шүү дээ. Өдөрт хэдэн литр ус уудаг вэ?
Q: Би ус их уудаггүй хүн л дээ. Өдөрт 2,6 литр ус уух ёстой гэдгээ мэддэг байсан хэрнээ уудаггүй байсан. Тэмцээний үед бол өдөрт ойролцоогоор 3 литр ус уудаг байсан.
A: Бидний өдөрт тутамдаа уудаг ус олон янз байдаг. Та ямар ус уудаг вэ?
Q: Худалдааны хуванцар савтай ус авдаггүй. Ажил гэр гээд байгаа бүх газарт цэвэршүүлсэн шүлтлэг ус байдаг учраас тэр усаа л уудаг. Дэглэмийнхээ дагуу усандаа чиа үр хийж уудаг байсан.
A: Дэглэм бариад хажуугаар нь дасгал хөдөлгөөн хийх эмэгтэй хүнээс маш их тэвчээр шаарддаг. Заримдаа больё гээд хаямаар санагдах үе ч байдаг шүү дээ. Ийм үед юунаас эрч хүч авч үргэлжлүүлдэг байв?
Q: Тийм шүү. Өглөө бүр ажилдаа явахаасаа өмнө эрт босоод хоолоо бэлдээд,дасгал руугаа явна гэдэг нь өөрөө маш их урам өгч байсан. Хүмүүс унтаж байхад аль хэдийн босоод өөрийнхөө төлөө ингээд явж байна гэдэг нь хамгийн том урам байсан. Дэглэмтэй үед дэглэм алдагдуулах зүйл их болсон л доо. Хурим, найз нөхдийн чухал уулзалт, үйл явдалууд. Гэхдээ эргэн тойрны найз нөхөд,аав ээждээ зорилгоо үнэнээр нь хэлчихвэл амар санагдсан. Би жингээ хасч байгаа, эрүүл зөв хооллож байгаа, Тэмцээндээ түрүүлмээр байна гээд хэлэхээр намайг ойлгож, өргөст хэмх идэх үү? Улаан лооль болно биздээ гэх зэргээр маш их дэмжиж байсан.
A: Жингээ хасч чадахгүй байгаа,хасах юмсан гээд бодож байгаа бүсгүйчүүдэд та эрч хүч өгөөч.
Q: Хамгийн чухал зүйл бол эмэгтэй хүн өөртөө таалагдах хэрэгтэй. Хүссэн хувцасаа өмсөж чадахгүй,өмссөн ч сайхан харагдахгүй байх хэцүү. Нөгөөтэйгүүр бид эрүүл зөв амьдралын хэвшилтэй байж урт удаан, эрүүл энх амьдрах үүргийг үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хүмүүс. Бидний иддэг түргэн хоолнууд,таргалуулах хүнс их үнэтэй байдаг юм байна. Харин эсрэгээрээ эрүүл зөв хоол хүнснүүд хямд төсөвтэй байдаг юм шүү. Хэзээ нэг зав гарах бол гэж битгий хүлээ. Юуг нь хүлээх юм бэ? Жин хасах гэдгийг хэцүү гэж хойш суулгүйгээр эхэл. Таныг илүү жаргалтай,өөртөө итгэлтэй болгох тийм сайхан зүйл гэж ойлгоорой.
A: Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Q: За баярлалаа. Амжилт хүсье.
Comments