Хэрвээ та чихрийн шижинтэй бол юу уух хэрэгтэй вэ?

Чихрийн шижинтэй байна гэдэг бол ерөнхийдөө та ууж, идэж буй зүйлдээ маш их анхаарал болгоомжтой хандах ёстой болж байгаа юм.Таны хэрэглээнд буй нүүрс ус нь таны цусан дахь сахарын хэмжээнд хэрхэн ноцтойгоор нөлөөлж буйг та мэдэх хэрэгтэй. “Америкийн чихрийн шижингийн холбоо”  калоргүй эсвэл калорийн хэмжээ бага агуулагдсан шингэн уухыг зөвлөж байна.Үүний гол шалтгаан нь гэвэл та калоргүй шингэн ууснаар цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх боломжтой болох юм.

Зөв зохистой шингэн хэрэглэснээр та гаж нөлөөллөөс зайлсхийж, шинж тэмдэгээ хянан, эрүүлээр жингээ хадгалах юм.

Хамгийн шилдэг 5 шингэн 

  • Ус
  • Чихэргүй цай
  • Чихэргүй кофе
  • Улаан лооль & Ногооны жүүс
  • Сүү

Илчлэггүй болон бага илчлэг агуулсан шингэн нь таны эрүүл мэнддээ оруулж буй том хөрөнгө оруулалт болох юм. Мөн та уух гэж буй зүйлдээ багахан лемоны шүүс шахан илчэгийн хэмжээг нь бууруулаарай.

Бас ургамлын шүүс болон сүү гэх мэт илчлэг багатай зүйлсийг ч хүртэл тохируулан хэрэглэх хэрэгтэй гэдгийг санаарай.

1. Ус

Ус нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх хамгийн зөв сонголт юм. Сахарын хэмжээ ихсэлт нь таныг шингэн алдуулж болзошгүй тул усны хэрэглээгээ нэмэгдүүлэх нь зүйтэй. Та хангалттай хэмжээний ус ууснаар илүүдэл глюкозийг шээсээрээ дамжуулан гадагшлуулах юм.

Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс эрэгтэй хүн өдөрт 13 аяга, эмэгтэй хүн өдөрт 9 аяга ус уух хэрэгтэйг зөвлөжээ.

          Нэмэлт: 

Та уух гэж буй усаа цайржуулснаар таны инсулиний үйлдвэрлэлт идэвхжин цусан дахь сахарын хэмжээгээ хэвийн түвшинд барихад тусална. 

2. Цай 

Ногоон цай нь эрт үеэс л бидний эрүүл мэндийг хамгаалсаар ирсэн билээ. Цусны даралт болон хорт холестериний түвшинг бууруулж өгдөгийг олон судалгаагаа, шинжилгээгээр нотолсон. Зарим судалгаанаас үзэхэд өдөрт 6 аяга ногоон цай уух нь “Чихрийн шижин 2-р хэлбэр” ийн эрсдэлээс сэргийлж өгдөг байна. Гэсэн хэдий ч илүү их судалгөө хийх шаардлагатай байна. Та ногоон, хар эсвэл бүр ургамалын гаралтай цай алийг нь ч хэрэглэсэн бай чихэрлэг зүйлсээс зайлсхийх хэрэгтэй.

3. Кофе

2012 оны судалгаагаар кофе уух нь таныг чихрийн шижингийн 2-р зэргийн эрсдэлээс сэргийлж өгдөг болохыг нотолжээ. Судлаачид өдөрт 2-3 аяга кофе ууж байсан хүмүүст эрсдэлийн түвшин бүр ч буурсан болохыг тогтоожээ. Бас өдөрт 4 болон түүнээс дээш аяга уудаг байсан хүмүүст ч гэсэн нөлөөлсөн байна.

Цайны адил кофе тань чихэргүй байх нь маш чухал. Хэрвээ та кофендоо сүү, крем, чихэр нэмэх нь  калорийн хэмжээг нэмж улмаар таны цусан дахь сахарын хэмжээнд сөрөгөөр нөлөөлж болох юм.

4. Ногооны шүүс   

Ихэнх жимсний шүүс нь их хэмжээний сахар агуулдаг тул та улаан лооль эсвэл ногооны шүүсийг туршиж үзээрэй. Ногоон навчит ногоо, өргөст хэмхийг нэг атга жимсгэнэтэй хольсноор витамин, эрдэс шим тэжээлээр баялаг шүүс гаргаж аван хэрэглээрэй.

5. Тослог багатай сүү

Энэ нь танд өдөр тутмын шим тэжээл өгдөг ч гэсэн нүүрс усыг бас өгдөг. Тийм учраас та өдөрт 1-2 аягын хэмжээ тогтоогоорой.
Сүү, будаа болон шар буурцаганд нүүрс ус агуулагддаг тул та эдгээр бүтээгдэхүүнүүдэд хэмжээ хязгаар тогтоон хэрэглэх нь зүйтэй.


Хамгийн муу 5 шингэн 

  • Хийжүүлсэн ундаа
  • Энергийн ундаа
  • Чихэрлэг жимсний шүүс
  • Алкохол
  • Сахаргүй хийжүүлсэн ундаа

Та дээрх зүйлсийг хэрэглэж огт болохгүй. Учир нь эдгээр нь таны цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй таны өдөр бүр хэрэглэх илчлэгийн дийлэнх хувийг эзэлдэг байна. 

1. Хийжүүлсэн ундаа

Энэ нь таны зайлсхийх ёстой хамгийн чухал шингэн юм. Нэг лааз хийжүүлсэн ундаанд дунджаар 40гр нүүрс ус, 150 калори агуулагддаг байна.

Тиймээс та үүнийг дэлгүүрийнх нь тавиур дээр үлдээгээд оронд нь цай эсвэл усан дээрээ жимсний шүүс дусаагаад уух нь таны эрүүл мэндэд тустай.

2. Энергийн ундаа

Энергийн ундаанд каффейн болон нүүрс маш их хэмжээгээр агуулагддаг. Судалгаанаас үзэхэд энергийн ундаа нь зөвхөн таны цусан дахь сахарыг нэмээд зогсохгүй инсулиныг эсэргүйцдэг байна. Бас чихрийн шижингийн 2-р хэлбэрийн эрсдэлийг нэмдэг. 

Маш их каффейн нь таныг уур уцаартай болгон, цусны даралтыг нэмэн улмаар нойргүйдэлд хүргэх юм. Дээрх бүх шинж тэмдэгүүд таны эрүүл мэндэд маш муу гэдгийг санаарай.

3. Сахаргүй хийжүүлсэн ундаа

Ихэнх чихэргүй ундаанд Сахар орлуулагч агуулагддаг.  Энэ нь таны гэдэс руу сөрөг нөлөөтэй бактериуд орж байх магадлалтай юм. Чихэргүй ундаа нь инсулины эсэргүүцлийг нэмэгдүүлснээр чихрийн шижин өвчинг үүсгэж өвчлүүлж болзошгүй юм. 

2009 оны судалгаагаар чихэргүй хийжүүлсэн ундааны хэрэглээг ихэсгэснээр бодисын солилцооны доголдол үүсэж улмаар: 

  • Цусны даралт ихсэх
  • Холестериний түвшин ихсэх
  • Триглицеридийн хэмжээ нэмэгдэх
  • Жин нэмэгдэх
  • Цусан дахь сахарын хэмжээ өссөн үзүүлэлтүүд гаржээ.

4. Чихэрлэг жимсний шүүс

Жимсны шүүс нь хэдий бие организмд сайн ч гэлээ чихэрлэг жимсний шүүс нь танд маш их нүүрс усыг өгдөг байна. Энэ нь таны цусан дахь сахарын хор хөнөөлийг нэмэгдүүлж таргалалт үүсгэдэг байна. 

5. Алкохол

Хэрэв та чихрийн шижин өвчний улмаас цусны даралт ихсэх,мэдрэлийн гэмтэлтэй байгаа бол архи хэтрүүлэн уух нь эдгээр нөхцлийг улам дордуулж болзошгүй юм. Согтууруулах ундаа уух нь аюулгүй эсэхийг тодорхойлохын тулд та эмчид хандана уу.

2012 оны нэгэн судалгаагаар алкохол хэрэглэдэг нэгэн залуугийн чихрийн шижингийн 2-р хэлбэрийн эрсдэл нэмэгдсэн үр дүн гаргасан бол харин багахан хэмжээний улаан дарс хэрэглэсний дараагаар эдгээр эрсдэл буурсан байжээ. 

Хэрвээ та ямар нэгэн алкохол хэрэглэх гэж байгаа бол улаан дарс маш зөв сонголт болж өгөх юм. Яагаад гэвэл улаан дарсанд антиоксидант агуулагддагаас гадна нүүрс усны хэмжээ маш бага байдаг байна.