Шүлтлэг ус таны гоо сайханд хэрхэн нөлөөлдөг вэ

Бүсгүй хүний залуу нас гэдэг амьдралынх нь алтан үе байдаг. Гэвч энэ тун богинохон. 25 наснаас хойш цаг хугацаа таны гоо сайхан төрх, гоолиг бие дээр чинь мөрөө үлдээж эхэлдэг байна. Ийнхүү эхэлсэн мөрийг та зөв хооллолт болон шүлтлэг усаар үгүй хийх боломжтой. Хүн болгонд тулгамдан буй  арьсны асуудал өөр байдаг. Ихэвчлэн хлор, бохирдол ихтэй ахуйн хэрэглээний уснаас үүдсэн арьсны асуудал олон бий. Иймд шүлтлэг ус таны гоо сайханд хэрхэн эерэгээр нөлөөлөх талаар хүргэе.

Арьсны PH балансын хэмжээс нь 0-14 хүртэл нэгж байх ба PH бага байх тусам хүчиллэг, их байх тусам шүлтлэг болдог. Хэрвээ арьс хүчиллэг ч биш, шүлтлэг ч биш байвал PH5.5 баланстай байна гэж үздэг. Энэ түвшинг хүний арьсанд байвал зохих хамгийн зохистой хэмжээ гэх бөгөөд эрүүл арьсанд агуулагдах РН-ийн хэмжээ юм.

Арьсны хүчил шүлтийн тэнцвэрт байдал буюу РН баланс алдагдахад хүний арьс гэрэлтсэн өнгөлөг, толигор байхаа больдог. Тэгвэл хүний арьс яагаад хуурайшдаг болон ямар үед тослогжихыг РН шийдэж өгдөг. Арьс дахь хүчил ихсэхэд хуурайшиж таталдан, гандаж өнгөө алддаг бол шүлт ихсэхэд арьс тослогжин, бохирдол үүсч нян бактери үржих таатай орчин нь болж арьсан дээр элдэв төрлийн батгашилт үүсдэг.

Таны арьсны тэнцвэрт байдал алдагдах шалтгаан нь Нарны гэрэл, агаар болон орчны бохирдол, хоол хүнсний буруу хэрэглээ, ядаргаа гэх мэт. Харин эдгээртэй та шүлтлэг усны тусламжтайгаар айдсаасаа салах боломжтой.

Шүлтлэг усыг тогтмол хэрэглээндээ нэвтрүүлснээр та доорх үр дүнг хүртэх болно.

Хөгшрөлтийн шинж тэмдэг дахин илрэхгүй

Одоо үед хүмүүс хөгшрөлтийн шинж тэмдгүүдээ хэрхэн арилгах талаар олон аргыг туршин үздэг болсон. Зарим арга нь үнэхээр гайхалтай үр дүн үзүүлэх боловч маш өндөр өртөгтэй байх нь бий. Харин нэг сайн мэдээ гэвэл та өдөр бүр шүлтлэг ус ууснаар энэхүү асуудлаас ангижрах боломжтой юм. Ялангуяа, та нүүрэн дээрх таагүй хар толбоосоо хагацна. Учир нь шүлтлэг ус нь энгийн усыг бодвол антиоксидантаар хангалуун дүүрэн байдаг тул танд гайхалтай үр дүнг авч ирнэ.  

Таны арьс гүн чийгшлийг авах болно

Таны арьсыг дотроос нь гүн чийгшүүлж өгөх болно. Учир нь шүлтлэг ус харьцангуй жижиг молекултай байдаг. Энэ нь хүний биед илүү амар нэвчдэг. Шүлтлэг усыг хэрэглэж заншсанаар танд дахин гүн чийгшүүлэгч бүтээгдэхүүний хэрэгцээгүй болно.

Үс тань тослогтож, хуурайшихгүй

Энэ бол шүлтлэг усны хамгийн гайхалтай нөлөөлөл юм. Өнөө цагт хүмүүсийн дийлэнх нь ялангуяа эмэгтэйчүүд дунд үс хуурайшилттай эсвэл хэт тослогжилттой гэх асуудал яригддаг. Үүнийг шийдэхийн тулд шүлтлэг усыг бүх цаг үеийн эрдэмтэн докторууд санал болгосоор байна. Таны үсэнд сайнаар нөлөөлөх түүнээс гадна таны биеийн PH орчныг тэнцвэржүүлж, илүү хүчирхэг дархлааны системтэй болгох юм.