Ус уухгүй бол таны биед юу тохиолдох вэ?

Хүн амын өсөлт, цаг уурын өөрчлөлт, хуурайшилт зэрэг нь ирээдүйд маш их хэмжээний хоол хүнс болон цэвэр усны хэрэгцээг авчирч байна.

Хамгийн сүүлийн тооцооллоор ойролцоогоор 2.1 тэрбум хүн цэвэр ус уух боломжгүй байдаг байна. Энэ тоо өдөр ирэх тусам өссөөр байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд бичиж тэмдэглэсэн байна.  Цэвэр ус, хоол хүнсээр хангах эрэлт өнөөдрийнх шиг урьд өмнө нь нэмэгдэж байгаагүй аж. Бидний одоо ашиглаж буй ус маш их хэмжээний бохирдолтой байдаг ба тэрхүү усыг хэрэглэснээр бидэнд олон тооны өвчин тусахад нөлөөлдөг. Дэлхийн хэмжээнд 420.000 мянган хүн хоол хүнсний бүтээгдэхүүн болон усны бохирдлын улмаас нас бардаг гэсэн тооцоо байдаг аж. Өөрөөр хэлбэл жил бүр 10 хүн тутмын нэг нь идсэн хоол хүнс, усны бохирдлын улмаас нас бардаг гэсэн үг.

Хэрвээ ус уухгүй бол хүний биед юу тохиолддог вэ?                           

Товчхон хариулбал та удаанаар өвчин тусаж үхэх болно.

Харин урт хариулбал, хүн бүрийн биеийн 65 хувь нь ус байдаг ба биеийн температурыг зохицуулах, хаягдлыг зайлуулах, хоргүйжүүлэх, цусны эргэлтийг зохицуулах зэрэг бие махбодийн чухал процессуудад нэн хэрэгцээтэй байдаг байна. Бидний биеийн усны хувь хоёр орчим хувиар буурах үед бид цангаж эхэлдэг. Тархинд очсон тэрхүү цангах мэдрэмж нь амьд үлдэх зөн совин юм. Энэ нь бидний тархи H2O-г дахин дүүргэхийг хэлж буй төдийгүй ингэснээр бидний бие хуурайшдаггүй.

Өдөрт бид 2-3 литр усыг хөлс болон шээс, гэдэс хөдөлгөөнөөр дамжин алдаж байдаг. Тэр ч байтугай хэл болон амьсгалах тоолондоо ус хэрэглэдэг. Иймд өдрийн турш хангалттай хэмжээний ус уух замаар бие дэх усны тэнцвэрийг хангах нь чухал. Та өдөр хэр хэмжээний уус уух хэрэгтэй вэ, Энэ нь таны нас хүйс, биеийн өөхжилт зэргээс хамаарна. Эрэгтэй хүн өдөрт 2.5-3.7 литрийн хооронд, Харин эмэгтэй хүн 2-2.7 литр усыг уух шаардлагатай. Хэрвээ та хангалттай ус уудаггүй бол үр дүн нь маш муу байх болно.

1.    Хар өнгөөр шээх

Таны биеийн ус маш бага хэмжээтэй болбол таны тархи шээсээ гадагшлуулахын тулд, цусаа илгээхийн тулд таны бөөрөнд дохио өгдөг. Ингэснээр шээс тань хүчтэй үнэртэй, хар шар өнгөтэй болж хувирдаг. Энэ нь таны бие шингэнээ хадгалж буй арга юм.

2.    Тархи агших

Та хангалттай ус уугаагүй үед таны эрч хүч буурч, сэтгэл санаа тань уур уцаартай болдог. Хуурайшсан тархи нь үнэндээ энгийн ажил даалгаврыг хийхэд ч илүү хүнд болгодог байна.

3.    Үе мөч өвдөх

Ус нь үе мөч хооронд дахь хэсгийг тослох, хөдөлгөөн хийхэд хялбар болгох, тав тухтай унтахад тань тусалдаг. Хэрэв та ус уухгүй бол бүх үе мөч чинь өвдөн, хоорондоо наалддаг аж.

4.    Өлсөх

Хэрвээ та ус уухгүй бол өлсөх мэдрэмж авсаар л байх болно. Саяхан юм идсэн ч гэсэн. Ингэснээр та хэт их идэх магадлалтай ба энэ нь өтгөн хаталтад хүргэх эрсдэлтэй юм.

5.    Толгой өвдөх

Хэрвээ та ус уухгүй бол та юу ч хийсэн таниас хоёр дахин илүү хүч гарна. Улмаар энэ нь толгой өвдөх үр дагаварт хүргэдэг. Мөн нүд тань хуурайшина.

6.    Усан жин

Ус уухгүй бол жин нэмэх болно. Бага ус уух нь илүүдэл жинтэй болгоход хүргэдэг байна.

7.    Удаанаар цангаж үхэх

Та ус уухаа зогсоосноор шингэн алдалтын бүх шинж тэмдэгийг мэдрэх болно. Цангах мэдрэмж, хар шар өнгөөр шээх, өлсөх мэдрэмж зэрэг. Та үргэлжлүүлэн уухгүй бол угаалгын өрөө рүү явахаа ч болино. Та ямар нэгэн зүйл залгихад хүндрэлтэй болж, булчингийн үрэвсэлээс болж зовж шаналж эхэлнэ. Таны цусны эргэлт удааширч, таны арьс үхжих ба биеийн температур нэмэгдэх болно. Таны арьсанд цус хүрэхгүй байгаа шинж тэмдэг саарал хөх өнгийн туяатай болж эхэлдэг. 3-5 өдрийн дараа ус уухгүй бол, таны бие организмын үзүүлэлтүүд буурч эхэлнэ ялангуяа тархи. Их ядаргаа, цус харвалт зэрэг нь бүгд үхэлд хүргэх эрсдэлтэй байдаг. Ундны ус нь хүний ​​биед үзүүлэх олон эрүүл мэндийн асуудлыг шийдэж чаддаг тул эсүүдээ чийгшүүлж, эрүүл байлгах хэрэгтэй.